Эрх зүйт нийгэмд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын олон жилийн хөдөлмөрийг дээрэмдэж, хувийн өмчид халдаж байгаа зүйд нийцэхгүй мэдээллийг нэгэн эрхэм ил болгосноор асуудал хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар “Шөнийн захын эзэн” гэдгээр танигдсан М.Хүрэлсүхийн Амгалан дахь 25 жил эзэмшсэн газар, агуулахын аж ахуйг булаан газрыг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Улмаар үл хөдлөх хөрөнгө болон агуулахуудыг нь буулгахаар мэдэгдэл өгч, газрыг нь "Тавантолгой" түлш компанид шилжүүлэхээр болсон гэнэ. Үүнийг эрх баригчид ЖДҮ-чдийн боломжийг хулгайлдаг байсан бол одоо жижиг дунд бизнесүүдийг дээрэмдэж авах ажил эхэлж байна хэмээн олон нийт болон газар эзэмшиж байсан компанийн зүгээс үзэж байгаа юм. Бид үүсээд буй асуудлын талаар бодит нөхцөл байдлыг "НарМон" ХХК-ын үүсгэн байгуулагч М.Хүрэлсүхээс тодрууллаа.
Тэрбээр “Манай ажил явагдахад саад учирч байгааг эртнээс гадарлаж эхэлсэн. Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар болон нийслэлээр ажлын шугамаар явж байхдаа манай компанийн мэдэл газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлэх гэж байгаа талаар мэдээллийг олж сонссон. Ингэхдээ аль дөрвөн сарын өмнө газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Амгалан дахь газрын гэрчилгээг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр Хотын дарга асан С.Амарсайхан гаргасан байсныг мэдсэн. Бид улсад төлөх төлбөрөө цаг бүрт нь төлж ирсэн байгууллага. С.Амарсайхан даргын уг шийдвэр гарахаас 14 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-ны өдөр "НарМон" ХХК нийслэлийн газрын албанд тооцоо хийхэд 84 мянган төгрөгний үлдэгдэл байсан. Гэхдээ С.Амарсайхан даргад олон удаагийн газрын төлбөрөөс зугтаж, их хэмжээний өртэй гэж ташаа мэдээллийг өгсөн учраас уг эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэх хардлага төрж байгаа” гэж байсан юм.
Мөн газар эзэмших эрхийг цуцалсан талаарх мэдэгдлийг "НарМон" компанид дөрвөн сарын турш яагаад мэдэгдээгүй шалтгааныг тодруулахаар компанийн удирдлагууд Нийслэлийн Газрын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлайтай уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан боловч хүлээж авч уулзаагүй гэнэ.
Тухайн "НарМон" ХХК-ын Амгалан дахь газарт нэг оффисийн зориулалт бүхий барилга, хоёр склад, мөн агуулах байдаг. Үүндээ байнгын тогтмол үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. "НарМон" ХХК нийслэлийн иргэдийн түлээ, нүүрсийг ханган нийлүүлэхээр 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин эзэмшлийн газар руу орж байрласан төмөр замаар Багануур болон Шивээ овоогоос нүүрс, түлээг тээвэрлэн авч ирж, буулгасны дүнд нийслэлийн иргэдэд түлшийг нь нийлүүлдэг аж.
Тэрбээр “Шаардлагатай нөхцөл байдалд байгаа бол “Тавантолгой түлш” компанитай хамтран ажиллаж, уг компаниас бэлтгэн нийлүүлэх гэж буй сайжруулсан түлшийг хадгалах, болон түгээх үе шат дээр тусалья. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сайн талтай юм гэдгийг нийслэлд албан бичгээр хүргүүлсэн. Гэвч албан бичигт огт хариу өгөхгүй байсан тул би Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн.
Ерөнхий сайд миний саналыг хүлээн авч, дэмжсэн. Ингэхдээ манай компани "Тавантолгой түлш" компанитай хамтран ажиллах гэрээ хийхээр боллоо гэж бодсон боловч бидэнтэй гэрээ байгуулах талаар шийдэлд хүрээгүй. Бид уг газрыг хууль ёсны дагуу өмчилж, улсад төлөх төлбөрөө цаг бүрт нь төлж, олон хүний ажлын байрыг бий болгож байгаа бизнес эрхлэгч байгууллага. Гэтэл тухайн өдөр манайд газар чөлөөлөх албан бичиг ирсэн. Гэхдээ шийдвэр гарсан хугацаанаасаа илтэд хоцорч ирсэн” гэв.
Тодруулбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай 2020 оны А506 дугаар захирамжаар Тавантолгой түлш ХХК-д сайжруулсан түлш, боловсруулах үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул "НарМон" компани тухайн газрыг наймдугаар сарын 24-ны дотор чөлөөлөх шийдвэрийг мөн оны наймдугаар сарын 18-ны өдөр гаргасан байдаг аж. Гэсэн хэдий ч өнөөх мэдэгдэл нь "НарМон" ХХК-д хугацаанаасаа хоцорч, наймдугаар сарын 28-ны өдөр хаяглагдан ирсэн аж.
Хууль ёсны дагуу эзэмшиж, зориулалтаараа ашиглаж байсан газрыг шууд л өөр компанийн мэдэлд өгчихнө гэж бодож явсангүй хэмээн тэрбээр ярьж байсан юм. "НарМон" ХХК 1.6 тэрбум төгрөгийг банкнаас зээл хэлбэрээр авч, ажлаа явуулж байгаа гэнэ. Түүний хэлснээр хэрвээ энэ бизнесийг байхгүй болговол 1.6 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, нэг аж ахуйн нэгж банкинд их хэмжээний өртэй үлдэнэ гэсэн үг. Ийм асуудал үүсээгүй бол энэ намар хүнсний ногоо хадгалах хоёр агуулах барьж, тариаланчдын ургацаа хадгалах агуулах байхгүй гэх асуудлыг шийдэх боломжтой байсныг ч дурьдав.
Тэрбээр үргэлжлүүлэн “Үйл ажиллагаа нь хэвийн явж ирсэн бидний бизнесийг муухайгаар хэлэхэд дээрэмдэж байна. Манай компани Улаанбаатар хотод шөнийн худалдааны төв, агуулахын аж ахуй зэргийг ажиллуулсанаар 500 ажлыг байрыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, 500 хүн түүний ард байгаа гэр бүлийнхэн гэвэл 1500-2000 хүний орлоготой байх, хоолоо залгуулах боломжийг гаргаж өгч байгаа хэрэг. Гэтэл цар тахлын энэ хэцүү үед бид төр засгийн шийдвэрийг хүндэтгэж, худалдаачдын боломжийг харж үзэх үүднээс түрээсийн төлбөрөө тодорхой хэмжээнд бууруулсан. Хувь хүн байтугай аж ахуйн нэгж модоо барьж, хаалгаа барих шахсан үед биднийг дэмжих бус үйл ажиллагааг нь зогсоох, газрыг нь булааж байгаад харамсалтай байна” хэмээв.
Мөн нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уг шийдвэрийг эргэн харж, баримт материалыг дахин шүүж өгөхийг албан бичгээр хүргүүлсэн. Хэрвээ асуудлыг зөвөөр шийдэж өгөхгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандана гэлээ.
Ийнхүү 25 жилийн турш нийслэлчүүдийн түлшний хэрэгцээг хангахаар ажиллаж ирсэн "НарМон" ХХК болон өрхийн төсвөө компаниас авсан цалингаараа босгож яваа ажилчид, тэдний гэр бүл цаашид хэрхэх нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэхэд хилсдэхгүй. Асуудлыг дахин эргэн харья. Төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны боломжийг холбогдох төрийн өндөрлөгүүд дэмжин, гаргаж өгсөөр байтал яагаад заавал олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн агуулах, байгууламжуудыг татан буулгаж, газрыг нь өөр компанийн мэдэлд шилжүүлэх гээд байна вэ гэх маргаан дагуулсан олон асуултууд хөвөрч байна. Энэ нөхцөлд "НарМон" ХХК гэлтгүй олон нийтэд хардлага төрөхөөс ч өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, "НарМон" ХХК-ын газар эзэмшлийг цуцлах нь хэнд ашигтай вэ. Магадгүй үүний цаана хэн нэгэн албан тушаалтны амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн хүсэл байна уу аль эсвэл төрийн ажил хэрэг явагдаж байгаа нь энэ үү.
Бид хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалахаас илүүтэй өнөөгийн нийгэмд дуулдах болсон төр, хувийн хэвшлийн маргаан дэгдээсэн асуудлууд гарсаар байгааг нэгэн жишээгээр сурвалжилахыг зорьлоо. Өнөөдөр иргэн М.Хүрэлсүхийн хувийн бизнесийг дээрэмдэж байгаа мэт харагдаж байвч маргааш өөр хэний, ямар аж ахуйн нэгжийн бизнесийг төрийн шийдвэр гэх нэрийн дор дээрэмдэхийг тааварлашгүй билээ.








иргэн 2020-09-03 64.119.19.68
энэ яаж ингэж баяждаг юм бэ. улсаас мөнгө идэж л газартай болоо биз. одоо болно ш тэ.хандгүй ээ
Зочин 2020-09-03 122.201.24.5
Агуу шунал шүү төр юмаа авч бна штээ.Ямар эрх дархтай нь ингэж галзуурдаг бнаа.
Болд 2020-09-03 103.57.95.205
Дээрэмчин төр .дэмжих байтал арай хэт дарангуйлагч юм.
Длрж 2020-09-03 202.126.88.188
Монголд гадныхан илүү эрх даргатай хэдэн зуу мянган га газар авч амьдарч бизнес хийж болоод байхад Монгол бизнесмэнүүдээ яагаад ингээд газаргүй болгоод байдаг юм болоо.
Хонгор нутгийн өчнөөн олон залуусыг ажлын байртай байлгадаг гайгүй бизнесмэнээр минь оролдоод эхэлжээ .
Хонгорчууд дуугуй байхгүй л болов уу даа. Төрийн өндөрлөгүүд харж буй бизээ.
Зочин 2020-09-03 202.9.40.13
Энэ Хүрэлсүх цэвэр гар биш.
МАН ЗАЙЛАА 2020-09-03 202.126.88.219
Төрийн дарангуйлал дээрэм хүчээ авч байна.
Баагий 2020-09-03 66.181.161.66
Даварсан гар чиний газар гэж юү байхав
зочин 2020-09-03 64.119.17.159
энэ газар төр нийтийн өмч . Одоо болно. Ямар их газар эзэмшдэг юм. Олон газраас их л юм олсон юм бна .Төрийг бүү сүрдүүл.
Хэж 2020-09-03 66.181.161.69
25 жил энэ газраас идсэн л юм байна, тэгээд болоо юм биш үү
zochin 2020-09-03 202.21.116.99
Alivaa shiidvert uls turjduguu l bolichih heregtei. Olon niitiin erh ashgiin tuluu 1 company uil ajillagaa nuugeed uur gazar uregljluulehed yu ni blhq gej! er ni joohon uujim baij eyereg talaas ni hen hen maani harah heregtei bn. 1 hunii buznessees iluu urt hugatsaandaa uls oron ard irgeded ashig tustai baihiig ni songoj baih ni zub zuitei.
ДОРЖ 2020-09-03 122.201.21.100
НЭГ БАРИЛГААС ӨӨР ЗҮЙЛГҮЙ 64 ГА ГАЗАР БАЙНА Ш ДЭЭ. ЯДАЖ 20 ГА Г БУЦААГААД ӨГӨӨДЯВЖ БОЛОХГҮЙ БН УУ. ХООСОН ГАЗРААСАА НҮҮРС БУУЛГУУЛЖ УЛСААС ИХ МӨНГӨ ЗҮГЭЭР ХУСАХ ЮМ СЭДЭЭД БН УУ Л ГЭЖ ХАРАГДААД БН ДАА.
Зочин 2020-09-03 192.82.69.218
Зөв нэг хэсэг их том газар эзэмшээд юу хийхгүй зарим хүмүүст нэг грашны газар олдохгүй байгаа эхнээс ахиж эзэмшүүлмээр болдог бол
ард түмэн 2020-09-03 202.126.88.131
Одоо орон нутгийн сонгууль болох гээд мөнга босгох гээд МАН ын талын газрын албаны орлогч дарга нар мөн Энхманлай тэргүүтнүүд дүүргийн засаг дарга нарын оролцоотойгоор хуйвалданн зохиож газрын эрхийг цуцлах захирамж гаргах гээд явж бга шүү энийг хотын ларга анхааралдаа аваарай байнга ийм хужль бус ажиллагаа явагддаг юм бна лээ
ард түмэн 2020-09-03 202.126.88.131
ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА НАР энгийн компани иргндийг өө сэв хайж газрыг нь дээрэмддэг ш дээ үнэн ш дээ ЭНХМяаНЛАЙ дарга болсоноос хойш өүр илүүтэй газрын дээрэм эрчимжсэн
ДОРЖ 2020-09-03 122.201.21.100
НААД ЭНХМАНЛАЙ ЧИНЬ ХЭНТИЙ ГАРАЛТАЙ. ОЮУНЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХИЙН 10 ЖИЛИЙН НЭГ АНГИ ГСЭН. ЭНЭ 4 ЖИЛ НААДУУЛ ЧИНЬ ЮУ Ч СЭДЭЖ МАГАД СОНОР СЭРЭМЖТЭЙ Л БАЙГААРАЙ ДАА.
Монголын иргэнд халтай төр 2020-09-03 202.126.89.179
Тэр таван толгой түлшээ. Хятадуудын газрыг хураагаад өгөөч .
Хүний амьдрал бизнес рүү бүдүүлгээр хуруу дүрээд ёстой жудаггүй юмаа.
Х А Р А М С А Л Т А Й
Ард түмэн 2020-09-03 202.126.89.179
Монголд гадныхан илүү эрх даргатай хэдэн зуу мянган га газар авч амьдарч бизнес хийж болоод байхад Монгол бизнесмэнүүдээ яагаад ингээд газаргүй болгоод байдаг юм болоо.
Хонгор нутгийн өчнөөн олон залуусыг ажлын байртай байлгадаг гайгүй бизнесмэнээр минь оролдоод эхэлжээ .
Хонгорчууд дуугуй байхгүй л болов уу даа. Төрийн өндөрлөгүүд харж буй бизээ.
Эмээлтэд лав Монгол хүнд газар хэдэн га гаар нь олгосон уу .
Үгүй л болов уу.
Дандаа л Хятад улсын иргэд Монголын мал мах хоёроор ёстой мөнгө хүүлж
Зочин 2020-09-03 103.57.95.199
Эзэмших гэрчилгээ бол танай компанийн газар гэсэн үг огт биш. Шаардлагатай үед төр газраа өөр зориулалтаар ашиглах эрхтэй.
/*-*/ 2020-09-03 49.0.212.4
МАНАН биш. Зөвхөн МАН шүү
Зочин 2020-09-03 192.82.78.96
Нэг намын дарангуйлал эхэлсэн болохоор энэ бол юу ч биш. Дахиад 4 жил байна.
зочин 2020-09-03 103.229.123.62
улс 15 жил түрээлүүлэх гэрээ л хийсэн юм бна шдээ. бүтэн хувийн эзэмшлийн газар биш м бнал даа. дэмий ийм зах хийж байхаар аятайхан хэдэн байшин барьчихсан нь дээр бжл дээ хө
ZOCHIN 2020-09-03 64.119.19.193
MAHAH хийдэг ажлаа л хийж байна.
/*-*/ 2020-09-03 49.0.212.4
МАНАН биш. Зөвхөн МАН шүү
Новшнууд 2020-09-03 202.126.89.172
Цар тахлын энэ үед орлогогүй болж түрээс болон өдрийн хоолоо араы чүү залгуулж байгаа өр ширэнд баригдсан хэдэн түрээслэгчээс татвар авах ёстой гэдэг нэрийн дор qr кодтой болгож олсон жаахан орлогоос нь дээрэмдэх гэж бна. Улсаас юу ч гуйхгүй лай бололгүй болгож яваа иргэд чинь ойчиход бэлэн болоод бна. Наад татвараа хилээ нээж хэвийн болсон хоыно авч болохгүй юмуу. Брэнд нэрийн дор х*******н хог чирч 20.30 дахин нэмж зардаг луйварчдаасаа гүйцэд авч чадахгүй бж ядарсанхүмүүст дээрэлхүү гэж.
Tur umchuu medne 2020-09-03 203.91.115.49
Ezemshih ashiglah gedeg chin 2 uur oilgolt. Ezemshine gedeg chin turiin umch heveeree baigaa gazariig tureeslej uil ajillaggaa yavuulna gesen ug, harin umchlunu gedeg chin turuus yamar ch hamaaralgui huvi hunii umch bolood teriigee zarj borluulah erhtei bolno gesen ug. Ene kompaniin huvid zugeer l turiin umchiig tureeslej ashiglaj baisan baina, tiimees tur uuruu tureeslegchee songoh erhtei. Jishee ni bi hunii bair tureeslej suugaad bairnii ezen uur hun suulgana gevel bi garch yavah yostoi
МАНАН 2020-09-03 202.179.24.68
Төвийн Миеэ Хэнтийн Батүүл найзууд 25 жил Улаанбаатарыг өөрийн жорлон гэж андуурсан.
Зочин 2020-09-03 202.9.46.97
Нэг намын дарангуйлал
Зочин 2020-09-03 103.212.118.85
1нам болхоор ман олон нам болхоор манан болдог шүү дээ манын үед мандаж манангийн үед сүйрдэг улс
Зочин 2020-09-03 202.9.46.97
Их хурал, засгийн газарт хамгаалалтгүй бол ТҮЦ ч нээгээд ажиллуулж болохоо байсан шүү дээ. Орон нутгийн сонгуулиар бас МАН-ыг гаргавал жинхэнэ улайм цайм дээрэм, нг намын дарангуйлал эхэлнэ гэж мэд.
T 2020-09-03 66.181.176.26
Ziv uls gazaraa medeed avsan bna oron suuts bariad irgeded uguhud buruu zuil bhgui
Зочин 2020-09-03 192.82.67.159
25 JIL ASHIGLAD TSADDAGGU GAHAI VE ODO HOTIHON ASHIGLAY
Зочин 2020-09-03 103.229.121.158
маргааш чиний хашаа байшинг буулганадаа
ХУУЛЬЧ 2020-09-03 192.82.64.190
ГАЗАР НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУВИЙН ӨМЧ БОЛ ТҮҮНИЙ ХАШАА БАЙШИНГ БУУЛГАЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ,,,,,ҮНДСЭН ХУУЛИЙН 6,6 16,3 -ААС АВХУУЛААД ИХ ЗҮЙЛ ЗААЛТ БАЙДАГ ЮМ ,,,,, ТЭГЖ ХУДЛАА ҮЗЭЛ СУРТАЛДАХ ХЭРЭГҮЙ ,,,,,,ЯМАР МАН-АН-ны ҮЗЭЛ СУРТАЛЧИД БИШ ,,,,,,
Зочин 2020-09-03 202.126.92.99
Buruu shiidver gargasan erh medeltenguudees companid uchirsan hohiroliig nohon tuluuleh heregtei
Зочин 2020-09-03 203.91.115.55
улс юмаа мэдээд авч байгаа байлгүйдээ зөв байхоо
Дураараа дээрэмдсэн газрыг нь .... 2020-09-03 150.129.143.202
Улс, нийтийн газрыг дураараа дээрэмдэн бизнес хийж байх үед нь хот газраа буцаан авч өвлийн бэлтгэлийн сайжруулсан түлш хадгалан нөөцлөх газар болгосон. Түмэн зөв.
Зочин 2020-09-03 49.0.149.20
МАНАН МАФИЙН ҮЕД АВСАН ГАЗАР БНА ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛЖ НИЙТ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС АВАХ НЬ ЗӨВ ӨӨР ГАЗАР ОРОНД НЬ АВААЧ 25-ЖИЛ ХАНГАЛТТАЙ Л АШИГЛАСАН БАЙНАШДЭЭ
Баатар 2020-09-03 109.89.151.254
Сайхан байршилтай газар бна. Аргагуй л МАНгарын улс терчид нэртэй дээрэмчдийн шулс асгарсан газар мен бна даа. Яахаараа энэ МАНгараас дандаа хулгай, дээрэм, хучин, аллага гардаг бнаа. Сурданзан Хурэлсух байгаад ч эднийгээ зогсоох биш дэмжээд хамтардаг юм байна дее. Эднийг улс орныхоо телее ажилла гэсэн болохоос ардын боломжыг хулгайл дээрэмд гэж сонгоогуй байлтай. Хурэлсухээ чи шалдан байна лалараа.
ХУУЛЬЧ 2020-09-03 192.82.64.190
МАН—-АН ХОЕР ХОЁУЛАА ХОТООР ТОГОЛЧИХООД ОДОО ЯНЗ БҮРИЙН ЮМ ЯРИАД ХЭРЭГҮЙ ,,,,ИРЖ БАЙГАА ЗАЛУУ ҮЕ ЧИНЬ ТА БҮХНИЙГ БАЙРАНД НЬ ЭНЭ СОНГУУЛИАР ТАВИАД ӨГНӨ ТЭР ҮЕД ХАРИН ГОШИГНООД ХЭРЭГҮЙ ,,,,,ТА БҮХНИЙ ,,ОЛОН ХҮН АВИЛГА ААВ МААВ ДЭЭР БАТ-ҮҮЛ АХТАЙГАА ХАМТ ОЧИХ БАЙХ ДАА ,,,,,
zochin 2020-09-03 202.179.26.115
daranguillaa zogsoo!! ter Amarsaichan chin ooroo jinchene luivarchin schuudee !!!
Зочин 2020-09-03 203.91.115.51
KHagchin
Зочин 2020-09-03 64.119.20.249
Шинэхэн барьсан склад л байна ш дээ,Төр хэрэгтэй үедээ газраа авч байх хэрэгтэй шүү дээ ? М.Хүрэлсүх Та Хятад болон Орос улсад ингэж ярьж,бичүүлж ,бичиж чадах уу ?
Зочин 2020-09-03 43.228.131.110
Битгий тэнэгт.
Иргэн т 20 2020-09-03 202.126.89.220
яаана даа хөөрхий цөөхөн монголчууд минь төр засаг нь түмэндээ үйлчлэхгүй төрийн хүн нь түвшин сайхан шийдэж чадахгүй ямар нийгэмд амьдраад бндаа бид одоо боондуудынхаа өрийг төлөх гээд түмнийхээ халаасруу хуруугаа шааж эхлэж бгаан бндаа
Бухимдал 2020-09-03 202.126.89.220
Ард түмэн ядуурч байна төр засгийн дарангуйлал хэтэрхий байна.
Цаг үеэ мэдэр та нар 2020-09-03 202.126.89.220
Цаг үе хүнд байхад нэгнээ ингэж хүчээр дээрэм хийхээ болимоор юмаа хамтраад ажиллаж болдоггүй л юм байх даа
Зочин 2020-09-03 64.119.26.127
25 жил б** хэл 250 жил болсон ч хувийн омчлол биш бол улс газраа авах нь хууль юунд ингэж бурууг хумууст тарааж байдийм бэ
ХУУЛЬЧ 2020-09-03 192.82.64.190
МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ БҮДҮҮЛЭГ НОМХОН ГЭЖ ДААПААЛДАГ АН,МАН-ны ҮЕ БАЙСАН Ч ИРЖ БАЙГАА ЦАГ залуу үе нь ЭЗЭН ӨӨРӨӨ ЮМАА МЭДНЭ ГЭЭД ТӨРИЙН –НИЙТИЙН ӨМЧӨӨ ЯРИАД ИРЭХЭЭР ЯНЗ БҮРЭЭР ХӨРӨНГӨЛӨГ ХҮМҮҮС ГОМДООД ГОШИГНООД БАЙГАА ХЭРЭГ ,,,,НЭГТ ТӨР ЮМАА МЭДЭЭД ГАЗРАА АВСАН БОЛОХООР ,,,,,,
ГАЗАР ДЭЭРХ БАЙГУУЛАМЖИЙГ ҮНЭЛЭЭД КОМПАНД НӨХӨН ТӨЛБӨР ӨГЛӨӨ БОЛОО ЮМ БИШ ҮҮ,,,,,,ОДОО 1990 ЭЭД ОН БИШ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭЭД ХЭРЭГҮЙ ,,,ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДААД ,,30 ЖИЛ ,,БОЛЖ ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗӨВ АМЬДРАХ УЧИРТАЙ ДАА
Зочин 2020-09-03 192.82.65.224
энэ болорчулуун гэж нөхөр их будилаан хутгадаг юмаа да
ХУУЛЬЧ 2020-09-03 192.82.64.190
УЛААНБААТАРТ ИРГЭН 0,7 ГА ГАЗАР ӨМЧИЛДӨГ Л ДӨӨ,,,,,,ТЭГЭЭД ИРГЭДИЙН ХУВИЙН ӨМЧИЙН ГАЗРЫГ ОЛОН ХҮНЭЭС ХУДАЛДАЖ АВСАНЧ ТЭР ИРГЭНИЙ ХУВИЙН ӨМЧ БОЛОХ ГҮЙ ,,,,,ХАРИН МОНГОЛЫН ХУУЛИЙН ЭТГЭЭД /компани ,хоршоо төрийн бус байгууллага,шашны байгууллага /ГАЗАР ЭЗЭМШИДЭГ БОЛОХООР ТӨР НЬ ТӨРИЙН-НИЙТИЙН /ард түмний / ӨМЧӨӨ МЭДЭЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,,,,ХАРИН ДЭЭР нь барьсан БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ЗОХИХ ЖУРМААР ОЛГОДОГ ТӨР,ЗАСАГТАЙ ХУУЛЬТАЙ БОЛООД УДАЖ БАЙГАА ЮМСАН ,,,,,
Итд 2020-09-03 203.91.115.47
Амарсайхан өөрөө маш их ашиг сонирхолтой маш их шуналтай дуугуй царайлчаад араар хулгай хийдэг нөхөр дөө
АМАР САЙХАНд 2020-09-03 64.119.23.36
АМАР САЙХАН ӨӨРӨӨ БИЗНЕС ХИЙДЭГ ХҮНДЭЭ. АДИЛХАН БИЗНЕСМЭН ЗАЛУУСАА ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ДООО .ТОМООХОН ЭНДҮҮРЭЛ ГАРЧ ДЭЭЭЭЭ
Чойдог 2020-09-03 64.119.23.36
Буруу л юм хийж дээ аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад ажиллаж болдоггүй л юм байх даа
Зайсанд хувийн эзэмшлийн газрыг минь дээрэмдсэн 2020-09-03 64.119.23.36
АТГ Энх манлай гэж дээрэмчин нөхрийг шалгаарай олон жил газрын албаны дарга хийж АРД түмэн биднээс дээрэм хийж байна Ханаагүй юу муу новшнууд
зөв зөв 2020-09-03 103.206.195.230
улсын төмөр замыг хашаад газар авчихсан бсан бна ш дээ. Төмөр замын трассаас хэдий хэр зайнд газар олгохгүй байх хууль дүрэмтэй юм болдоо. Өгч болохгүй газрыг өгчихсөн бсан бна. Улс авах нь зөв
Зочин 2020-09-03 202.21.96.212
Бүхэл бүтэн 62 га газар байнашдээ, гоншигноод байгаа бол үхсэн энэ барилгууд нь үсрээл 1,2 га-д нь байгаа биздээ тэрийг нь үлдээгээд бусдыг нь цуцалж авсан нь дээршдээ.
Зочин 2020-09-03 202.126.89.213
Анх тэр газрыг авахдаа авилга өгч л авсан байгаа , тэрийг нь шалгаач
Доод ДАРГА 2020-09-03 202.126.90.76
Энэ тэнд том газар авсан х***а нараа зохицуулаагүй байж монгол иргэнээ дээрэмднэ даварчихсан цүнх баригч нар
Зочин 2020-09-03 202.131.228.99
huj.aa gedeg ugiig blocklodog bolson yum uu… wahaha……….
Зочин 2020-09-03 202.72.242.138
25 жил ажилласан гэхэ боловч 2018 онд гэрчилгээ авсан юм байна
1 2020-09-03 119.40.103.6
25 жил ашиг олсон тэгээд болоо юм бишүү. Нийтийн хэрэгцээнд хэзээч буцаан авч болохгүй гэж үү. Нийтийн эрх ашиг цөөнхийн эрх ашгаас илүү бизээ. Иймд зөв ш дээ. Цаашид ч буцаан авах ёстой. Төр л гэж байдаг юм бол
Зочин 2020-09-03 202.72.242.138
Буруу.
зочин 2020-09-03 202.55.191.130
Газар авсан түүхийг нь судалбал их л юм гарах байхдаа. Хувийн монопол тогтоогоод ард түмнийг мөлжих нь ариун явдал мөнүү
Зочин 2020-09-03 203.91.115.47
АН намыхан их юм идсэн дээ одоо ард түмэнд жоохон буцааж өгөө. Хууль бол хууль
Зочин 2020-09-03 192.82.67.159
ZUV ULS YMA MEDNE 1 HUNI ERH ASHIG U NISLELINHNI ERH ASHIGU
иргэн 2020-09-03 202.126.92.226
Тооцоо нийлсэн актаар бол 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй наасан. Мөнгөтэй хүнийг төр дээрэмдэхэд баярлаж байгаа хүн өөрийгөө хэзээ ч мөнгөтэй болохгүйд итгэсэн хэрэг
Amar 2020-09-03 182.160.38.169
Газар эзэмших гэрээ гэж бий.Гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө цагт нь төлөөгүй болохоор гэрээний заалтын дагуу газар эзэмших эрх чинь дуусгавар болсон байна шүү дээ.Үүргээ биелүүлэхгүй хууль зөрччихөөд буруугаа бусадруу чихдэг хулгайч, луйварчин зан гаргахаа больчих.За юу.
ЗОЧИН 2020-09-03 103.10.23.6
Тооцоо нийлсэн актаар бол 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй байна шдээ
Зочин 2020-09-03 43.242.242.59
Төр эзэмшүүлж байсан газраа буцаагаад л авч байна шүү дээ. Дээрэмдсэн юм огт алга. Энэ хүний өмчлөлийн газар биш бол шаардлагатай үедээ төр газраа буцааж авах нь тэдний эрх. үүнийг танай сайт битгий улстөржүүл
huuk ee 2020-09-03 202.9.46.109
irgedee deeremdehee bolioroi.
Түвдэн 2020-09-03 66.181.161.127
нийтийн рхэ ашгийн төлөө цөөнхийн эрх ашин зөрчигдөж болно
батаа 2020-09-03 202.21.113.66
Төрийн албан хаагчдын дур зоргоос хамгаалагдана гэдэг бол хамгийн чухал нийтийн эрх ашиг шүү
Зочин 2020-09-03 43.228.131.105
Энэ Хүрэлсүх ч мөрийтөй тоглоомчин нөхөр дөө цагпаагийнхан барьж шалгадаггүй юм байхдаа
зочин 2020-09-03 202.131.251.130
gazriin tolboroo toloogui bol shuud ezemshih gerchilgeeg huchingui bolgoj baigaa. Ar Guntiin zusland 650 garui irgenii gazar ezemshih gerchilgeeg huchingui bolgosn, teden dund gazriin albaniihan bish mongooroo hudaldaj avsan huvi hun olon baisan.
Zochin 2020-09-03 122.201.19.99
Teneg pzda we ene nuhur chin gvtgej bna oron nuragiin songuuli boloh gej bga bolohoor ene gvtgeleg bna ene talaar Amarsaihan mash yaraltai zalaruulag hiih heregtei bvh ym huuliin daguu bolj bgaa Ardchilsan namiin han Amarsaihaniig dahiad hiisleliin darga bolno gej bodood muuhai gvtgej bna daa Ardchilsan namiinhan yamar baliar ym
Saran 2020-09-03 122.201.19.99
Ene sanaataigaar gvtgeleg yawj bna oron nutagiin so tai ho tai holbootai ym bna eniig shuud shalguulah heregtei hvn gvtgewel huulitai gej meddeggvi ymu ene n**** chin
Zochin 2020-09-03 122.201.19.99
Ene nuhur ih hulgaich uuruu jinhene hulgaich yashka
Zochin 2020-09-03 122.201.19.99
Oron nutagiin songuuli duhsun bolohoor bie biee gvtgehee bolio Amarsaihaniig garga bhad ni heleed ogtsoruulah ni yasiim zaawal oron nutagiin songuuli bolohoos umnu ingej bhdaa yadagiim iim baliar zangaa hezee bolihiim be