Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа

Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох  хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна.

Монгол Улс нь 1970 оноос эхлэн тарваган тахлыг бүртгэж мэдээлжээ. Үүнээс хойш одоогоор 210 гаруй хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас бараад байна. Мөн тарваган тахлаар өвчилсөн нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрахаас тодрууллаа. Тэрбээр “Уг тохиолдол нь 38 настай эрэгтэй бөгөөд наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн гэсэн өгүүлэмжтэй байгаа.
Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан. Тиймээс сорьцыг ЗӨСҮТ рүү өнөө өглөө 05.00 цагт явуулсан” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж