АТҮТ-ийн бүртгэлийн тасгийн дарга Ч.Болор, АТҮТ-ийн Лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг нарыг АТГ-аас саатуулсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн төвөөс тодруулахад “АТҮТ-ийн хоёр мэргэжилтнийг саатуулан шалгаж байгаа үнэн” гэх мэдээллийг өглөө.
Тэднийг хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. АТГ-аас Ч.Болор, Г.Эрдэнэбулаг нарыг авлига авсан болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн даваа гаригт гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажлын байрнаас нь саатуулсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ