Канадын тэргүүлэх эмч нарын нэг доктор Тереза Там өчигдөр /2020.09.02/ коронавирусийн цар тахлын халдвар авах эрсдэл, халдвараас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр энэ үеэр "Бэлгийн эрүүл мэнд бол хүний амьдралын салшгүй чухал хэсэг юм. Гэвч бэлгийн харьцаа нь COVID-19-ийн үед, ялангуяа тогтсон нэг хамтрагчгүй эсвэл хамтрагч нь COVID-19-ийн эрсдэл өндөртэй нөхцөлд байгаа хүмүүсийн хувьд энэ бол маш болгоомжтой хандах асуудал. Одоогоор үрийн шингэн эсвэл үтрээний шингэнээр шинэ коронавирусийн халдвар тархдаг гэх нотолгоо байхгүй байгаа. Гэхдээ хамтрагчид тань халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч бэлгийн харилцааны үед үнсэлцэх гэх мэт халдвар дамжих үйлдлээс аль болох татгалзаж, амны хаалт хэрэглэх талаар бодож үзэхийг зөвлөж байна” хэмээн ярьсан байна.
Мөн тэрбээр Канадчуудыг эрсдэлтэй бэлгийн харилцаанд орохоос зайлсхийж, архи согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлахыг уриалжээ.
Эх сурвалж: CTVNEWS.CA, BBC
Холбоотой мэдээ