Дуэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Дуэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авчээ

Дуэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авчээ

Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон гэр бүлээрээ коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр /2020.09.02/ 196 сая дагагчтай өөрийн “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Өдгөө 48 настай жүжигчин болон түүний эхнэр Лауран Хашиан, дунд охин дөрвөн настай Жасмин, бага охин хоёр настай Тиана нар бүгд халдвар авсан бөгөөд одоо эдгэрэх шатандаа орсныг дурдсан байна. Харин түүний анхны эхнэрээс гарсан том охин 19 настай Симоне нь ээжтэйгээ амьдардаг юм.

Гэр бүлийн найзууд нь хэд хоногийн өмнө гэрт нь зочилсны дараа алдарт жүжигчний гэр бүл коронавирусийн халдвар авсан байна.

“Энэ цаг үе бол миний гэр бүлд тохиолдсон хамгийн хүнд үе байлаа. Би эхэндээ зөвхөн би л халдвар авсан байгаасай гэж залбирч байсан. Гэтэл тийм байгаагүй. Би өмнө нь хэд хэдэн удаа ясаа хугалах зэргээр гэмтэж бэртэж байсан ч энэ удаа жинхэнэ хүнд цохилтод орсон. Гэр бүлээ хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлах болно. Эрүүл энх байгаарай найзууд минь” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр цар тахлыг улс төржүүлэхгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Today.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж