Зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд гэмтжээ | News.MN

Зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд гэмтжээ

Зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд гэмтжээ

Энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын талаарх 1002 дуудлага иржээ. Мөн энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байжээ. Тэднээс

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 14
  • Мөргөлдөх хэлбэрээр – 2
  • Автобуснаас унагасан – 2
  • Унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр – 2 тус тус бүртгэгдсэн байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 491 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tr 2020-09-04 64.119.18.44

Энэ их осол гарч байгаагийн гол буруутан яах аргагүй жолооч нар мөнөөс мөн. Тэгэхдээ тэдэнд арга хэмжээ авах ёстой цагдаа арын хаалга, мөнгө төгрөгөөр асуудлыг шийдээд байхул ослын тоо хэзээ ч буурахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж