Хавдрын эрсдлийг бууруулах, сэргийлэх интервэнцийг тэргүүлэх чиглэл болгоно

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Хавдрын эрсдлийг бууруулах, сэргийлэх интервэнцийг тэргүүлэх чиглэл болгоно

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа  шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
Өнөөдрийн уулзалтаар Хавдар Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны Доктор Н.Эрдэнэхүү эмнэлгийнхээ хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХСҮТ нь эмчилгээ, оношилгоо дээр олон дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсэн чадварлаг хамт олон. Энэ хэмжээгээр эмнэлгийн ачаалал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэхдээ ХСҮТ бол лавлагаа шатлалын эмнэлгийн үүргээ гүйцэтгэж орон нутаг, дүүрэгт ачааллаа хуваарилах, эмчилгээ үйлчилгээгээ нутагшуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Лавлагаа шатлалын эмнэлэг нэгдсэн системтэй бодлого хэрэгжүүлэх зохион байгуулалт, бусад талын дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй байдаг. Хавдрын маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хэдий ч өвчлөл, нас баралтанд дорвитой бууруулж чадаагүй. Тиймээс хавдар үүсгэж буй суурь шалтгаан, эрсдлийг тогтоох тал дээр судалгааны ажлууд хийгдэж байна. Эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжиж, ажиллаж байна. Бид дан эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ анхаараад явбал өвчлөлийг бууруулж, ачааллыг багасгаж чадахгүй. Бид ард, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой. Өнөөдөр хавдраар өвдсөн хүмүүсийн 73 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож, 86 хувь нь 45-аас дээш насны хүмүүс эзэлж байна. Гэхдээ тохиолдлын хавдрууд улам залуужиж байгаа үзүүлэлт гарсан. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг цогцоор нь шийдэх алхамуудыг ЭМЯ-аас хийж эхэлсэн. Хөдөө, орон нутаг, дүүргүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулж, иргэдээ тогтмол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулдаг байхыг зорьж байна. Энэ жилдээ багтаж нийслэлийн хоёр дүүрэгт, хоёр аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулахаар болсон. Одоо ажлууд нь хийгдээд, хүний нөөцөө сургаад, чадавхжуулаад явж байна.

ЭМЯ бодлого гаргаж байна гээд дан тушаал гаргаад орхих биш бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж, бодит үр дүн гартал дэмжиж ажиллана. ХСҮТ дээр анхаарч, арга хэмжээ авах ажлууд олон байгаа. Бодит үр дүн гарахуйц ажлуудыг хэрэгжүүлнэ. Хавдрын асуудал дээр эрт илрүүлгийг сайжруулах, эмчилгээ, оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах, орон нутаг, дүүргийн эмнэлгийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэнэ. Бид нийлж зөв бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж, санхүүгийн сахилга баттай, зөв менежменттэй ажиллах шаардлагатай” хэмээн онцоллоо.
Маргаашийн хуралдаанаар ГССҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж