Тайландын хаан татвар эмийг буцаан "ажилд" нь авчээ | News.MN

Тайландын хаан татвар эмийг буцаан "ажилд" нь авчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Тайландын хаан татвар эмийг буцаан "ажилд" нь авчээ

Тайландын хаан татвар эмийг буцаан "ажилд" нь авчээ

Тайландын эзэн хаан өнгөрсөн жил өөрийн татвар Синэнат Вонгважирапакдийн бүх хэргэм цолыг хураан авч байсан билээ. Тэгвэл тэр явдлаас хойш жил хараахан болоогүй байхад тэрбээр татвар эмийг буцаан "ажилд" нь авахаар шийдсэн байна. Эзэн хаан Важиралонгкорн өчигдөр/2020.09.02/  Синэнат Вонгважирапакдид бүх цол хэргэмийг нь эргүүлэн өгчээ.  Синэнат өнгөрсөн жилийн аравдугар сард буюу хааны татвар болоод тун удаагүй байхдаа өөрийгөө хатантай адилтган нэг түвшинд өргөмжлөхийг оролдсон хэмээн шийтгүүлж, бүх цол хэргэмээ хураалгасан юм.

Тайландын түүхэнд 100 гаруй жилийн туршид Синэнатаас өмнө хааны татвар  сонгогдоогүй өдийг хүрсэн байжээ. Тэрбээр татвар эм болсон даруйдаа өөрийгөө хатантай ижил хэмжээнд өргөмжилж, хаанд хүндэтгэлгүй хандаж эхэлсэн гэнэ. Гэвч бүх цол хэргэмээ хураалгасны дараа Синэнат дахин олны өмнө гаралгүй чимээгүй амьдарч байв.

Өдгөө 35 настай Синэнат анх 23 настайдаа Тайландын хааны армийн сувилагчийн сургуулийг төгсч, цэргийн сувилагч болж байжээ. Түүнээс хойш тэрбээр онгоцны нисгэгч болж, хааны хамгаалалтын албанд хүчин зүтгэж байгаад эзэн хаанаас генерал цол хүртсэн юм. Удалгүй эзэн хаан хамгаалалтын албаны дэд дарга 41 настай Судхидатай гэрлэж, хоёр сарын дараа Синэнатыг татвар эм болгож байжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-03 49.0.212.4

Тэр нэг з**х*й юм нь яасан муухай эрэгтэйлэг царайтай хог вэ, ийм юм харахаар юм босмооргүй л юм

Avatar

zochin 2020-09-03 185.247.199.6

Zavhai, erguu haan. Thailand yn gamshig shivshig bolson. Orchin yed iimerhuu yum harahaar yostoi haranhui buduuleg sanagdah yum.

Avatar

Зочин 2020-09-03 202.9.46.176

Энийгээ санаж л дээ. Энэ нь бас нөгөөхийгөө толгойг эргүүлэхдээ гарамгай бгаалдаа

Avatar

Зочин 2020-09-03 202.55.188.87

Ovoo huuhrn bnda manai sain huuhnuud haan tsaashaa tolgoigiin erguulende ugan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж