43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав

43 настай эмэгтэй 19 настай харагддаг нууцаасаа хуваалцав

АНУ-ын оршин суугч, хүүгийнхээ эгч нь хэмээн андуурагддаг эмэгтэй өөрийн хувиршгүй гоо үзэсгэлэнгийн нууцаас хуваалцсан байна.

АНУ-ын Калифорни муж улсын иргэн, 43 настай Марсела Иглесиасыг өөрийнх нь хүү, 19 настай Родригогийн эгч гэж андуурдаг ажээ. Тэрбээр “Дэлгүүр, гудамжинд танихгүй хүмүүс намайг түүний ээж гэдэгт итгэдэггүй” хэмээн ярьсан байна. Марсела Иглесиас үл таних хүмүүсийн олон янзын магтаал сонсохдоо баяртай байдаг бөгөөд гоо сайханчийн ачаар залуу харагддагаа нуудаггүй аж.

Иглесиас 30 насандаа "засвар" хийлгэх анхны гарын үсгээ зуржээ. Улмаар тэр хэвлий, хөл хэсэгтээ хуримтлагдсан өөх тосноос ангижрахын тулд үүдэл эсийн эмчилгээ хийлгэсэн байна. Жил бүр америк эмэгтэй нүүрний хувиргалт, уруул, хацрын ясны ботокс зэрэгт олон мянган доллар зарцуулдаг аж. Тэрбээр залуу, цоглог харагдын тулд эрүүл мэнддээ анхаарч, тамхинаас гарч, зөв ​​хооллож эхэлсэн байна.

Иглесиас ихэвчлэн өсвөр насны хүүгийнхээ үе тэнгийнхэнтэй цагийг өнгөрөөдөг ажээ. Тэрбээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварлаг хувцаслахыг хичээдэг байна. “Мэдээжийн хэрэг, би жирийн ээж биш. Гэхдээ Родригод миний төрх байдал таалагддаг. Бид ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг, тэр надад орчин үеийн соёлын тухай ярьж өгдөг. Заримдаа тэр миний хүү биш, харин миний дүү шиг санагддаг" хэмээн Иглесиас ярьжээ.

Өмнө нь АНУ-ын иргэн, 101 настай эрийн залуу сайхан харагддаг нууцын талаар мэдээлэл гарч хэвлэлээр цацагдаж, олныг гайхшруулж байв. Тэрбээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэл нь түүний "мөнхийн" залуу насны түлхүүр гэж үздэгээ өгүүлжээ.

Марсела Иглесиас хүү Родригогийн хамт

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж