Сүүлийн өдрүүдэд Чадвик Боузманны үхлийн улмаас дэлхий даяарх түүний сая сая фэн болон хамтран ажиллаж байсан жүжигчид, найруулагчид, кино компаниуд мэдэгдэл гарган, эмгэнэл илэрхийлж байгаа билээ. Ялангуяа Marvel кино компанийн төсөл дээр хамтран ажиллаж байсан Крис Эванс, Роберт Доуни Жуниор, Бри Ларсон зэрэг кино багийн нөхөд нь өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн.
Гэвч хүн бүр уй гашуудал, эмгэнэлээ цахим ертөнцөд, онлайнаар илэрхийлэх албагүй. Тэгвэл Marvel компанийн кино багт хамтран ажиллаж байсан Элизабет Олсеныг фэнүүд нь болон хөндлөнгийн хүмүүс Чадвик Боузманы үхэлд цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлээгүй хэмээн хэдэн өдрийн турш шүүмжилж, дургүйцлээ илэрхийлжээ.
Холливудын нэрт жүжигчин маань хэдэн өдрийн өмнө өөрийн ганц идэвхитэй ашигладаг Инстаграм хуудсаа хаан, АНУ-ын ABC телевизийн Chadwick Boseman – A Tribute for a King хэмээх өнгөрөгч Ням гаригт цацагдсан нэвтрүүлгээр бусад нөхдийн хамтаар эмгэнэл илэрхийлжээ.
Холбоотой мэдээ