Эрүүлжүүлэхийн хаалга татсан эмэгтэйчүүдийн тоо өсчээ | News.MN

Эрүүлжүүлэхийн хаалга татсан эмэгтэйчүүдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэхийн хаалга татсан эмэгтэйчүүдийн тоо өсчээ

Эрүүлжүүлэхийн хаалга татсан эмэгтэйчүүдийн тоо өсчээ

Эрүүлжүүлэх байрт саатуулагдсан эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байранд нийт 4625 эмэгтэй саатуулагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт аж.

Насны хувьд 14-75 насны эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон, биеэ авч явах чадваргүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэх байрт ирдэг байна. Иймд цагдаагийн байгууллагаас эмэгтэйчүүдэд дараах сануулгыг өгчээ.

  • Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах,
  • Олон нийтийн газар бусадтай хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Аливаа хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх

Нэн ялангуяа бага насны хүүхдүүдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байхыг анхааруулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-03 59.153.115.95

Саруул сэтгэц ТББ архины хамаарлаас гаргана

Avatar

/*-*/ 2020-09-03 49.0.212.4

Одоо удахгүй насанд хүрээгүй хүүхдүүд жүүлэгт орох нь нэмэгдэж эхэлнэ

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.34

bid yahav ta nar mini baga uu

Avatar

МоАХ ны Партизан 2020-09-03 202.179.25.219

Цагдаагийн дарангуйлалын нэг хэлбэр ер нь эрүүлжүүлэх нэрийн дор хэдэн хүн цагдаагийн гарт АМИА ӨГЧ алагдсныг МЭДЭХҮҮ!!! Охид эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх ямарч шаардлаггүй. Хүрэлсүхээ цагдаагаа цомтого!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж