43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав | News.MN

43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав

43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав

АНУ-ын оршин суугч, хүүгийнхээ эгч нь хэмээн андуурагддаг эмэгтэй өөрийн хувиршгүй гоо үзэсгэлэнгийн нууцаас хуваалцсан байна.

АНУ-ын Калифорни муж улсын иргэн, 43 настай Марсела Иглесиасыг өөрийнх нь хүү, 19 настай Родригогийн эгч гэж андуурдаг ажээ. Тэрбээр “Дэлгүүр, гудамжинд танихгүй хүмүүс намайг түүний ээж гэдэгт итгэдэггүй” хэмээн ярьсан байна. Марсела Иглесиас үл таних хүмүүсийн олон янзын магтаал сонсохдоо баяртай байдаг бөгөөд гоо сайханчийн ачаар залуу харагддагаа нуудаггүй аж.

Иглесиас 30 насандаа "засвар" хийлгэх анхны гарын үсгээ зуржээ. Улмаар тэр хэвлий, хөл хэсэгтээ хуримтлагдсан өөх тосноос ангижрахын тулд үүдэл эсийн эмчилгээ хийлгэсэн байна. Жил бүр америк эмэгтэй нүүрний хувиргалт, уруул, хацрын ясны ботокс зэрэгт олон мянган доллар зарцуулдаг аж. Тэрбээр залуу, цоглог харагдын тулд эрүүл мэнддээ анхаарч, тамхинаас гарч, зөв ​​хооллож эхэлсэн байна.

Иглесиас ихэвчлэн өсвөр насны хүүгийнхээ үе тэнгийнхэнтэй цагийг өнгөрөөдөг ажээ. Тэрбээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварлаг хувцаслахыг хичээдэг байна. “Мэдээжийн хэрэг, би жирийн ээж биш. Гэхдээ Родригод миний төрх байдал таалагддаг. Бид ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг, тэр надад орчин үеийн соёлын тухай ярьж өгдөг. Заримдаа тэр миний хүү биш, харин миний дүү шиг санагддаг" хэмээн Иглесиас ярьжээ.

Өмнө нь АНУ-ын иргэн, 101 настай эрийн залуу сайхан харагддаг нууцын талаар мэдээлэл гарч хэвлэлээр цацагдаж, олныг гайхшруулж байв. Тэрбээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэл нь түүний "мөнхийн" залуу насны түлхүүр гэж үздэгээ өгүүлжээ.

Марсела Иглесиас хүү Родригогийн хамт

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 165.231.253.108

46-тай юм биш үү? Би л тэгж хараад байна.

Avatar

Зочин 2020-09-04 211.36.145.238

насандаа л харагдаж байнашд нас бол тоо биш нас бол нас. гоёж гоодсон гуалиг биетэй үс зүсэндээ их анхаардаг 40 гаран насны эмэгтэй л харагдаж байна даг хүний нүдний харц марц насаа дагаад хөгширч байдаг

Avatar

19 БИШ 21 ТЭЙ Л ХАРАГДЖИЙН___ 2020-09-04 202.179.27.105

21 ТЭЙ Л ХАРАГДЖИЙН ШД.КК

Avatar

Зочин 2020-09-04 202.21.107.116

Нэг их залуу харагдсан юм алга. Яахав өнцөг нь таарсан ганц нэг зураг байсан юм байгаа биз.

Avatar

Зочин 2020-09-04 122.201.19.99

yag l nasandaa baina daa. yun 19 ve . mania zarim saihan huuhnuud uunees ch zaluu haragdana daa

Avatar

ok 2020-09-04 59.153.114.138

за бараг л байгалиараа байгаа 40 гарсан хүүхнүүд энэнээс залуу харагдах юм байна, засвар хийгээд хийгээд энэ үү , энэ арай бишээ гэж

Avatar

номуун 2020-09-04 192.82.68.251

Насандаа л харагдаж байна. Яааж ч хичээж элдэв зүйл хэрэглэсэн ч хүний нас чинь нүдний харц, хүзүү, гар 3т тод илэрдэг зүйл шүү дээ. Байгалийн хууль гэж зөрчихийн аргагүй зүйл байнаа байна

Avatar

мгл 2020-09-04 122.201.31.233

энэ авгай нар будаг шунх,мэс засалаа больчихвол уеиин эрчуудиинхээ ээж шиг харагдахаа мэдэж бай!битгии будаж будажчихаад залуус эргуулээд,оглоо нь сунсииг нь зайлтал айлгаад бай!! будаггуй дурмээ толинд харчихаад хэмжээгээ багцаалж бай!!!

Avatar

бйс 2020-09-04 202.21.115.190

19 биш 39-тэй харагдаж байна.

Avatar

Зочин 2020-09-04 192.82.66.209

40 гарсан л гэж харагдаж байна, 19тэй харагдахгүй байна

Avatar

Зочин 2020-09-04 203.91.115.46

40 н настай л эмэгтэй харагдаж байна ш дээ. юун 19н настай харагдах. Цаасан малгай

Avatar

Зочин 2020-09-04 202.55.188.85

УГААСАА Л 40 ГАРСАН ХАРАГДАЖ БАЙНА. ЮУНЫХ НЬ 19 БАЙХ ВЭ ДЭЭ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж