Казахстан: Төрийн албан хаагчид гадаадад данстай байхыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Казахстан: Төрийн албан хаагчид гадаадад данстай байхыг хориглолоо

Казахстан: Төрийн албан хаагчид гадаадад данстай байхыг хориглолоо

Казахстан улсын Засгийн газраас тус улсын төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд гадаад улс орнуудад банкны данстай байхыг хориглох шийдвэр гаргаснаа зарлажээ. Одоогоор уг шийдвэрийг хэзээнээс дагаж мөрдөх, зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Тус улсад сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь оффшор данстай холбоотой дуулиан гарах болсон учир дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Сангийн сайд Ерулан Жамаубаев уг арга хэмжээ нь сүүдрийн эдийн засагтай тэмцэх, санхүүгийн хяналт зохицуулалтыг сайжруулах ажлын нэгээхэн хэсэг гэдгийг онцолсон байна.

Үүнээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев авлигатай тэмцэхийн тулд 2021 оноос эхлэн төрийн албан тушаалтнуудын гадаад дахь банкны дансыг хориглох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байв.

Эх сурвалж: Radio Free Europe

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж