Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ | News.MN

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр /09.03/ Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Замын ажил яагаад удаашралтай байгаа талаарх бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй. Долоо хоногийн өмнө ирэхэд наймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хугацаандаа амжаагүйд иргэд бухимдаж байна. Тийм учраас ямар ажлууд хийгдэж ажил удааширч байгааг иргэддээ мэдээл. Бороо орсны улмаас замд чийг орчихоод хатааж байж хучилтаа хийх шаардлагатай болсон тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой” гээд хучилтын ажлыг хийхдээ иргэд болон ажилчдын аюулгүй байдлыг хангаж, өнөө шөнөдөө багтаан хийж дуусгахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон гүйцэтгэгч компанийн ажилчдад үүрэг болголоо.

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 66.181.161.98

Ажил хийж байгаа нэгнээ урамшуулах нь зөв. Сайхан зам бролжээ. Эсэргээрээ хүний хийсэн ажлыг харлуулж сонгуульд ялна гэвэл ёстой гонжы жоо голионы сүүл байлгүй.

Avatar

Зочин 2020-09-04 103.57.94.215

Сайхан зам .баярлалаа.

Avatar

зочин 2020-09-04 66.181.166.196

Ингэж байтал нөгөө дарга маань замын индүү бариад зам индүүдэж байна гэж дуулдах вий, доорх хүмүүсээ ажиллуулж чадахгүй бол өөрөө зам дээр манаад зогсох л болох байх даа, зайлуул

Avatar

Зочин 2020-09-04 122.201.31.233

зунжин намаржин халтуурдсан,одоо болтол дуусдаггуйээ

Avatar

Зочин 2020-09-04 192.82.76.228

Yostoi mundag sh de unjii

Avatar

мэдээгээ аятайхан бичээч ээ 2020-09-04 103.206.195.230

Мэдээгээ яаж бичээд байгаа юм бэ. Нэг өгүүлбэр, нэг утга санааг хэд давтдаг юм бэ. Ээрүү хүн ярьж байгаа мэт уншигдаж байна.

Avatar

Зочин 2020-09-04 66.181.161.8

Чанартай хийж чадвал сайхан л харагдаж байна! Амжилт хүсье!

Avatar

Зочин 2020-09-04 103.26.193.240

YHH, YNN YNL ZARLAA . odoo gargaad ugluu

Avatar

Зочин 2020-09-04 103.26.193.240

YAE ene dugaar zarlaa. YAA zarla bondono shuu mongo hereg agrad l tegjina helslende zarla.

Avatar

Irgen 2020-09-04 70.181.124.42

Ajlaa tuluuluh medehgyi darga nar uuriin hugjild nersees bolj baina.zorigtoi shinechlel hiih hyniig ard tymneeree songoh heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж