Эд Ширан шинэ охиндоо сонирхолтой нэр хайрлажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Эд Ширан шинэ охиндоо сонирхолтой нэр хайрлажээ

Эд Ширан шинэ охиндоо сонирхолтой нэр хайрлажээ

2020 он олон таагүй мэдээллээр дүүрэн байгаа ч олны танил эрхмүүд шинэ хүнтэй болсон, шинэ хүнээ өлгийдөн авсан гэх мэдээллүүд шүтэн бишрэгчдийнх нь харыг татаж, өөдрөг байх бас нэг шалтгаан болж байгаа билээ. Жишээ нь поп дуучин Эд Ширан болон түүний гэргий Шерри Сиборн нар бяцхан охинтой болсноо саяхан зарласан юм. Эд Ширан охиноо сайхан хоолойтой бүсгүй болно гэдэгт тун итгэлтэй байгаа бололтой. Тэрбээр бяцхан охиндоо маш хөгжимлөг, урлагийн нэр хайрлажээ.

Тэрбээр шинэ хүнээ өлгийдөн авсан талаараа өөрийн инстаграм хуудсандаа мэдээлсэн билээ. Тэгэхдээ Ширан “Сайн уу? Би та бүхэнтэй бяцхан хувийн мэдээлэл хуваалцмаар байна. Өнгөрсөн долоо хоногт алтан гарт эмч, эх баригчдын ачаар Шерри маань маш үзэсгэлэнтэй жаахан охин төрүүллээ. Охины минь нэр Лайра Антарктика Сиборн Ширан” хэмээн бичжээ.

Лайра хэмээх нэр нь Грек гаралтай, лайр буюу босоо ятга гэсэн утгатай аж. Их Британийн статистикын газрын мэдээллээс харахад Лайра гэх нэр 2019 онд төрсөн охидын 150 дахь хамгийн түгээмэл нэр болжээ. Харин АНУ-ын хувьд тус нэр 680-д жагсч байгаа аж.

Зарим хүмүүс Эд Шираныг Филип Пулманы номонд нугасгүй болохоор нь охиныхоо нэрийг түүний зохиол дээр гардаг дүрээс олсон хэмээж байгаа юм.

Харин Антарктика гэх нэрний хувьд тусдаа том утга агуулж буй юм. Антарктика нь Грекийн нэгэн охин тэнгэрийн нэр аж. Мөн сонирхуулахад тус үгний утга нь анти арктик буюу арктикын эсрэг зүг гэнэ. Харин арктик гэдэг үг нь баавгай гэсэн утгатай ажээ. Арктикт цагаан баавгай амьдардаг бол Антрактидад ямар ч баавгай байдаггүй билээ.

Эх сурвалж: SHEKNOWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж