МСҮТ, политехник коллежид малчин бэлдэх анги нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

МСҮТ, политехник коллежид малчин бэлдэх анги нээнэ

МСҮТ, политехник коллежид малчин бэлдэх анги нээнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх мэргэжлийн анги нээх асуудлаар Швейцарын хамтын ажиллагааны агентлагтай хамтран ажиллахаар болжээ.

Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цаашлаад Швейцарын сүү, бяслагийн үйлдвэрлэлээс жишээ авч эх орондоо нэвтрүүлэх зэрэг салбарт хамтран ажиллахаар Швейцарын хамтын ажиллагааны агентлаг, консулын газрын дарга Стефан Бурригтэй санал бодлоо солилцсон байна.

Швейцарын хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хамтран хэрэгжүүлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж