У.Хүрэлсүх: Одоо ажлаа ярихгүйгээр хийцгээж, үр дүнгээ харцгаая | News.MN

У.Хүрэлсүх: Одоо ажлаа ярихгүйгээр хийцгээж, үр дүнгээ харцгаая

У.Хүрэлсүх: Одоо ажлаа ярихгүйгээр хийцгээж, үр дүнгээ харцгаая

У.Хүрэлсүх: Одоо ажлаа ярихгүйгээр хийцгээж, үр дүнгээ харцгаая

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай өнөөдөр /2020.09.03/ танилцаж байна. Ерөнхий сайдыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар нар ажиллаж байна.

Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дууссан бөгөд одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох газар шорооны  ажил өрнөж буй.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм байна. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой гэж тооцоолсон. Ерөнхий сайд энэ үеэр “Сэтгэл байвал ямар ч ажлыг хийж чаддаг гэдгийг олж харлаа. Газрын тосны үйлдвэртэй болох талаар өмнө нь олон ч удаа ярьж, таван ч удаа шав тавьсан гэдэг. Зориг, сэтгэл, хариуцлага байхад ямар ч ажил урагшаа явж байна. Одоо хэдүүлээ  ажлаа ярихгүйгээр хийж, үр дүнгээ харцгаая. Ажлаа хурдан дуусгахгүй л бол хөрөнгө санхүү улам нэмэгдэнэ" гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд мөн  Дорноговь аймгийн Сайншанд суманд барих 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажилтай мөн танилцлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 04-нд барьж эхэлсэн  тус барилгыг  2021 оны 9 сард ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байгаа гэдгийг ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг хэллээ.

Орон сууцанд газрын тосны дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд  юун түрүүнд байрлах бөгөөд цаашдаа үйлдвэрт ажиллах монгол ажилчдын орон сууц болох юм.

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БХЯ ажиллаж байгаа бол  Дорноговь аймгийн барилгын компаниуд консерциум болж бүтээн байгуулалтад оролцож буй.

Барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг хөгжлийн банкнаас гаргаж байгаа билээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-03 202.179.25.56

Энэтхэгүүд хаана нефтийн үйлдвэр барьсан юм бол доо . Манайхан л эд нараар бариулж байгаа гэсэн . Нефтийн үйлдвэр бариад байгаа гээд байгаа оросоос түүхий нефт гуйгаад байгаа гэж байгаа ……???????

Avatar

ТӨМӨРИЙН ХҮДРЭЭ ЗӨӨХӨӨ ЗОГСОО... 2020-09-03 202.179.27.105

ДЭЛГЭР САЙХАНААС БОЛГООМЖЛООРОЙ ДОО. ХҮРЭЛ ХЭН МИНЬ. НЭХ Л ИХ МӨНГӨТЭЙ ХҮН… БАЯРЦОГТЫГ ХЭН Ч БИШ ГУДМАНД ЧААЖ ЯВАХ НЬ Л ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛОР ДАНС РУУ НЬ ХИЙЧИХСЭН ГЭЭД БАЙДАГ ХҮН ДЭЭ… ТЭРИЙГЭЭ ХАЛХАВЧ ГЭРЭЭ ХИЙЖ ЗЭЭЛ БОЛГОЧИХДОГ. ЗАЛЬТАЙ ХҮН ДЭЭ.

Avatar

Сайхан бүтээн байгуулалтыг эерэг талаас нь бодож ерөөж байх хэрэгтэй. Амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ. 2020-09-03 103.206.195.230

Мөөгий

Avatar

Зочин 2020-09-03 64.119.22.248

нэгмөсөн баригдаж дууссан хойно газар нь дээр очих нь зардал

Avatar

/*-*/ 2020-09-03 49.0.212.4

Гар буугаа яасан бэ?

Avatar

Зочин 2020-09-03 64.119.16.210

Энэ Дэлгэрсайхан гэж ёстой эвгүй рэкет шантаажаар мэрэгшсэн гар юм билээ ш дээ!!

Avatar

Зочин 2020-09-03 150.129.140.134

Хүрэлээ сайн байна. Гэхдээ наад Дэлгэрсайхан мэтийн микробуудыг байх ёстой газар руу нь явуулж, төрөө цэвэрлэх хэрэгтэй байгааг ойлгож байгаа биз дээ? Ард түмэн нэрийг нь хүртэл тов тодорхой хэлээд байна шүү!!!

Avatar

ЖДҮ 2020-09-03 202.179.25.123

ХУДАЛЧ

Avatar

Зочин 2020-09-03 202.126.90.53

САЙХААН САЙХАН…..JUST DO IT

Avatar

Зочин 2020-09-03 59.153.114.44

хүрэлсүхээ монголын төмрийн хүдрийг өдөр шөнөгүй вагон вагоноор нь хятад руу зөөж байгаа наад дэлгэрсайхнаасаа тэр төмрийн хүдрийн уурхайг нь төрд аваачээ. цагаан суваргаа ч ав.

Avatar

Зочин 2020-09-03 202.126.90.53

Уйл чи атаархаад…..

Avatar

тт 2020-09-03 202.9.40.79

мал

Avatar

Зочин 2020-09-03 66.181.177.169

Hurelsuh sain bn amjilt

Avatar

Piz 2020-09-03 66.181.177.169

Hiih umgui toroluud

Avatar

Зочин 2020-09-03 122.201.22.241

Хүрэлсүхийн ажилын бүтээмжийг яармагийн хөндийгөөс эхлээд харж болно маш саайн эрчтэй ажиллаж байна бамбаочир гэж н**ш ажилаа өгснөөсс хойш хот эрс өөрчлөгдөж бна

Avatar

Зочин 2020-09-03 202.179.21.232

muuhai haragdaj bn. Un darga-g duuraigaad. Huuramch

Avatar

Зочин 2020-09-03 122.201.21.120

Сөрөг хүчний бууны нохойнууд Монголын бүтээн байгуулалтын ажил арай ургаштай ахицтай болоход ямар их хорсож, үзэн ядаж,дайсагнаж байна аа. Өнгөтэй өөдтэй ахицтай дэвшилтэй болгоныг муулахын, харлуулахын түүс.Энэ нь орон нутгийн сонгуулийн арчаагүй сурталчилгааны нэг өчүүхэн хэсэг нь бололтой.

Avatar

МГТБҮ дэмжигч 2020-09-03 103.206.195.230

Үнэхээр олон жил хоосон яриа байсныг ажил хэрэг болгож чадаж байгаад баяр хүргэе, УИХ гишүүн нь хүртэл ямар ч ойлголтгой эсхүл санаатайгаар мушгин гуйвуулж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үгүйсгэж байгаад гайхдаг шүү, Монголчууд бид өөрсдөөсөө л болдог гэдэг үнэн үг шүү ДЭМЖДЭГ ЧАДНА УРАГШАА

Avatar

Зочин 2020-09-03 103.57.95.110

Ажил хийгээч худлаа рекламдахаа л больчооч.

Avatar

Зочин 2020-09-03 202.55.188.34

Нэг хэсэг бэлэн макет харуулдаг байсан, одоо хэдэн шонтой болж байгаа юм байна. Дэвшил шүү.

Avatar

zochin 2020-09-03 58.109.221.157

Mash chuhal ajil Hurelsuh sain ajillj baigaa Jingeruud h*** l baig

Avatar

Зочин 2020-09-03 58.109.221.157

Yamar zavaan heruulch hunii ul shagaidag garuud bainaa

Avatar

Зочин 2020-09-03 150.129.140.25

Баахан үхмэл хөрөнгө попорч хүн сүргийнхээ тархи угаахаас цаашгүй сэлэм эргүүлэгч

Avatar

KherlenTsog 2020-09-03 219.91.110.131

U.Хүүк сайдын Ххадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил ш дээ иргэдээ

Avatar

KherlenTsog 2020-09-03 219.91.110.131

U.Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил ш дээ иргэдээ

Avatar

KherlenTsog 2020-09-03 219.91.110.131

U.Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил

Avatar

KherlenTsog 2020-09-03 219.91.110.131

Ugnaa Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж