Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн нислэг түр хойшилжээ | News.MN

Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн нислэг түр хойшилжээ

COVID-19

Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн нислэг түр хойшилжээ

Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн нислэг түр хойшилжээ

НЭМЭЛТ: 

МИАТ ТӨХК-ийн 2020 оны есдугаар сарын 3-ны өдрийн тусгай үүргийн ОМ7301 дугаарт нислэгийн цагийн хуваарьт Сөүл хотын цаг агаараас ( Maysak далайн хар салхи ) шалтгаалан өөрчлөлт орсон тул зорчигч бүртгэлийг 2020 оны есдүгээр сарын 3-ны 15:00 цагт хийж эхлэхээр төлөвлөж байна гэжээ. 


СӨҮЛ-УЛААНБААТАРЫН ӨНӨӨДРИЙН НИСЛЭГЭЭР 265 ХҮН ИРНЭ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

  • Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна.  Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж