Эрчүүд загварыг үзэн яддаг

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Эрчүүд загварыг үзэн яддаг

Эрчүүд бүсгүй хүнийг нүцгэнээр нь харах дуртай байдаг нь олон шалтгаантай аж. Хувцасны  цаанаас төсөөлөхгүй амар байх нь мэдээж. Түүнээс гадна  тэдний  загвар гэж нэрлээд байдаг  аймаар зүйлээ өмссөн байгааг нь харахгүй.  Эрчүүдийн байнга санаж явдаг дүрэм бол, хэрэв  эмэгтэй хүн ”Би энэ хувцастай сайхан харагдаж байна уу?” гэж асуувал “ тэгэлгүй яахав” гэж хариулж байх.
Таавчиг–  Дөнгөж хөлд орж буй хүүхэд л биш бол бүсгүй минь  та таавчигтай,  эр хүний  нүдэнд тийм ч аятайхан харагдахгүй гэнэ шүү.  Өнгө, өнгөөрөө байдаг, резинэн уг таавчигийг  эрэгтэй, эмэгтэйгүй хөлд эвтэйхэн гэж өмсдөг ч гэрээсээ өөр  газар  өмсөх хэрэггүй гэж зөвлөе.

Барби хүүхэлдэйнх шиг даашинз –  Үүнийг  барби даашинз ч гэж нэрлэдэг. Бүсгүйчүүд  үүнийг sexy харагдуулдаг гэж боддог.  Богинохон даашинзтай  байх тусмаа эрчүүдийн  сэтгэлийг татна гэж бодож байна уу?  Хэтэрхий ил задгай зүйл хэний ч анхаарлыг татахгүй.  Бас ямар ч эр хүн барби  даашинзтай бүсгүйг  сонирхохгүй л болов уу? 

Комбинзон –  Комбинзон загварын усны хувцас үеэ өнгөрөөж байна.  Ийм усны хувцастай эмэгтэй  наран шарлагын газар  бүхээгтэй машинтай  ирснээс ялгаагүй. Учир нь ийм хувцас эрчүүдийн харахыг хүсч буй зүйлийг нь халхалсан байдаг.

Хэлхгэр хувцас  –  Ийм хэлхгэр хувцас 90-ээд оны өндөр хүүхдүүдэд л тохирно. Дээрх барби даашинзтай адил  хэлхгэр даашинз таныг алхаж яваа  шуудай шиг харагдуулна.  Өсвөр насны охидоос ялгарахын тулд болзоондоо үүнийг хэзээ ч битгий өмсөөрэй.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж