
Харин саяхан Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж эх орондоо ирэв. Ирснийхээ дараа “Баянгол” зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэж, “маргааш өглөө Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ уулзана” хэмээн зарласан юм. Маргааш өглөө нь түүнийг Шадар сайдтай уулзаад төв хаалгаар гарахад нь Чингисийн хөшөөний өмнө урьд өдөр нь Ж.Батзандангийн зохион байгуулсан цуглаанд оролцсоноос ч цөөн хүн ирсэн харагдсан. Иргэний хөдөлгөөний удирдагчдын зохион байгуулсан жагсаалд 200 орчим хүн оролцсон мэдээ бий.
Ингэхэд “ард түмэн” гэдэг хэн юм бэ. Оросын “народ” гэдэг үгний орчуулга. Ард гэдэг нь ядуу, барлаг гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Харин “түмэн” гэдэг нь Манжийн дарлалын үед манай түмтийн ноёд “Миний ард түмэн цэрэг бий” гэж ярьдаг байснаас үүдэлтэй гэнэ. Энэ хоёр үг нийлж “ард түмэн” гэдэг хоршоо үгийг бий болгосон бөгөөд хаант засаг, дарангуйлагч дэглэмийн үед бий болсон, угтаа бол албат гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл” Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ уулзана” гэвэл “Монгол Улсын хаан албатуудтайгаа уулзах нь ээ” гэж ойлгох хэрэгтэй аж. Д.Дагвадорж аваргын “Ард түмэнтэйгээ уулзана” гэдэг үгийг ч бас “хамжлагуудтайгаа уулзах юм байна” гэж ухаж болох нь. Учир нь ард түмэн гэдэг үг нэгдмэл, цул юмыг хэлдэг.
Харин одоогийн нийгэмд улс орон бие биетэйгээ адил тэнцүү эрхтэй, өөр өөрийн үзэл бодолтой иргэдээс бүрддэг. Тэр нь үзэл бодол, эрх ашгаараа нэгдсэн сонирхлын бүлгүүдэд хуваагддаг. Дагвадоржийн фэн, Ц.Элбэгдоржийн сонгогч ч гэдэг юм уу. Яг л Марк цуглуулагчдын холбоо шиг. Тийм учраас “Дагвадорж ард түмэнтэйгээ уулзана” гэхээр жаахан сандрав. Би бас тэнд нь очих ёстой ч юм шиг, тэр намайг төлөөлөөд байгаа ч юм шиг. Гэтэл би сумо үздэггүй, хэдийгээр үзэгчгүй шахам болоод байсан Японы сумог үзэгчтэй болгож, сумогийн дэвжээг хэдэн жил ээлжгүй эзэгнэн монгол хүний ид хавыг гайхуулсанд бахархах сэтгэл байдаг ч “эх орондоо ирлээ” гэхэд нь тэгтлээ их хөөрч, хөл алдаж гүйгээгүй. Яагаад гэвэл хувь хүнийхээ хувьд бол бид хоёр илүү ч үгүй, дутуу ч үгүй эн тэнцүү эрхтэй, өөр өөр үзэл бодол сонирхолтой, тэр тусмаа хэн хэнээсээ хараат бус, хэн хэнийхээ өмнө хариуцлага хүлээгээгүй хүмүүс. Тиймээс “Их аварга Сүхбаатарын талбайд шүтэн бишрэгчидтэйгээ уулзана” гэсэн бол тэгтэл гайхахгүй байлаа.
Сумо сонирхдог, өөрийг нь хүндэтгэдэг тодорхой тооны үзэгчийг Монголын “ард түмэн” гэж эндүүрсэн их аварга маань Монгол Улсын баатар, олимп, дэлхийн аваргуудыг ч бас өөрийн “албат” хэмээн андуурсан нь гайхал төрүүлсэн шүү. Онгоцноос буугаад шууд хэвлэлийн хуралд оролцохдоо олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр мөнгөн медаль П.Сэрдамба нарыг маань дуудаж авчираад хажуудаа плакат болгоод суулгачихсан, ганцаараа яриад л. Уг нь арлын нэг орны үндэсний бөхийн аварга, дэлхийн спорт болчихсон олимпийн төрлүүдэд аваргалсан хүмүүсийн хооронд зэрэг зиндааны ихээхэн ялгаа байдгийг хэн хэн нь мэдмээр. Монгол хүний гүндүүгүй, сайхан сэтгэлийн л гай юм даа.
Дараахан нь “Их аваргыг төрийн гурван өндөрлөг хүлээж авах гэнэ” гээд л бас бөөн хөл хөөр болов. Ерөнхий сайд эзгүй байсан болохоор Шадар сайд нь түүнийг орлосон шиг билээ. Монголчуудын жаахан дээшээ гарснаа үхэн хатан бялдуучилдаг, эсвэл газар доор ортол муу хэлдэг туйлшрамтгай зангийн нэг илрэл л дээ. Хатуухан хэлэхэд хөөгдөөд ирж байгаа сумочийг төрийн өндөрлөгүүд нь хүлээж аваад л хүндэтгэл үзүүлээд байх нь төр улсын нэр хүндэд ч хаашаа юм дээ, япончуудад үзүүлж байгаа бас нэг эсэргүүцэл юм болов уу гэсэн юм бодож байтал ашгүй төрийн ёслолын албаныхан болиулсан гэсэн. Үүнд нь Дагваа жаахан шаралхсан уу яасан, хувийн телевизэд өгөх байсан ярилцлагаа цуцалж, “Ерөөсөө хамгийн том телевизэд нь өгөх нь зөв юм байна. Үндэсний телевизэд л өгнө” гэсэн байна лээ. Хүний нутгаас хөөгдөж ирчихээд өөрийнхнөө болохоор том, багаар нь ялгаварлаад л. Хамгийн их хүндлэл, хамгийн том “пиар”-ыг хүсэмжилсэн бас нэг “number one” төрж байгаа юмуу, хаашаа юм.
Улстөрчид нь ч гэсэн дээ, ард түмэн гэдэг үгээр бамбай хийж, ард түмний нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашиг, сонирхлыг хаацайлдгаа болих цаг болж. Хүмүүс, иргэд, сонгогчид, ядахдаа монголчууд, нийгмийн олонхи гээд яриад сурчихвал нөхцөл байдалд ойр очих юм. Соёлжсон улс оронд бол бага сургуулийн хүүхэд хүртэл “ард түмэн” гэдэг үгийг сонсоод “наадах чинь дундад зууны ойлголт шүү дээ” гэж дургүйцдэг гэнэ лээ. Бүгд нэг ижил төвшинд хувцаслаж, нэг ижил төвшинд амьдарч, нэг үзэл суртлаар зангидагдаж, нэг намын дарлалд байсан социализмын үед бол болоод байсан байх л даа. Харин өнөөдөр бид огт өөр нийгэмд амьдарч байна. Энэ нийгэм өөр өөрийн ашиг сонирхол, үзэл бодол, үнэлэмж бүхий эрх чөлөөтэй иргэд, нийгмийн олон бүлгүүдээс бүрддэг билээ.
Б.Сэмүүн
зочин 2010-03-15 202.179.4.130
Монголд үнэн юм гэж алга байна залуучууддаа Монголын ирээдүй болсон залуучууд бид өөрсдөө ийм соёлгүй бүдүүлэг байвал монгол орныг минь хэн хөгжүүлж хэн авч явах юу бэ Сайн л бодоорой Үг хэлээ хүртэл цэгнэж хараалын балмад үг хэллэг хэрэглэхгүй байх нь бидний хойшид амьдрах орчин нийгэмд минь хэрэгтэй шүүСоёлт нийгэм тансаг амьдралыг бид л бүтээх болно Өөр хэн ч биш тийм болохоор нэг нэгэндээ ядаж л нет-ээр хүндэтгэлтэй харьцаж байя
jak 2010-03-15 127.0.0.1
Энэ black boy гэдэг мэдрэл муутай юм юу бичээд байгаа юм бэямар аймаар бүдүүлэг юм бэгар ч ирсэн газраа битгий муулаад бай мал минь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тэрнийгээ арай өөрөөр бичиж болдоггүй юмуу Давгааг зодог Монгол даяараа дургуйцээ биз дээАварга тэр хүн роботууд дотор ганцаараа хүн байсан тийм ч учраас япон орныг байлдан дагуулсан одоо түүн шиг инээдэг уйлдаг зодолддог өөрөөрөө байж чаддаг хүн тэр сумод нь ахиж заяахгүй биз дэТийм учраас аварга бол дахин давтагдашгүй маш сайн бөх юмааТөрийн өндөрлөгүүдээ төрийн түшээ шиг байгаачээ та нарын урд нь наймаачин луйварчин тамирчин хэн байсан тэр амьдрал чинь тэндээ үлдсэн шүү дэ одоо та нар МОНГОЛ гэдэг нэрийн өмнөөс ярих хүмүүс шүү дээ бурхан миньМОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ
Baagii 2010-03-15 127.0.0.1
Aytaihan bichsen bna aa unen l shuu dee Sumo yu yum veZugeer l neg ornii undesnii boh shdee Olimpiin avarguud maani yum bodooch ee Mongo ogvol l ireed suugaad baidag yum uu hashaa yum
black boy 2010-03-15 127.0.0.1
zailaachee gichi minee ooriigoo yu gd bodtson g*** we azgui p***a min shutter bitch min gol shaanaa gichi min chi ooroo p***a p***a p***a ** min
зочин 2010-03-15 127.0.0.1
Яг үнэнМанай энэ хэдэн төрийн толгойнууд юм болгонд далдаганахаа хэзээ болих юм бэ Гадны хэдэн юмнууд ирэхдээ жаахан юм өгөхөөр бүгдээрээ шахуу далдаганахаа болих хэрэгтэй