Тайландын эзэн хаан өнгөрсөн жил өөрийн татвар Синэнат Вонгважирапакдийн бүх хэргэм цолыг хураан авч байсан билээ. Тэгвэл тэр явдлаас хойш жил хараахан болоогүй байхад тэрбээр татвар эмийг буцаан "ажилд" нь авахаар шийдсэн байна. Эзэн хаан Важиралонгкорн өчигдөр/2020.09.02/ Синэнат Вонгважирапакдид бүх цол хэргэмийг нь эргүүлэн өгчээ. Синэнат өнгөрсөн жилийн аравдугар сард буюу хааны татвар болоод тун удаагүй байхдаа өөрийгөө хатантай адилтган нэг түвшинд өргөмжлөхийг оролдсон хэмээн шийтгүүлж, бүх цол хэргэмээ хураалгасан юм.
Тайландын түүхэнд 100 гаруй жилийн туршид Синэнатаас өмнө хааны татвар сонгогдоогүй өдийг хүрсэн байжээ. Тэрбээр татвар эм болсон даруйдаа өөрийгөө хатантай ижил хэмжээнд өргөмжилж, хаанд хүндэтгэлгүй хандаж эхэлсэн гэнэ. Гэвч бүх цол хэргэмээ хураалгасны дараа Синэнат дахин олны өмнө гаралгүй чимээгүй амьдарч байв.
Өдгөө 35 настай Синэнат анх 23 настайдаа Тайландын хааны армийн сувилагчийн сургуулийг төгсч, цэргийн сувилагч болж байжээ. Түүнээс хойш тэрбээр онгоцны нисгэгч болж, хааны хамгаалалтын албанд хүчин зүтгэж байгаад эзэн хаанаас генерал цол хүртсэн юм. Удалгүй эзэн хаан хамгаалалтын албаны дэд дарга 41 настай Судхидатай гэрлэж, хоёр сарын дараа Синэнатыг татвар эм болгож байжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ