Бүх цэргийн наадмын тов гарлаа | News.MN

Бүх цэргийн наадмын тов гарлаа

Бүх цэргийн наадмын тов гарлаа

Бүх цэргийн наадмын тов гарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн цол олгох бүх цэргийн баяр наадам ирэх есдүгээр сарын 13-ны  ням гаригт 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах тов гарчээ. Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан Хамгаалах Яамны харьяа " Алдар " спорт хороо хамтран зохион байгуулдаг “Бүх цэргийн баяр наадам”-ын хүчит бөхийн барилдаанд эвсэгт Хүчний Алдар спорт хороо, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, ЦЕГ-ын Хүч спорт хороо, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, ХСИС-ийн Соёмбо спорт хорооны нийт 256 хүчит бөх зодоглох болно.

2019 оны “Бүх цэргийн баяр наадам”-ын бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат, тухайн үедээ цэргийн харцага цолтой байсан улсын начин Т.Дүгэрдорж 8 даван түрүүлж, цэргийн арслан цол, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан улсын начин Б.Цэдэнсодном үзүүрлэж “Жавхлант” чимэг нэмж байжээ. Харин их шөвөгт тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан улсын начин Ш.Пүрэвгарьд болон тухайн үедээ аймгий нэмэх начин цолтой байсан улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-09-03 66.181.166.196

Цэрэг бөх нь мэдэгдэхгүй улс хэтэрхий олшроод, бөхчүүдэд цэргийн цол олгоод арай л хэтэрхий хавтгайрч байна бус уу, лав сайн юманд хүргэхгүй буй заа, яршиг зүгээр цэрэг хувцасыг зодог шуудаг болгоод хуульчилчихмаар юм

Avatar

Зочин 2020-09-03 43.242.242.59

Үзэгчидтэй байх юм болов уу. Японд сумо бөхийн барилдаан нь 7-р сард үзэгчидтэй болсон. Манай оронд корона вирус тархаагүй юм чинь үзэгчидээ оруулах байлгүй дээ

Avatar

АРМИЙН ЗАЛУУЧУУД 2020-09-03 202.179.27.105

БҮХ ЦЭРГИЙН НААДАМ … САЙХАН Л СОНСОГДОЖ БАЙНА. МАРШ ТАКТИК. ЦЭРГИЙН ГУРВАН ТӨРӨЛТ ГЭЖ БАЙДАГСАН. ТЭРЭНТЭЙГЭЭ ХАМТАТГААД БАС ПАРАД ЖАГСААЛЫН ҮЗҮҮЛБЭРТЭЙГЭЭ , ,УРАН САЙХАН, СПОРТТОЙГОО , ХАМТАТГААД ХАРИН 2 ЖИЛД НЭГ УДАА Ч ГЭДЭГ ЮМ УУ 4 ЖИЛД НЭГ УДАА Ч ГЭДЭГ ЮМ УУ БОЛГОЧИХВОЛ НЭР ХҮНДТЭЙ САЙХАН БОЛНО ДОО…. ХОТООС ГАРГААД ХОЛХОН ХИЙЧИХГҮЙ ЮҮ ДЭЭ… ЦЭРГИЙН АНГИУД ЭЭЛЖЛЭЭД ДААЖ АВААД ЗОХИОН БАЙГУУЛДАГ Ч ЮМ УУ. ЗАЛУУЧУУД АЖИЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХАГ. ӨРСӨЛДӨГ. САЙХАН ШД ЭЭ

Avatar

/*-*/ 2020-09-03 49.0.212.4

Одоо энэ эх захгүй олон найр наадам морь бөхөө больцгоо. Ажил амьдрал сөнөөд байхад бас л найр наадам. Дампуу байдлаа зогсоо!

Avatar

Зочин 2020-09-03 192.82.68.110

Хаана тийм эх захгүй наадам болоод байгаа юм. Улсын наадмаас хойшхи анхны барилдаан байх. Дэлхийн бусад улсууд тэр байтугай дотоодод нь корона тархсан улсууд хүртэл хөл бөмбөгийн лиг, сагсны лиг зэргээ явуулаад л байна. Мэдээж халдвар хамгааллын дүрэм журмаа сайтар баримтлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-03 64.119.20.188

Юу яасан наадам бэ, наадмын сезон дууссан ш дээ, ундсэн ажлаа хий, бех барилдах гэж мердес зуугээгуй л байлгуй дээ

Avatar

Зочин 2020-09-03 73.231.128.120

Энэ жилдээ өнж

Avatar

Допингчин 2020-09-03 202.179.24.68

Допингоо эхэлж янзлаад наад наадмаа ярь.Оюунболдод шагналыг нь хурандаа цолтой нь үлдээгээд ганц жил л эрхийг нь түдгэлзүүсэн. Дэлхий шагналйыг нь хурааж насаар нь эрхийг нь хасдаг байхад хүүхдүүд хуурч байгаа юм шиг.

Avatar

Зочин 2020-09-03 64.119.19.200

Бат-Оршихыг бүр 2 жил хориглосон: Бас увсынхан зохион байгуулалтай хоролсон гэж нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай дайрч ард түмнийхээ нэг хэсгийг доромжлон үндэсний эв нэгдэлд халдасны хохиролыг хэн барагдуулах вэ? Нэг муу асман баньд баригдаж бантахдаа тийм хорлонтой юм ярьж үндэсний эв нэгдэлийг хохироосны сэтгэл санааны хохиролыг нэхэмжилнэ шүү!

Avatar

Зочин 2020-09-03 202.9.46.109

иймэрхүү баяр наадмаа больсон нь дээр байхаа, тэр тусмаа төрийн байгууллагууд.

Avatar

Зочин 2020-09-03 202.179.25.89

Корона гээд хичээл сургуулийг хүртэл хагас цагаар, 7 хоногийн хагаслаж, онлайн хийж байхад юу баяр наадам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж