И Ён Гүг: Канад намайг БНСУ-руу буцаавал би үхнэ | News.MN

И Ён Гүг: Канад намайг БНСУ-руу буцаавал би үхнэ

И Ён Гүг: Канад намайг БНСУ-руу буцаавал би үхнэ

И Ён Гүг: Канад намайг БНСУ-руу буцаавал би үхнэ

БНАСАУ-ын өмнөх дарангуйлагч Ким Жон Илийн бие хамгаалагч байсан гэдэг И Ён Гүгийн орогнох хүсэлтийг Канад няцаасанд тэрбээр ирээдүйдээ ихэд санаа зовох болжээ. Өдгөө 57 настай тэрбээр “Байдал маш хүнд байна. Умардын цэргүүд намайг БНСУ-д байхад хулгайлах гэж оролдож байсан. Хэрвээ Канад намайг тийш нь буцаавал би үхсэн л гэсэн үг” хэмээн ярьсан байна.

И Ён Гүг 1988-1991 онд БНАСАУ-ын цэргийн зөвлөх албан тушаал хашиж байгаад 1978 оноос эхлэн арван жил Ким Жон Илийн хувийн бие хамгаалах албанд ажилласан гэнэ. Тэрбээр БНАСАУ-аас дүрвэснийхээ дараа “Би Ким Жон Илийн бие хамгаалагч байсан” хэмээх ном хэвлүүлсэн билээ. Номд бичигдсэнээс үзэхэд И Ён Гүг БНАСАУ-аас хоёр ч удаа дүрвэсэн аж. Гэвч эхний удаадаа тэр баригдаж, Ёдокын хорих лагерт таван жил хоригдсон байна. Тэр хугацаандаа И Ён Гүг хамт ажилладаг байсан 300 гаруй хүнээ нас барсан хойно нь өөрийн гараар оршуулсан гэдэг.

Хожим 2000 онд тэрбээр дахин оргож, дүрвэгчдийн ихэвчлэн сонгодог ч онц аюултай замаар Хятадаар дайрч дүрвээд Сөүлд очсон гэнэ. Гэвч тэрбээр 2016 онд эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт Канадын Торонтод ирж орогнол хүсчээ. Тэрбээр хоёр улс найрамдах гэж хичээж байх үест БНАСАУ-ын тухай нууц мэдээлэл задруулсан учир амь насанд нь аюул заналхийлж байгаа хэмээн тайлбарласан байна.

Түүний хэлснээр Сөүлд амьдарч байх хугацаанд нь 2004 онд болон 2007 онуудад хоёр ч удаа хулгайлах гэж оролдож байсан гэнэ. Гэвч тэрбээр гомдол мэдүүлэх таван жилийн хугацаа дуусаад удаж байхад нь буюу 2014 онд цагдаад мэдэгдсэн аж.

Канадын цагаачлалын алба харин И Ён Гүгийн орогнох хүсэлтийг хангалттай баталгаа байхгүй гэх шалтгаанаар буцаасан гэв. Ингэхдээ тэд И Ён Гүгийг цэргийн зөвлөх хэмээх хариуцлагатай албан тушаал хашдаг байсан байж яагаад хэргийг тэгэж их удааж байж цагдаад мэдэгдсэнийг ихэд гайхснаа илэрхийлжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zocnin 2020-09-03 68.145.61.75

Ex ornoo ih muulsan hund kanad durgui

Avatar

хаха 2020-09-03 126.78.48.176

Орчуулахдаа, он цагийн баримжаагаа бүрэн алджээ дээ, хэхэ
И Ён Гүг 1988-1991 онд БНАСАУ-ын цэргийн зөвлөх албан тушаал хашиж байгаад 1978 оноос эхлэн арван жил Ким Жон Илийн хувийн бие хамгаалах албанд ажилласан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж