2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд “ард түмэнтэйгээ” уулзаж билээ. Сүхбаатарын талбай пиг дүүрч, Ардчилсан намын туг, далбааг гартаа барьсан сонгогчид Ц.Элбэгдоржид баяр хүргэж, “Ардчилсан Ерөнхийлөгчтэй болов” хэмээн баярлацгааж байлаа. Сонгуулийн өмнөхөн нийтлэлч Б.Болдсайхан “Тавдугаар сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан, нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган, төрийн далбаагаа өндөрт мандуулан давхилдаж, үүр цайтал баярлах болно” гэж бичиж байсан. Бараг л мөн дөө. Үүнээс хойш Ерөнхийлөгч яасан бэ гэдэг өөр асуудал. Үүний өмнөх жил монголчууд олимпоос хос алт, мөнгөн медальтай ирэхэд “ард түмэн” бас ингэж баярласан билээ.
Харин саяхан Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж эх орондоо ирэв. Ирснийхээ дараа “Баянгол” зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэж, “маргааш өглөө Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ уулзана” хэмээн зарласан юм. Маргааш өглөө нь түүнийг Шадар сайдтай уулзаад төв хаалгаар гарахад нь Чингисийн хөшөөний өмнө урьд өдөр нь Ж.Батзандангийн зохион байгуулсан цуглаанд оролцсоноос ч цөөн хүн ирсэн харагдсан. Иргэний хөдөлгөөний удирдагчдын зохион байгуулсан жагсаалд 200 орчим хүн оролцсон мэдээ бий.
Ингэхэд “ард түмэн” гэдэг хэн юм бэ. Оросын “народ” гэдэг үгний орчуулга. Ард гэдэг нь ядуу, барлаг гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Харин “түмэн” гэдэг нь Манжийн дарлалын үед манай түмтийн ноёд “Миний ард түмэн цэрэг бий” гэж ярьдаг байснаас үүдэлтэй гэнэ. Энэ хоёр үг нийлж “ард түмэн” гэдэг хоршоо үгийг бий болгосон бөгөөд хаант засаг, дарангуйлагч дэглэмийн үед бий болсон, угтаа бол албат гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл” Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ уулзана” гэвэл “Монгол Улсын хаан албатуудтайгаа уулзах нь ээ” гэж ойлгох хэрэгтэй аж. Д.Дагвадорж аваргын “Ард түмэнтэйгээ уулзана” гэдэг үгийг ч бас “хамжлагуудтайгаа уулзах юм байна” гэж ухаж болох нь. Учир нь ард түмэн гэдэг үг нэгдмэл, цул юмыг хэлдэг.
Харин одоогийн нийгэмд улс орон бие биетэйгээ адил тэнцүү эрхтэй, өөр өөрийн үзэл бодолтой иргэдээс бүрддэг. Тэр нь үзэл бодол, эрх ашгаараа нэгдсэн сонирхлын бүлгүүдэд хуваагддаг. Дагвадоржийн фэн, Ц.Элбэгдоржийн сонгогч ч гэдэг юм уу. Яг л Марк цуглуулагчдын холбоо шиг. Тийм учраас “Дагвадорж ард түмэнтэйгээ уулзана” гэхээр жаахан сандрав. Би бас тэнд нь очих ёстой ч юм шиг, тэр намайг төлөөлөөд байгаа ч юм шиг. Гэтэл би сумо үздэггүй, хэдийгээр үзэгчгүй шахам болоод байсан Японы сумог үзэгчтэй болгож, сумогийн дэвжээг хэдэн жил ээлжгүй эзэгнэн монгол хүний ид хавыг гайхуулсанд бахархах сэтгэл байдаг ч “эх орондоо ирлээ” гэхэд нь тэгтлээ их хөөрч, хөл алдаж гүйгээгүй. Яагаад гэвэл хувь хүнийхээ хувьд бол бид хоёр илүү ч үгүй, дутуу ч үгүй эн тэнцүү эрхтэй, өөр өөр үзэл бодол сонирхолтой, тэр тусмаа хэн хэнээсээ хараат бус, хэн хэнийхээ өмнө хариуцлага хүлээгээгүй хүмүүс. Тиймээс “Их аварга Сүхбаатарын талбайд шүтэн бишрэгчидтэйгээ уулзана” гэсэн бол тэгтэл гайхахгүй байлаа.
Сумо сонирхдог, өөрийг нь хүндэтгэдэг тодорхой тооны үзэгчийг Монголын “ард түмэн” гэж эндүүрсэн их аварга маань Монгол Улсын баатар, олимп, дэлхийн аваргуудыг ч бас өөрийн “албат” хэмээн андуурсан нь гайхал төрүүлсэн шүү. Онгоцноос буугаад шууд хэвлэлийн хуралд оролцохдоо олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр мөнгөн медаль П.Сэрдамба нарыг маань дуудаж авчираад хажуудаа плакат болгоод суулгачихсан, ганцаараа яриад л. Уг нь арлын нэг орны үндэсний бөхийн аварга, дэлхийн спорт болчихсон олимпийн төрлүүдэд аваргалсан хүмүүсийн хооронд зэрэг зиндааны ихээхэн ялгаа байдгийг хэн хэн нь мэдмээр. Монгол хүний гүндүүгүй, сайхан сэтгэлийн л гай юм даа.
Дараахан нь “Их аваргыг төрийн гурван өндөрлөг хүлээж авах гэнэ” гээд л бас бөөн хөл хөөр болов. Ерөнхий сайд эзгүй байсан болохоор Шадар сайд нь түүнийг орлосон шиг билээ. Монголчуудын жаахан дээшээ гарснаа үхэн хатан бялдуучилдаг, эсвэл газар доор ортол муу хэлдэг туйлшрамтгай зангийн нэг илрэл л дээ. Хатуухан хэлэхэд хөөгдөөд ирж байгаа сумочийг төрийн өндөрлөгүүд нь хүлээж аваад л хүндэтгэл үзүүлээд байх нь төр улсын нэр хүндэд ч хаашаа юм дээ, япончуудад үзүүлж байгаа бас нэг эсэргүүцэл юм болов уу гэсэн юм бодож байтал ашгүй төрийн ёслолын албаныхан болиулсан гэсэн. Үүнд нь Дагваа жаахан шаралхсан уу яасан, хувийн телевизэд өгөх байсан ярилцлагаа цуцалж, “Ерөөсөө хамгийн том телевизэд нь өгөх нь зөв юм байна. Үндэсний телевизэд л өгнө” гэсэн байна лээ. Хүний нутгаас хөөгдөж ирчихээд өөрийнхнөө болохоор том, багаар нь ялгаварлаад л. Хамгийн их хүндлэл, хамгийн том “пиар”-ыг хүсэмжилсэн бас нэг “number one” төрж байгаа юмуу, хаашаа юм.
Улстөрчид нь ч гэсэн дээ, ард түмэн гэдэг үгээр бамбай хийж, ард түмний нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашиг, сонирхлыг хаацайлдгаа болих цаг болж. Хүмүүс, иргэд, сонгогчид, ядахдаа монголчууд, нийгмийн олонхи гээд яриад сурчихвал нөхцөл байдалд ойр очих юм. Соёлжсон улс оронд бол бага сургуулийн хүүхэд хүртэл “ард түмэн” гэдэг үгийг сонсоод “наадах чинь дундад зууны ойлголт шүү дээ” гэж дургүйцдэг гэнэ лээ. Бүгд нэг ижил төвшинд хувцаслаж, нэг ижил төвшинд амьдарч, нэг үзэл суртлаар зангидагдаж, нэг намын дарлалд байсан социализмын үед бол болоод байсан байх л даа. Харин өнөөдөр бид огт өөр нийгэмд амьдарч байна. Энэ нийгэм өөр өөрийн ашиг сонирхол, үзэл бодол, үнэлэмж бүхий эрх чөлөөтэй иргэд, нийгмийн олон бүлгүүдээс бүрддэг билээ.
Б.Сэмүүн