Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц есдүгээр сарын 4-ний өдрийн 02:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна.
Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес, бусад шалтгаантай 107 иргэн иржээ.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ