Белгичүүд экс Хотын даргынхаа зүрхийг усан оргилуураас олжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Белгичүүд экс Хотын даргынхаа зүрхийг усан оргилуураас олжээ

Белгичүүд экс Хотын даргынхаа зүрхийг усан оргилуураас олжээ

Белгийн Вервьер хотын иргэд хотын анхны даргын зүрх хотын аль нэг усан оргилуурт байсаар байгаа гэдэгт зуу гаруй жилийн турш итгэсээр иржээ. Тэгвэл үнэн бодит баримт гэхээсээ илүү домог яриа болсон дээрх яриаг жинхэнэ гэдгийг батлах зүйлийг олжээ. Тухайлбал албаныхан хотын усан оргилууруудад засвар хийж байхдаа иргэдийн ярьдаг хотын даргын зүрхийг олсон байна.

Вервьер хотын анхны дарга Пьер Дэвидийн зүрх жижиг авдарт байсныг нь усан оргилуур дотроос наймдугаар сард олсон хэмээн хотын удирдлагууд мэдээлжээ. Дэвид хотыг 1798 оноос нас бартлаа буюу 1839 он хүртэл удирдаж байсан гэдэг. Харин 1880-аад онд албан тушаалтнууд түүний зүрхийг хотын захиргааны байрнаас нүүлгэж, хотын төвийн усан оргилуурт нуусан гэнэ.

Албаныхан хэдий авдрыг нээж үзээгүй ч дээр нь хотын даргын нэр сийлээстэй байсан учир түүний зүрх мөн гэж итгэжээ. Тийнхүү олдворыг хотын урлагийн музеид хандивлан олон нийтэд үзүүлэх болсон байна.

Белги Нидерландаас тусгаар тогтносноо зарлаж, дотроо хувьсгал хийж байх цаг үед Дэвидф хотыг удирдаж байсан юм. Тэрбээр 58 насандаа зуурдаар нас барсан аж. Түүнийг нас барсны дараа хотын удирдлагууд зүрхийг нь хадгалахаар шийдсэн гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж