Этгээд содон Леди Гага эргэн иржээ | News.MN

Этгээд содон Леди Гага эргэн иржээ

Этгээд содон Леди Гага эргэн иржээ

Этгээд содон Леди Гага эргэн иржээ

Австрали гаралтай дуучин Леди Гага нэгэн үе өвөрмөц содон хувцаслалт, гадаад төрхөөрөө хөгжмийн ертөнцөд ялгарч, этгээд сонин байдлаараа үзэгч сонсогчдыг алмайруулдаг байсан билээ. Тэрбээр хэсэг хугацаанд дуу хөгжмөөс холдож, кино урлагт хөл тавин хэний ч хараагүй энгийн нэгэн эмэгтэйн дүрээр гарч ирсэн юм. Түүний гол дүрийг нь бүтээсэн “A Star is Born” кино олон ч кино наадамд амжилттай өрсөлдсөн бөгөөд тус киноны дуу болох “Shallow” дуугаараа тэр Оскарын шагналын эзэн болж байв.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрөөр болсон “MTV” телевизийн хөгжмийн шагнал гардуулах “VMA” ёслолд урьдын “этгээд, содон” Леди Гага эргэн ирж, үзэгчдийн мэлмийг баясгажээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог уг хөгжминй наадамд тэр хэний ч санаанд оромгүй сонирхолтой загварын амны хаалтаар гоёсны дээр хэд хэдэн даашинз солин өмсчээ. Тухайлбал, дуучин Ариана Грандетэй хамтран дуулсан "Rain on Me" дуугаараа “Оны шилдэг дуу” шагналыг хүртэхдээ “Iris Van Herpen”-ий солонгорсон өнгөтэй даашинзыг тод ягаан өнгийн Сесилио Кастрилло-гийн амны хаалттай хослуулан өмсчээ.

Тэрбээр уг наадмаас нийт таван шагнал хүртсэн бөгөөд “Шилдэг хамтарсан уран бүтээл”ийн шагналыг гардан авахдаа Кристофер Жон Рожерсийн ногоон өнгийн үдшийн даашинзаар гоёсон байна. Түүнчлэн "Оны шилдэг уран бүтээлч" шагналыг гардуулах үеэр Валентиногийн өдтэй урт цагаан даашинзтай гарч ирсэн бол дараагийн удаа мөнгөлөг өнгөтэй сансрын нисэгчийг санагдуулам хувцас өмсчээ.

Эх сурвалж: Harpersbazaar

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-04 202.21.107.73

Allahu Akbar!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж