ЭМЯ: Нийт 354 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Нийт 354 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй

ЭМЯ: Нийт 354 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.09.03) мэдээлэл хийж байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-2020 оны есдүгээр сарын 02-нд ХӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 354 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Үүнд наймдугаар сарын 15-нд Сөүлийн онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 37 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан дөрвөн хүн, Увс аймагт тусгаарлагдсан таван хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 32 жолоочийн шинжилгээ багтаж буй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 296 буюу 96.7 хувь нь эдгэсэн. Эдгэрсэн хүмүүсийн 21 нь сувилалд, 46 хүн нь гэрийн ажиглалтад байгаа бол 229 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 10 хүн эмчлэгдэж байна. Тэдэний есийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн клиникт 28 хүн ажиглалт тусгаарлалтад байна.

“ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД ДОЛООН ХҮН ШИЛЖСЭН”

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 320 хүн шинээр орж, долоон хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3690 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 28 их эмч, 91 резидент эмч, 71 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 72 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 12 их эмч, 39 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 33 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 18 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээ хариуцаж байгаа. Тийм учраас Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн оюутнуудын талаар Шуурхай штабаас мэдээлэл өгөх нь зүйтэй байх.

“НИЙСЛЭЛ РҮҮ ЭНЭ ОНД 90 УДААГИЙН ТАРВАГАНЫ МАХ ОРУУЛАХЫГ ЗАВДСАН”

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.ЦОГБАДРАХ:

-Өнгөрсөн долоо хоногт Сөүл, Сидней, Нурсултан, Сиэтл зэрэг орнуудаас таван удаагийн нислэгээр ирсэн 1144 иргэний 1524 ширхэг, 27 тонн ачаа тээш, хувийн эд зүйлс болон 16 тонн ачаа, ачааг тээвэрлэсэн 50 гаруй тээврийн хэрэгсэл, гурван тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Тарваган тахлын халдварын эрсдэл буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тарваган тахлын сэжигтэй 17 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан. Хоёр тохиолдол нас барсан. Өнгөрсөн 10 жилийн дундажтай харьцуулбал энэ онд хоёр дахин их халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон. Түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын вирус үгүйсгэгдсэн учраас хөл хориог цуцалсан. Нийслэл рүү энэ онд 90 удаа тарваганы мах оруулж ирэхээр завдсан байна. Нийт дуудлагын 29 хувийг иргэдээс, 71 хувийг дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудлага хүлээн авч, үйлчилсэн. Үүний 78 хувийг тарваган тахлын сэжигтэй тохиолдол эзэлж байгаа юм.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, September 2, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж