Энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын талаарх 1002 дуудлага иржээ. Мөн энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байжээ. Тэднээс
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 14
- Мөргөлдөх хэлбэрээр – 2
- Автобуснаас унагасан – 2
- Унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр – 2 тус тус бүртгэгдсэн байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 491 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ