Covid-19: Неймар тэргүүтэй ПСЖ багийн тоглогчид халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Неймар тэргүүтэй ПСЖ багийн тоглогчид халдвар авчээ

Covid-19: Неймар тэргүүтэй ПСЖ багийн тоглогчид халдвар авчээ

Францын хөлбөмбөгийн ПСЖ багийн гурван тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тус багийн Бразил довтлогч Неймар болон Аргентин тоглогчид болох Анхел ди Мариа, Лео Паредес нар Ибиза арал дээр амарч байх үеэрээ халдвар авсан ажээ. Дээрх гурван тоглогч нь өнгөрөгч наймдугаар сарын 23-нд УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Германы Байерн Мюнхен багт хожигдсоныхоо дараа Ибиза арал руу амрахаар явсан гэнэ.

ПСЖ багийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд “ПСЖ багийн гурван тамирчин Covid-19 өвчний халдвар авсан нь батлагдсан. Одоогоор эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж байна.  Ирэх өдрүүдэд бүх тамирчид болон арын албаныхан шинжилгээнд хамрагдах болно” хэмээжээ.

ПСЖ багийн шинэ улирлын өмнөх бэлтгэл ирэх есдүгээр сарын 10-нд эхлэнэ.

Мөн ПСЖ багийн тоглогчдоос гадна Испанийн Реал Соссьедад багтай саяхан нэгдсэн Давид Силва шинэ коронавирусийн халдвар авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж