Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ | News.MN

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн “Эхиймаа” кино бүтээжээ

"Эхиймаа" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь ээ. Энэхүү киноны найруулагчаар "Аравт", "Чингисийн хүүхдүүд" зэрэг уран сайхны кинонуудаараа үзэгчдийн танил болсон, чадварлаг туршлагатай найруулагч Д.Золбаяр ажилласан байна.

Тус киноны хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат ажиллажээ. Тэрбээр тус киноны “Би асууя” нэртэй дууны үгийг бичиж, аяыг нь зохиосон бөгөөд "Нисванис" хамтлагийн дуучин Амгаагийн дуулснаар олны хүртээл болоод буй юм.

Энэхүү кинонд эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, гуниг, харуусал, мөн бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлийн тухай өгүүлдэг байна.

Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацалцаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ шүүхээс 7 жил 10 сарын хорих ял сонсч, 3 сар 10 хоног хоригдоод, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан бол жүжигчин Д.Оюунтуулын хувьд торгуулийн ял хүлээсэн юм.

“Эхиймаа” уран сайхны кино нь дээрх үйл явдалтай холбоотой бөгөөд Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөснөөс эхлээд бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ гүнээ харуусч, аав ээж, үрээсээ уучлал гуйсан пост фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Би хайртай дотныхоо олон хүнээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ, зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг юм шүү. Өвдөг сөхөрч, өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй. Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тийм ээ, би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа, би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж, "Эхиймаа" уран сайхны киногоо хийсэн билээ" гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2020-09-03 202.55.191.130

Хүн алдаагаа ухаарч чадвал тэр хамгийн ухаантай нэгэн. Тийм хүнийг түлхэх биш түшээд босгох хэрэгтэй. Алдармааг хир ухаантай бүсгүй вэ гэдгийг түүний туулах амьдрал нь гэрчилж харуулах бизээ. Хүн алдаж, онож энэ хорвоог туулдаг бас үүрэх ёстой хувь тавингаа эдэлж амьдардаг. Хэнд ч юу ч тохиолдож болно тэглээ гээд тэдгээр хүмүүсийг чичлэх хэрэг юун. Урлаг бол бидэнд өгөх нэгэн боловсрол бас бусдад өгөх амьдралын сургамж. Монголчууд би элэг нэгтэй байж биесээ хайрлая!

Avatar

Зочин 2020-09-03 202.179.24.146

Ууранд их учир байна аа. Энэ хүйтэн царайтай эмэгтэй өрөөнөөсөө гарч буцалсан ус авч ирэн нөгөө рүүгээ цацсан гэхээр уур биш өш хонзон, ёсто Иймээс энэ хар царайт бол хүн ч алж мэднэ. Ичих нүүрч байхгүй юм. Шоронгоос өвчтөн болж тоглож гараад кшно хийдпэг залуусаар явж тэнд янз бүрийн дүр бүтээсэн аж . Ер нь яахаас ч буцахгүй аймаар хүн юм юаа Цаашдаа хүн алж мэднэ дээ. .

Avatar

БУЗАРДАР 2020-09-03 202.179.27.105

ЭЭ.. БУЗАРДАР. … АЙТАР ХИНОО ГАРАХ НЬ

Avatar

Зочин 2020-09-03 133.202.212.116

3 сар суусныгаа 10 жил сууцан юм шиг кино хийсэн байх чинь вээ

Avatar

Зочин 2020-09-03 49.0.212.4

Балай авгай

Avatar

б 2020-09-03 64.119.19.18

Энэний амьдралаар хийсэн гэвэл үзэх ямар ч сонирхол төрөхгүй юм байна.

Avatar

Зочин 2020-09-03 203.91.115.49

Psychopath

Avatar

Zochin 2020-09-03 103.212.118.12

Eruul mendiin shaltgaanaar shorongoos garsan murtluu kino hiigel ain. Butsaagad baih gazart awaachaad hii

Avatar

Zochin 2020-09-03 64.119.23.69

Zailaachee. Yugaa surtalchlah geed bgaan be? Gavya baiguultsan yum shig. Ooriigoo zovtgoj orovduuleh geed kino hurtel hiij ene ter

Avatar

Зочин 2020-09-03 46.24.240.254

Uur utsaariin munhagaar hunruu haluun us tsatsachaad, hohirogch bolj jujigleh ym.

Avatar

Зочин 2020-09-03 46.24.240.254

minii hugshin odoo boliooo

Avatar

Зочин 2020-09-03 103.9.90.100

нээх ядарчихсан юмнууд. Монгол үгийн үгсийн санд байхгүй хэн ч ойлгохгүй нэр өгөх юм. Хөлтрөг ч билүү бас нэг тэнэг нэртэй кино хийсэн. Үнэнийг хэлэхэд орчин үеийн кинг үзэхээр хажуу айл биднийг хэрэлдэж байна гэж бодох вий гээд үздэггүй ш дээ

Avatar

Зочин 2020-09-03 202.9.46.176

Эрээ булаалдсан 2 янxан халуун усаар биенээ шалзалдаг тухай кино юу ?

Avatar

Зочин 2020-09-03 103.26.194.228

уулзаж болохгүй хүн , учирч болохгүй амраг , итгэж болохгүй найз гэж байн аа байна !

Avatar

Зочин 2020-09-03 66.181.168.8

кино хийж хэдэн төгрөг олох гэсэн биш өөрийгөө дахиад л тэнэг гэдгээ нотлоод хаха

Avatar

Зочин 2020-09-03 202.21.109.147

Нөгөө л улиг болсон хэдэн царайнууд… Одоо үед шоронгийн сэдэв тренд болоод байгаа юм уу?

Avatar

Зочин 2020-09-03 202.55.188.34

Юу ч гэхэв дээ. Ийм кино байх гэж. Эхий гэхээр нэг айхтар х****л л санаанд ороод байна.

Avatar

Бод 2020-09-03 202.126.90.87

Кино-ны 2-р ангийг Туул нь хийх.үзэгчдийн хүлээлт үүсэх вм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж