Бакс хүнд байдалд орж, Хардены хамгаалалт Рокетсыг аврав

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Бакс хүнд байдалд орж, Хардены хамгаалалт Рокетсыг аврав

Бакс хүнд байдалд орж, Хардены хамгаалалт Рокетсыг аврав

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд албан ёсоор өндөрлөлөө.


  • Хьюстон Рокетс 104 – 102 Оклахома Сити Тандер

Өрнөд бүсийн гал гарсан плей-оффын цувралын долоо дахь тоглолтод Хьюстон Рокетс илүүрхлээ. Энэ улирлаас эхлэн төвийн тоглогчгүй жижиг сагсан бөмбөгийг толилууж буй Майк Д’Энтонигийн залуусаас өнөөдөр/2020.09.03/ Эрик Гордон, Роберт Говингтон нар гайхалтай тоглолт үзүүлж, тус бүр 21 оноо авчээ. Харин багийн хоёр гол лидер болох Жэймс Харден 17 оноо, Рассель Уэстбрук 20 оноо тус тус авсан байна. Харин эсрэг Оклахома Сити Тандер багаас рүүки залуу Лугенц Дорт онцгой байлаа. Тэрбээр энэхүү тоглолтод 30 оноо авч бүх тоглогчийг оноо авалтаараа тэргүүлсэн бол түүнд багаас нь Крис Пол 19 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэж тусалсан ч энэ нь хожиход хангалттай байсангүй.

Хьюстон Рокетс багийн дараагийн өрсөлдөгч Лос-Анжелес Лэйкерс.

Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн төгсгөлд Жэймс Харден тун хэрэгтэй хаалтыг өнөөдөр шидэлттэй байсан Лугенц Дорт дээр хийж, багаа ялахад том тус хүргэлээ. Сүүлийн хэдэн жилийн турш хамгаалалт муутай гэгддэг байсан Жэймс Харден энэ улирлаас эхлэн хамгаалж чаддаг гэдгээ харуулж байна.

  • Милвауки Бакс 114 – 116 Майами Хит

NBA-ийн аварга болох зорилготой Милвауки Бакс баг цувралын хоёр дахь тоглолтод заавал хожих даалгавартай тоглосон. Гэвч эхний тоглолтдоо бүсийнхээ тэргүүн багийг хожсон Майами Хит энэ тоглолтод багаараа жигд тоглон дахин хожиж чадлаа. Тус багаас нийт долоон тоглогч 10-аас дээш оноо авсны дотор Словени холбон тоглогч Горан Драгич 23 оноо авснаараа багаа тэргүүллээ. Харин Милвауки Бакс багаас Яннис Антетокоунмпо 29 оноо, 14 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол түүнд Крис Миддлетон 23 оноо авч туслажээ. Ийнхүү аварга болох зорилготой Милвауки Бакс баг 0-2 гэсэн хүнд байдалд орлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж