Навальныйг "Новичок"-оор хордуулсныг Герман зарлалаа | News.MN

Навальныйг "Новичок"-оор хордуулсныг Герман зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Навальныйг "Новичок"-оор хордуулсныг Герман зарлалаа

Навальныйг "Новичок"-оор хордуулсныг Герман зарлалаа

НАВАЛЬНЫЙД ЮУ ТОХИОЛДОВ?

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу явах замдаа гэнэт ухаан алдаж, түүний онгоц Омск хотноо яаралтай газардсан. Тухайн өдөр ганц аяга цайнаас өөр юу ч ууж идээгүй түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хамтрагчид нь сэжиглэсэн. Тэр комад орсон байсан ба Омск хотод эмнэлгийн техник технологи, багаж хэрэгсэл хангалтгүй учир өөр газар эмчлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ үед Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц Омск хот руу илгээхийг санал болгож, Францын Ерөнхийлөгч Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгдсэн. Эхэндээ түүний биеийн байдлаас шалтгаалан онгоцоор тээвэрлэх боломжгүй гэж байсан ч удалгүй хүнд үеэ давсан учир Герман руу шилжүүлэхийг эмч нар зөвшөөрчээ. Ингээд түүнийг Берлины “Charité” эмнэлэгт хүргэсэн. Одоогоор түүний биеийн байдал тогтворжсон ч комаас гараагүй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

ЭХНИЙ ДҮГНЭЛТ ЧИХРИЙН ШИЖИН БА “CHOLINESTERASE INHIBITOR”

Оросын талын эмч нарын дүгнэлтээр түүнийг хордуулсан гэх нотолгоо олдоогүй, чихрийн шижингээсээ болоод комад орсон байх магадлалтай гэж байсан бол удаах өдөр нь Германы эмч нарын дүгнэлт гарч, түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн ямар нэг бодисоор хордуулсан байж болзошгүй хэмээн мэдэгдэв. Энэ асуудлын талаар Германы канцлер Ангела Меркель мэдэгдэл хийж, Навальныйг хордуулсан хэргийг шалгаж, буруутай этгээдийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцохыг Оросын талд уриалсан. Мөн удаан хугацаанд чимээгүй байсан АНУ мөн мэдэгдэл хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “АНУ дээрх асуудалд ихэд санаа зовниж байна. Шаардлага гарвал мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ноён Навальныйг хордуулсан асуудлыг ил тод шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн мэдэгдэж байв.

НАВАЛЬНЫЙГ ХОРДУУЛСАН БОДИС “НОВИЧОК” БАЙВ

Германы талын цэргийн лабораторид хийсэн хор судлалын шинжилгээний хариу гарчээ. Уг шинжилгээний хариунаас Навальныйг хордуулсан бодис “cholinesterase inhibitor” бус “новичок” гэх мэдрэлд нөлөөлөх бодисоор хордуулсан нь тогтоогдсон талаар өчигдөр орой /2020.09.02/ Герман улс зарласан нь анхаарал татаад байна. Германы Канцлер Ангела Меркель тус улсын эмч нар Навальныйг новичокоор хордуулсныг батлах “хөдлөшгүй нотолгоо” олсныг дурдаад Навальныйг санаатай аллагын золиос болсон хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Хэн нэгэн ноён Навальныйг дуугүй болгохыг оролджээ. Одоо зөвхөн ОХУ-ын эрх баригчдын хариулж чадах маш ноцтой асуулт бидэнд үлдлээ. Дэлхий нийт энэ бүхний хариултыг Оросоос шаардах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Европын холбоо ОХУ-ын Засгийн газраас "ил тод" шалгалт хийхийг шаардаж, буруутай этгээдийг даруй олж шийтгэх ёстойг анхааруулсан бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн мөрдөн шалгах ажиллагааг түргэсгэхийг уриалав. Түүнчлэн АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс "Бид холбоотон улсууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, буруутныг олж тогтоон, тэдний хорлонтой үйл ажиллагааг хязгаарлах болно" мэдэгджээ.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Энэ бол маш хэрцгий үйлдэл. Одоо оросын тал үүн дээр тайлбар хийх ёстой. Бид шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг олоход олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах болно” хэмээн жиргэсэн байна.

НОВИЧОК ГЭЖ ЮУ ВЭ?

Новичок нь 1970-1980-аад онд ЗХУ-д боловсруулсан мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх хорт бодис юм. Энэ бодис нь бусад мэдрэлд нөлөөлөх бодисуудын адил хүний биед ормогцоо тархинаас булчин руу дамжуулдаг дохиог хааж, бие эрхтнүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүрэн зогсоох үйлчилгээтэй. Новичок нь шингэн болон хатуу төлөвтэй байдаг ба хатууг нь маш нарийн ширхэгтэй болгон нунтаглаж болдог. Энэхүү бодис нь бусад химийн бодисуудаас хамгийн хортойд тооцогддог бөгөөд үйлчилгээ нь 30 секундээс хоёр минутын хооронд явагддаг.

ЗХУ-ын химич асан Вил Мирзаяновын тодорхойлсноор энэ бодисыг зохистой тунгаар нь хэрэглэвэл хүнийг хоромхон хугацаанд үхэлд хүргэдэг. Харин хэтрүүлэх юм уу дутаавал тухай хүнийг шууд үхүүлэхгүй маш удаан тарчлаадаг бодис аж.

Навальныйгаас өмнө 2018 онд Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын Цэргийн тагнуулын  хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт Английн Салисбури хотод дээрх “Новичок” бодисоор хордуулж байв. Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт 2018 оны гуравдугаар сарын 4-ний өдөр ухаангүй байхад нь олжээ. Тэднийг хордуулсан гэж үзсэн бөгөөд хэрэгт сэжиглэн Оросын иргэд болох Александр Петров, Руслан Боширов нарыг хожим баривчилсан юм.

Британийн цэргийн шинжээчид Скрипалийнхныг хордуулсан бодис нь "Новичок" гэх мэдрэл саажуулах бодисын бүлэгт багтдаг хорт бодис болохыг тогтоож, Их Британи Оросын эрх баригчдыг хүний амь насанд халдсан хэмээн буруутгаж, Оросын дипломатуудыг хөөн гаргаж байлаа. Энэ явдлаас хойш ОХУ болон Британийн дипломат харилцаа нэлээд муудсан. Юлия болон  Сергей Скрипаль нар хордсон ч эсэн мэнд үлдэж чадсан ч хэрэг явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа үнэртэй усны шилэнд хийсэн хорыг хогийн саванд хаясан байсныг 44 настай Дон Стержесс гэх эр олоод, хордож амиа алджээ. Одоо Скрипал болон түүний охин Юлия нар Шинэ Зеландад, өндөр хамгаалалт дор амьдарч байгаа.

НОВИЧОК ХЭРГИЙГ ПУТИН РУУ ЧИГЛҮҮЛЭВ

Александр Навалный бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путины “Мөнхийн дайсан”. Олон жилийн турш ОХУ-д болж буй шударга бус зүйлсийг эсэргүүцэн, авлига хээл хахууль, хүний эрхийн зөрчлийн талаар цөхрөлтгүй тэмцэж ирсэн тэрбээр Ерөнхийлөгч Путин ч гэлтгүй маш олон хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг байсан нь дамжиггүй.

Навальныйн хамтран зүтгэгчид анхнаасаа энэ хэргийн ард Ерөнхийлөгч Путин байгаа гэж сэжиглэж байсан ба хордуулсан бодис нь новичок гэдэг нь тогтоогдсоны дараа тэдний хардлага улам батжив. Харин Кремль дээрх мэдэгдлийг эрс няцааж, ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова Навальныйг новичокоор хордуулсан гэх мэдээллээс нотлох баримт шаардаж, Германы талыг мэдээлэл солилцох ёстой гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.31

Буудчих байсан юм.

Avatar

Зочин 2020-09-03 66.181.178.208

Новичокод хордсон бол амьд гарах ямар ч боломж байхгуй.

Avatar

Зочин 2020-09-03 66.181.185.200

Худлаа гэсэн. Оросын эсрэг зохиомол хэрэг гаргасан. Польш герман 2 тохиролцсон

Avatar

Ovgon 2020-09-03 66.181.161.79

Novichok bol zovhon orosiin tusgai albaniihan heregledeg, horduulsan hunii bienees mash hurdan gardag, ilruulehed ih tovogtei bodis. orchin ueiin mash nariin shinjilgeenii tohooromjoor l ilruuleh bolomjtoi hor, tiim uchraas zovloltuud tuhain ued gadaadad zugtsan oor uzel bodoltoi ters uzeltenuudee alan hiadah zoriulaltaar buteej orgon ashiglaj baisan yum. odoo fashist putler tuugeer orsoldogchoo namnah bolj. putler hor saarmagjsan, ilrehgui geed horonodo itgechihgui yu. fashist oros sonotugei.

Avatar

Зочин 2020-09-03 122.201.21.120

ОХУ-ыг дотроос нь өөрсдийн нь гараар устгуулах Барууны явуулгын нэг өчүүхэн хэсэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой

Avatar

ХЭХЭ 2020-09-03 103.57.93.164

ЗАА УЛААН ОРОСУУД БИЕ БИЕНЭЭ ЯАЖ а**х ДЭЛХИЙД ЯМАР ХАМАА БАЙНАА

Avatar

Зочин 2020-09-03 66.181.178.208

Навальный чинь хохол шуу дээ. зугээр уу? Герман хольцтой гэж байгаа.

Avatar

Зочин 2020-09-03 150.129.142.23

ПУТИН ХОРДУУЛЧИХААД ГЕРМАНЫГ ШАЛГА ГЭЭД ТҮҮНИЙГ ЯВУУЛАХГҮЙ.. Үүнийг барууныхан мэдэж байгаа. Оросыг буруутгах нь тэдний нийтлэг зорилго учир үүнийг ашиглаж байна.Хоёр хувилбар байна.Нэг нь, ГЕРМАНУУД ЭХЛЭЭД НЭГ ХОР БАЙНА ГЭСНЭЭ БОЛИОД ӨӨР ХОР БАЙНА гэж. Германы шинжлэх ухаан ингэж будилах түвшинд биш учир улс төрийн хонжоо харсан хуурамч шинжилгээний дүн байх магадлалтай.Хоёр дахь хувилбар нь, оросод сөрөг хүчнүүдээ урвагч гэж үзэх үзэл их учир хэн нэг нь түүнийг хордуулсан байж магадгүй.

Avatar

ХЭХЭ 2020-09-03 103.57.93.164

УЛААН ҮХЭР БОЛЧИЖ

Avatar

Зочин 2020-09-03 182.160.33.65

ПУТИН ГЭЖ МӨН Ч ТЭНЭГЭЭ, ХҮН ХОРДУУЛЧИХААД НАМАЙГ ХОРДУУЛСНЫГ БАТЛААДАХ ГЭЭД ГЕРМАН РУУ ЯВУУЛЖ БАЙДАГ, ИЙМ ТЭНЭГ ГЭЖ БАЙХ УУ ХАХА, НЭГ МӨСӨН АЛААД ЯВУУЛАХГҮЙ ДЭЭ ХАХА

Avatar

mongol 2020-09-03 192.82.69.48

Olon arvan jiliin tursh mongolchuudiin tarhiig ugaaj alj talj horduulsanii ur dun odoo hurtel i9h medregdej bn shuu oros ezdiigee umuuruud eleg negt ahan duusee barij idehees dutahgui bas tus dem demjleg bolj baigaa naiz nuhduu ch yalgahaa baitlaa tarhindaa oros hor shahuulsan teneguud mongold ih bn shuu turshiltiin tuulainuudaa gej uursdiin uhaangui ezdee dagan duuraih yam daa

Avatar

Зочин 2020-09-03 66.181.177.220

Оросууд тийм тэнэг хүмүүс үү. Дандаа нэг хороор хордуулаад гадаадад шалгуулж илэрч байдаг.

Avatar

ХЭХЭ 2020-09-03 103.57.93.164

ЯНЗ ЯНЗЫН Л ХОР ХЭРЭГЛЭЖ БАЙГАА Ш ДЭЭ ХАРИН ЧИ ГАНЦ Л ХОРНЫ НЭР ТОГТООЖ АВАА ЮУ ХАХА АРГАГҮЙ ҮХЭР ЮМ ДАА

Avatar

Ovgon 2020-09-03 103.9.89.100

Novichok bol zovhon orosiin tusgai albaniihan heregledeg, horduulsan hunii bienees mash hurdan gardag, ilruulehed ih tovogtei bodis. orchin ueiin mash nariin shinjilgeenii tohooromjoor l ilruuleh bolomjtoi hor, tiim uchraas zovloltuud tuhain ued gadaadad zugtsan oor uzel bodoltoi ters uzeltenuudee alan hiadah zoriulaltaar buteej orgon ashiglaj baisan yum. odoo fashist putler tuugeer orsoldogchoo namnah bolj. putler hor saarmagjsan, ilrehgui geed horonodo itgechihgui yu kk fashist oros sonotugei.

Avatar

Зочин 2020-09-03 27.123.213.66

Чиний хамаатан хохолуудад бас байдаг ш дээ.

Avatar

SUMA 2020-09-03 192.82.74.226

ХЭРЭЛДЭЖ , АЖЛИЙН ЦАГ ХУЛГАЙЛЖ МЭДЭЭ УНШИЖ БАЙХААР ААВ ЭЭЖТЭЙГЭЭ УТСААР ЯРЬЖ МЭНДИЙГ НЬ АСУУЦГААГААЧ ОХИДУУДАА

Avatar

ХЭХЭ 2020-09-03 103.57.93.164

ЭНД ДАНДАА ХӨГШИН КОММУНИСТ СҮНСНҮҮД БАЙГАА

Avatar

Зочин 2020-09-03 202.126.90.106

Согтуу орос архины хордлогонд орсныг архинд муу германууд хор гэж сүржигнэж бна. Алья гнвэл аль хэдийн цааш нь харуулалгүй гадаад гаргаж байхав. Архины хордлого ч амиа хоролмоор санагдана шүз дээ

Avatar

ЗОЧИН 2020-09-03 202.131.233.190

ПУТИН, КГБ /УАХХ/ Ч СӨРӨГ ХҮЧНИЙХНЭЭ, ДАЙСНУУДАА ДОТООДДОО, ГАДААДАД ХААНА Ч БАЙСАН ОЛЖ ИНГЭЖ ХОРДУУЛЖ ЭСВЭЛ МАШ НУУЦ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ АЛЖ УСТГАХ АЖИЛЛАГААНДАА ГАРГУУД ДАА, НАВАЛЬНЫЙ БОЛ ПУТИН, МЕДВЕДЬЕВ, ОДООГИЙН ЕС МИШУСТИН, ТЭДГЭЭРИЙН ХАМТРАГЧДЫН ХУЛГАЙ, ЛУЙВАР, ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨЖСӨН, ХУУЛЬ БУС ХЭДЭН АРВАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН МӨНГӨ, ХӨРӨНГӨ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ИЛРҮҮЛЖ ЗАРЛАСАН ЦУУТАЙ СӨРӨГ ХҮЧИН, ТИЙМ УЧРААС ТҮҮНИЙГ НАМ ДАРАХААР ХОРДУУЛСАН НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БНА.

Avatar

Зочиг 2020-09-03 202.126.90.106

Барууныхан толгой муутай юм. Муу хэлэх гэж байгаа бол новичкоос өөр хор олдоггүй юм уу. Дандаа энэ хор. Тийм бол хавьтсан бүх хүн нь хордоно

Avatar

zochin 2020-09-03 192.82.69.48

Mulguu

Avatar

зочин 2020-09-03 202.179.25.219

Дарангуйлалтай тортолцоо агуу. Орос орныг ч ийм хөгжилгүй боогож байгаа учраас өөр хор гаргаж авч чадахгүйштээ

Avatar

Maybe 2020-09-03 124.158.111.52

Magadgui uuruu uuriiguu horduulsan bh

Avatar

Ovgon, 2020-09-03 103.9.89.100

Novichok bol zovhon orosiin tusgai albaniihan heregledeg, horduulsan hunii bienees mash hurdan gardag, ilruulehed ih tovogtei bodis. orchin ueiin mash nariin shinjilgeenii tohooromjoor l ilruuleh bolomjtoi hor, tiim uchraas zovloltuud tuhain ued gadaadad zugtsan oor uzel bodoltoi ters uzeltenuudee alan hiadah zoriulaltaar buteej orgon ashiglaj baisan yum. odoo fashist putler tuugeer orsoldogchoo namnah bolj. Fashist oros sonotugei.

Avatar

зочин 2020-09-03 167.114.228.71

Мөнгөний эзэд буюу Америк тэргүүтэй хэсэг бүлгийн зохион байгуулсан ажил. Дэлхийн 3-р дайн сүүлийн жилүүдэд маш хүчэй өргөн фронтоор өрнөж байна даа….
Шударга хүн төрөлхиөн ялах болно оо

Avatar

Ovgon 2020-09-03 103.9.89.100

Chinii fashist oros, kommunist hiatad 2 gazriin horsnoos archigdah boltugai.

Avatar

Ovgon 2020-09-03 103.9.89.100

Навальный бол гүн харанхуй ертөнцөд гялалзах ганц нэг хурц тод од мэт гэрэлтдэг нэгэн юм. Тиймээс ч энэхүү сүйрч дарлагдаж буй ард түмэнд, бас гадаад ертөнцөд маш их итгэл найдвар бахархал болдог. Аймшигт мангасын эсрэг эрс шийдэмгий, нуруу цэх сөрөн зогсох энэ баатарлаг ХҮН үхэхгүй. Харин түүний дайснууд улам сүйрч ялагдаж байгаагаа батлан харууллаа. Ийм одод улам олширч, орос орныг бүхэлд нь гэрэлтүүлэх цаг айсуй. Оросын агуу ард түмэн зоригжин босно. Харанхуй хэзээ ч гэрлийг дийлдэггүй юм.

Avatar

Зочин 2020-09-03 64.119.26.127

Манай Цэдэнбал дарга ч гэсэн ингэж хордсон болуу гэнэт бие нь муудсиймуу эсвэл овчтэй байсымуу мэдэх хун улдсэн бол тодруулах хэрэгтэй яасан аймаар юм бэ улс тор гэдэг

Avatar

Зочин 2020-09-03 202.21.100.210

Манай улсын тусгаар тогтнолын эцгийн нэг да лам Цэрэнчимэд ид бүтээх залуухан 44 насандаа Увс нуурын орчим гадны хүмүүстэй уулзсаны дараахан бас хордож амиа алдсан даа

Avatar

Зочин 2020-09-03 203.91.115.52

Putin Navaliniygaas aina ch gj yu bhav, arai gej bosgoson ev negdel, ediin zasgiig ni muusain amerikchuudyn zahialgaar butlaad yavaad bsan bolhoor goroo amsaj bgam… tegeegui bol haa bsan amerikuud yu gej umuurch tsor tsor gehev… ene amerikuud gej haa saigui l olon doloon yum yaridag yumnuud bhymaa n**** gej…

Avatar

Зочин 2020-09-03 68.183.76.255

ЖААХАН БАЙВАЛ ТАХАЛТАЙ ТАРВАГАНД ӨГЧИХ ЮМСАН , ЭС БӨГӨӨС ТАХАЛ ТАРЛАА….

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.89

Тэгж болдоггүй юм ОРКоо

Avatar

зочин 2020-09-03 103.9.89.100

Novichok bol zovhon orosiin tusgai albaniihan heregledeg, horduulsan hunii bienees mash hurdan gardag, ilruulehed ih tovogtei bodis. orchin ueiin mash nariin shinjilgeenii tohooromjoor l ilruuleh bolomjtoi hor, tiim uchraas zovloltuud tuhain ued gadaadad zugtsan oor uzel bodoltoi ters uzeltenuudee alan hiadah zoriulaltaar buteej orgon ashiglaj baisan yum. Fashist oros sonotugei.

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.32

Нөгөө л барууны ээлжит жүжиг ҮНЭН тодронгуут өөрсдөө чимээгүйхэн намжаана

Avatar

Зочин 2020-09-03 122.201.21.26

KFC-д ороод ходлого авсан гээ биздээ.

Avatar

zochin 2020-09-03 202.179.26.115

zasarschgui Putin !!! odoo uu gech bol ???

Avatar

Zochin 2020-09-03 103.26.194.200

Orosiin ard tumnii deer gerel garch avragdah boltugai! Aguu orosiin ard tumen bosch zogsotsgoo!

Avatar

зочин 2020-09-03 202.9.46.17

Мань Путин 24 оны сонгуульд Навальный д ялагдах нь тодорхой байж л дэ ….. Лукашенко , охидуудад ялагдчихаад сандарч байхад …Газар газрын дарангуйлагч нар цагаа тулхаар ёстой туулайн зүрхтэй амьтад юм аа ..

Avatar

Аватар 2020-09-03 103.50.207.150

ТТГ овоо нөөцтэй юм аа новчиок гэдэг хорны

Avatar

Орос ах 2020-09-03 202.179.21.223

Эх орноосоо урвагч нарыг нохойн үхэл хүлээж байдаг юм.Березовский,Борис Немцов,А.Навальный,Скрипаль,А.Литвиниенко.Бүгд барууны тусгай албанд нууцаар элссэн тагнуулууд байлаа.

Avatar

Зочин 2020-09-03 43.228.131.110

Битгий солиор манай Дэмид жанжин Да лам Цэрэнчимэд бас л урвагч болж таарахуу малаа.

Avatar

Manai erunhiilugch ch 2020-09-03 74.105.51.49

shuumjlegch urduldugchduu yaj ingeef shorond hiilgeed baigaa chine Putin duurailsan ajil bish uu. Uls orniihoo tuluu eruul mendee muudtal zutgesen 65 garsan humuusiin helemgduulen horlohoosoo icheech bodooch Mongolchuudaa

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-03 122.201.21.26

Германд шинжилгээний хариу гарсан гэх боловч ямарч албан ёсны бичиг баримт байгхуй, зүгээр л хоосон мэдэгдэл. Барууны улс төрийн ээлжит шоу. Хүчирхэг Орос улсаас Барууныхан баасаа гартлаа айж байгаа. Манайхны зарим тархиа угаалгсан ОРКууд Барууны дагаж далгаднахаа болих хэрэгтэй шүү. Америк Америк л гэх юм. Тэдний Монголд оруулсан бодит хөрөнгө оруулалт хаана байна. Хоосон ярианаас цаашгүй.

Avatar

Зочин 2020-09-03 107.77.173.14

Хотын уугуул гэнэ үү….гуйлгачин сэтгэхүйтэй хөдөөхий мал минь бид нар улаан оросуудад хаягдчихаад сандарч байх үед хамгийн түрүүнд Америк л тусалсан юм шүү дээ….

Avatar

Зочин 2020-09-03 68.183.76.255

ТЭР ТУСАЛСАН ГЭЭД БАЙГАА АМЕРИК ЧИНЬ ОЮУ ТОЛГОЙ БОЛОН ОЛОН БУСАД ОРД ГАЗРЫГ ХУЛГАЙЛСАН ДАА МАЛАА…

Avatar

Зочин 2020-09-03 107.77.173.14

ОТ-д АНУ түй ч хамаа байхгүй

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.100

Оюу толгойг хаачихвал чам шиг тэжээврүүд болон тэгвэрийнхэн, төрийн албан хаагчид цалин өгөх мөнгөгүй болно!!! Оюу толгой, ГОК хоёрын татвараар л Монгол амьдарч байгаагаа мэдэхгүй заваан шүлсээ үсчүүлэээд байх юм!!!

Avatar

Зочин 2020-09-03 146.115.161.230

ANUsiig dagaj daldaganasan hed orosuudiig huuj yavuulaad buun bayar bolj bj bilee. Daraa n choir bagahangai hutul end tendhiin ezgui baishing nuraaj devsleel hunii erh gej hutsaldaal. Tarhi n ergesen maluud tend n amidardag baigaadaa. Za ter yahav. Erdenet OT 2iig harchih. Ihee yalgaatai shuu. Bi bol orosiig muulj chadahvui we. Avsan ch ugsun ch

Avatar

Zochin 2020-09-03 66.181.161.5

chi harin uuruu jinhene gun hordlogond orson ork mudak orosiin buunii nohoi bna da. Aguu devshiltet baruunii ertonts tanai guilgachin arhichin buduuleg a luurchin fashist orosoos ailaa yu te kkk. Umhii oros ruugaa zailaaa.

Avatar

Зочин 2020-09-03 43.228.131.110

Оросд очиж ажилд ор чамайг авч магадгүй малаа

Avatar

МоАХ ны Партизан 2020-09-03 202.179.25.219

Улаанбаатарыг усгүй болох, бас бохирондоо живэх аюул, эрх чөлөө, ардчилалаа алдах аюулаас мянганы сангаар дамжуулан хамгаалж байгааг мэдэх үү

Avatar

Ovgon, 2020-09-03 66.181.161.5

putler bolon tuunii toiron hureelegchid bol buleg fashist a luurchid gemt heregtenuud gedeg ulam bur todorhoi bolj bna. Orosiin imperialist fashizmiin ayul oirhon bna. Seremjtei baitsgaa.

Avatar

Зочин 2020-09-03 107.77.173.14

Монгол улс Чөлөөт ертөнцийн нэг хэсэг нь л дээ….Чөлөөтертөнцөд амьдарч байж Чөлөөт ертөнцөө харааж зүхэж муучлан гутааж путин,хойдын ким,мадуро,лууяа гэсэн дарангуйлагчдыг шүтэн биширч магтан дуулдаг дебилүүдийг яагаад ч ойлгохгүй юм даа

Avatar

Ovgon, 2020-09-03 66.181.161.117

Навальный бол гүн харанхуй ертөнцөд гялалзах ганц нэг хурц тод од мэт гэрэлтдэг нэгэн юм. Тиймээс ч энэхүү сүйрч дарлагдаж буй ард түмэнд, бас гадаад ертөнцөд маш их итгэл найдвар бахархал болдог. Аймшигт мангасын эсрэг эрс шийдэмгий, нуруу цэх сөрөн зогсох энэ баатарлаг ХҮН үхэхгүй. Харин түүний дайснууд улам сүйрч ялагдаж байгаагаа батлан харууллаа. Ийм одод улам олширч, орос орныг бүхэлд нь гэрэлтүүлэх цаг айсуй. Оросын агуу ард түмэн зоригжин босно. Харанхуй хэзээ ч гэрлийг дийлдэггүй. Fashi

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.79

хуцна биз

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.79

энэ урвагч н**ш л байхгүй юү нохойд барьдаг мод

Avatar

Зочин 2020-09-03 202.126.90.123

Би бол Путин гэхээс илүү энэ скандал хэнд ашигтай вэ гэдэг талаас нь харж байна.Ингэж бодвол Навальныйг Путин биш барууныхан хордуулсан байх магадлалтай.Тэр Англид хордсон 2 нөхөр ч гэсэн Оросууд хийгээгүй байх магадлалтай их сонирхолтой зүйлүүд дараа нь ил болсон ш дээ.Яаж ч бодсон Путин ингэж дутуу хордуулаад л,тэгээл Герман луу зөөлгөж шинжилгээнд оруулаад хорыг илрүүлээд л…Харж байгаагаараа шууд дүгнэлт бүү хийцгээ.

Avatar

Зочин 2020-09-03 107.77.173.14

Путин-хуйло-моль-окурокийн нэр хүндийг унагах гэж хүн хордуулах (тэгээд бас дутуу хагас хордуулах) ямар шаардлага байна?

Avatar

Ovgon, 2020-09-03 66.181.161.117

Teneg trolloo bidniig orosuud shigee teng gej bodoo yu. Novichok bol zovhon orosiin tusgai albaniihan heregledeg, horduulsan hunii bienees mash hurdan gardag, ilruulehed ih tovogtei bodis. orchin ueiin mash nariin shinjilgeenii tohooromjoor l ilruuleh bolomjtoi hor, tiim uchraas zovloltuud tuhain ued gadaadad zugtsan oor uzel bodoltoi ters uzeltenuudee alan hiadah zoriulaltaar buteej orgon ashiglaj baisan yum. Fashist oros sonotugei.

Avatar

иргзн 2020-09-03 202.179.27.143

Навальный бол Оросын эсрэг Барууныханы турхиаралтаар ажилдаг Улс орноо хагаран бутаргагч Урвагч ш дээ, Ямарч Улс орон Зөв ч бай Буруу ч бай Гадныхантай нийлж Улс орныхоо Эсрэг ажиллах л юм Шийтгэдэг биз дээ,

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.40

КГБ нь ФСБ нэртэй болсон ч "Баас хатсан ч өмхийгээ тавихгүй" юм даа!!! Путин ингэж байж Каддафи шиг төгсөх вий дээ?!? Оросууд нэг хөдөлбөл ширүүн улс шүү!!!

Avatar

Зочин 2020-09-03 107.77.173.14

Оросууд одоо хөдлөхгүй ээ….ухаантай зоригтой шийдэмгий хүмүүсээ аль эрт нухаад дуусгасан үлдсэн цөөн хэд нь аль эрт гадагшаа дүрвэцгээсэн.Одоо орост зөвхөн аймхай хулчгар бэртэгчингүүд быдло-хүн сүрэг л үлдсэн.Одоо орост олигтой юм юу ч болохгүй….өөрөө задарч унатлаа өмхийрч ялзрана

Avatar

Зочин 2020-09-03 66.181.171.26

Манайд яг таарна

Avatar

Fuck Russian Bastards 2020-09-03 202.55.183.178

Оросуудын баасыг үнэрлэж том том баасан эргүү гарууд олширч их л үмхий тавьдаг болжээ.
Хандалтаар нь ороод гяануулвал Оросын туршуул олиггүй гөлөг л байгаа даа…

Avatar

Зочин 2020-09-03 178.48.206.104

Путин гуай бүтэхгүй ээ. Насны эцэст юу л болж дуусдаг бол доо. Их даналзсан удирдагчид ч эвгүй л дуусдаг хорвоо шүү.

Avatar

Зочин 2020-09-03 202.131.245.34

зохистой тунгаар нь хэрэглэвэл хүнийг хоромхон хугацаанд үхэлд хүргэдэг 🙂

Avatar

Зочин 2020-09-03 192.82.70.77

Манайханд бусдыг дууриан Оросыг муулж л байвал зорилго нь биелэх даалгавартай болжее дээ Тархи угаалтаа гэж аюултай хор хөнөөл ихтэй үйлдэл хийж байна даа Шан харамжаа өндөр л хүртдэг байх даа

Avatar

Зочин 2020-09-03 203.169.48.150

Муулах биш бодит байдлыг өгүүлээ бна. Чи харин байлдаантай орос киноноосоо халиагүй, мөрөөдлийнхөө ертөнцөд бгаагаа ч мэдэхгүй сумтайгаа хэлээд л хуухнагаа маажаал бх шив дэ

Avatar

Зочин 2020-09-03 59.153.113.201

Навальный бол гүн харанхуй ертөнцөд гялалзах ганц нэг хурц тод од мэт гэрэлтдэг нэгэн юм. Тиймээс ч энэхүү сүйрч дарлагдаж буй ард түмэнд, бас гадаад ертөнцөд маш их итгэл найдвар бахархал болдог. Аймшигт мангасын эсрэг эрс шийдэмгий, нуруу цэх сөрөн зогсох энэ баатарлаг ХҮН үхэхгүй. Харин түүний дайснууд улам сүйрч ялагдаж байгаагаа батлан харууллаа. Ийм одод улам олширч, орос орныг бүхэлд нь гэрэлтүүлэх цаг айсуй. Оросын агуу ард түмэн зоригжин босно. Харанхуй хэзээ ч гэрлийг дийлдэггүй

Avatar

Зочин 2020-09-03 103.26.193.76

Хуний муу нь хохол юм болохоор үхэхгүй л дээ.

Avatar

Зочин 2020-09-03 64.119.16.210

Ккк! Бас л Новичок уу!! Энэ удаа нэрийг нь өөрчилж болоогүй юм байхдаа!

Avatar

зочин 2020-09-03 66.181.161.87

Орос оронд ямар ч төр засаг , хууль дүрэм энээ тэрээ гэж байхгүй … Зүгээр л бүлэг дээрэмчид Керемлыг эзлэн суусан байна …Сөрөг хүчнээ алжж устгах бол ердөө л зугаа цэнгэл , тоглоом , адал явдалт кино мэт л болж .

Avatar

Зочин 2020-09-03 146.115.161.230

Хаха. Ах тэгж жижгэрэхгүй ээ. Нуг нуг гээл бжийгаа. Youtube дээрхи навальныгийн сувгийг үзээрэй. Юун баасан авгай цаашаа.

Avatar

Зочин 2020-09-03 202.21.107.116

Александр Навалный гэгч ОХУ-г хагалан бутаргагч барууны тагнуул гөлөгийг шууд а**х хэрэгтэй,, ОХУ-н дотоод хэрэгт адгийн АНУ,НАТО,ГЕРМАН ,ФРАНЦ зэрэг нусан тийрэнгүүд ямар хамаатай юм бэ?…путинд амжилт хүсье…

Avatar

зочин. 2020-09-03 66.181.161.87

,, Төрийн мөнгийг битгий хулгайлаад байгаачээ ,, л гэдэг хүн байна лээ шдээ …. БУРУУ ЮУ ? .

Avatar

Ган 2020-09-03 66.181.164.235

АНУ-ын ЭСЯ дээр байнга очиж зөвлөгөө авч санхүүждэг этгээд дээ…

Avatar

Ovgon, 2020-09-03 66.181.161.117

oo chi teriig ni harchaa yu, umhii oros trolluud iim teneg yum bicheed terend mongolchuud itgene gej boddog mon teneg uls shuu ta nar kkk.

Avatar

болдоо 2020-09-03 202.126.88.55

хулмас путлерт далдганадаг далдак их байх юм аа …. далдаганаад тэр хулмас руугаа тонилооч ээ далдак аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж