АНУ Фату Бенсүда тэргүүтэй олон улсын эрүүгийн шүүхийн ахлах ажилтнуудад хориг арга хэмжээ авч байна. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОУЭШ-ийг “Америкчуудын толгойг эргүүлэх гэж оролдсон” хэмээн буруутгаж байгаа гэнэ. ОУЭШ Афганистаны дайнд АНУ-ын цэргүүдийн хийсэн дайны гэмт хэргүүдийг шалгаж байгаа билээ.
АНУ-ын зүгээс ОУЭШ-ийг анх байгуулагдсан цагаас нь хойш шүүмжилж, нэгдсэн улс орнуудыг буруушаасаар ирсэн юм. Харин хүний эрхийн төлөө тэмцэгчид АНУ-ын хориг арга хэмжээг ичгэвтэр, хийсэн хэргээ нуух гэсэн явуургүй арга хэмээн шүүмжилж байгаа аж.
ОУЭШ 2002 онд НҮБ-тай байгуулсан гэрээнийхээ дагуу олон улсын Геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг гэх мэт хэргүүдийг шүүж, буруутай улсад хариуцлага тооцох ажил хийдэг билээ.
Гэрээнд Их Британи тэргүүтэй 123 орон гарын үсэг зурж нэгдсэн ч АНУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ зэрэг улсууд гарын үсэг зурахаас татгалзсан юм.
Хориг арга хэмжээний хүрээнд Фату Бенсүда, Пакисо Мочочоко тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтнууд АНУ-д нэвтрэх эрхгүй болж байгаа юм.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ