"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна" | News.MN

"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна"

"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна"

"Сурагчид богино цагаар хичээллэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй байна"

Энэ бүсгүйг Ө.Баярцэцэг гэдэг. Тэрбээр хоёр хүүхэдтэй бөгөөд том охин нь энэ жил нийслэлийн 23 дугаар сургуулийн тавдугаар ангид дэвшин суралцсан. Харин бага охин нь хараахан нэг ой хүрээгүй. Ө.Баярцэцэгийн хувьд нялх хүүхдээ тэврэн, том охиноо хичээл сургуульд нь зөөдөг чухал ажилтай. Тавдугаар ангид сурдаг охин нь долоо хоногийн гурван өдөр өглөө, өдрийн ээлжээр өдөрт гурван цаг хичээллэж байгаа аж.

Есдүгээр сарын 1-нд өглөө 08.00 -10.45 цагт хичээллэсэн бол өнөөдөр 14.30-17.30 хүртэл хичээл нь орж байгаа гэлээ. Түүнийг бага охинтойгоо Явуухулангийн цэцэрлэгт том охиноо тарахыг хүлээж суухад нь таарсан юм.

Харин  А.Энхтуяа “Манай хүүхэд энэ жил анги дэвшиж, гуравдугаар ангид суралцаж байгаа. Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд зөөхөд хүндрэлтэй. Миний хувьд нялх хүүхдээ тэврээд, бага ангид сурдаг хүүхдээ  автобусаар зөөдөг. Хүүхдээ сургуульд нь ч оруулчихаад, буцаж түгжирч явсаар байтал тарах цаг нь болчихдог. Тийм учраас бага охиноо тэврээд, хүүхдээ тарахыг хүлээж сууна” гэв.  Түүн шиг цөөнгүй эцэг, эх, эмээ, өвөө хүүхдийнхээ хичээлийг тарахыг хүлээж суулаа.

Улсын Онцгой комиссоос  есдүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх  шийдвэрийг гаргасан. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орж буй.

Ингэхдээ нэг ангийн сурагчдын тооноос хамаарч, 2-3 дэд бүлэгт хуваана. Ангид дээд тал нь 20-25 хүүхэд  хичээллэх ёстой. Өглөө 08.00 цагаас эхний анги нь ороод 10.45 цагт тарна. Дараагийн анги 11.00-13.30 цаг хүртэл богино цагаар хичээллэнэ гэж албаныхан мэдээлсэн. Гэтэл хичээл сургууль эхэлж, замын түгжрэл эрс нэмэгдсэн энэ өдрүүд сургуулийн хүүхдээ зөөх асуудал багагүй хүндрэл учруулж буйг эцэг, эхчүүд хэлж байв.

“СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН БОЛГОСОН НЬ ДЭЭР” 

 

“Манай том хүү 11 дүгээр ангид сурдаг. Дунд охин маань  тавдугаар ангид орсон. Бага охин маань хоёр настай учраас цэцэрлэгт  хамрагдаж чадаагүй. Том хүү маань ахлах анги болохоор өөрөө хичээлдээ явчихдаг. Харин дунд охин маань бага анги учраас хичээл сургуульд нь заавал зөөдөг юм. Өнөөдөр 15.30-17.40 цаг хүртэл хоёр цаг хичээллэнэ. Гэр маань ойрхон учраас хүндрэлтэй зүйл харьцангуй бага гарч байна. Бага хүүхдийг маань харах хүн байхгүй учраас хамтдаа эгчийгээ сургуулиас тарахыг хүлээж сууна. Одоохондоо багш нь хичээлийн хуваарийг нь тодорхой хэлж өгөөгүй байна.  Танхимаар хичээлээ үзчихээд, цахимаар бататгал хичээлийг нь хийлгэсэн.

Сургуулийн хувьд угаасаа дотогш эцэг, эхчүүдийг нэвтрүүлдэггүй. Ангийн багш нь дагуулж гарч ирээд л хүлээлгэж өгдөг. Хүүхэд гэртээ цахим хичээл үзсэн ч танхимаар орж байгаа шиг багштайгаа ойлголцож, ойлгохгүй зүйлээ шууд асуух боломжгүй шүү дээ. Зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн мэдэхгүй хичээл гарч ирнэ. Ингэж байхаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн болгосон нь дээр санагдаж байна. Тэртэй тэргүй гадуур хөл хорионы дэглэм баримтлахгүй, хүмүүс амны хаалтаа зүүхгүй байна шүү дээ.

Өчигдөр охиныгоо хичээлдээ явахад нойтон сальфетик өгч явуулаад, “Хичээл эхлэхээс өмнө ширээгээ сайн арчаарай” гэж захисан. Тэгсэн ширээ нь их бохир байсан гэж хэлсэн. Анги танхимыг яаж ариутгаж, цэвэрлэсэн болоод ширээ, сандал нь халтар байгаа юм бэ” хэмээн А.Энхтуяа саналаа хуваалцлаа.

“СУРАГЧИД БОГИНО ЦАГААР ХИЧЭЭЛЛЭДЭГ УЧРААС ЭЦЭГ, ЭХ ГАДАА ХҮЛЭЭДЭГ”

Биднийг нийслэлийн 23 дугаар сургуульд очиход дунд, ахлах ангийн сурагчид багш нарынхаа бэлтгэсэн цахим сургалтыг гэртээ үзэж байгаа гэв. Харин бага ангийнхан өнөөдрөөс /2020.09.02/ танхимын хичээлээ үзэж эхэлжээ. Өмнөх хичээлийн жилд 3600 гаруй сурагч 76 бүлгээр хичээллэж байсан бол энэ жил 172 дэд бүлэг болгон хичээллэж байгаа аж. Нэг анги 2-3 дэд бүлэгт хуваагдан хичээллэж, хичээл дундуур 40-45 минутын их цэвэрлэгээ, агаар цэвэршүүлэлтийг тогтмол хийж байгааг багш нар хэлж байв.

“Есдүгээр сарын 1-нд сурагчид сургуультайгаа танилцаж, тодорхой хэмжээний зохион байгуулалтад орсон. Одоо сурагчид танхим болон теле хичээлээ үзэж эхэлсэн. Эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй асуудал нь сурагчид богино цагаар хичээллэж байгаа учраас хүүхдээ гадаа хүлээж байгаад, авч явах тохиолдол гарч байна. Зарим тохиолдолд эмээ, өвөө нь сургуульд хүргэж өгч, тарахын хүлээж байгаад авч явдаг байдал ажиглагддаг. Бидний зүгээс эцэг, эхчүүд бөөгнөрөл үүсгэхгүй байх зөвлөмжийг хэлдэг. Гэхдээ эцэг, эхчүүдийг шууд хөөж чадахгүй шүү дээ.

Багш нарын хувьд нэг ангид 2-3 удаа хичээл зааж байна. Хоёр ээлжээр, 40 минутын хичээлээ 2-3 давтан зааж байгаа. Ялангуяа дунд, ахлах ангийн багш өөрийнхөө ангид орохоос илүү мэргэжлийнхээ хичээлийг заадаг. Дунджаар 20-25 хүүхэд дэд бүлэгт хичээллэнэ. Сургууль руу гадны хүн оруулахгүйгээр эцэг, эхчүүдтэйгээ  хамтран сургуулийн гадна эргүүл ажиллаж байгаа.

Эргүүлүүдтэйгээ хамтран хүн хоорондын 1-1.5 метрийн зай авч, талбай дээр  хэрхэн зай барих талаар зөв дадал хэвшилтэй болгох тал дээр анхаарч байна. Сургуулийнхаа  боломжит байдлыг харахаар нэг өдөр танхимаар, дараагийн өдөр цахимаар хичээллэх нь тохиромжтой. Цахимаар хичээл ордог өдөр хүүхдийн хөл хөдөлгөөн бага байхад ариутгал цэвэрлэгээгээ хийх боломж бүрдэнэ. Манай сургуулийн хувьд гүнзгийрүүлсэн сургалттай, хүүхдийн тоо их учраас долоо хоногийн дөрвөн өдөр хичээллэж байгаа” гэдгийг тус сургуулийн Сургалтын менежер Г.Эрдэнэчимэг хэлсэн юм.

Сургуулийн орчин эргүүлээр ажиллаж буй эцэг, эхийн төлөөлөл Э.Соёлмаа “Хичээлийн шинэ жил эхэлж, сургуулийн удирдлагын зүгээс эцэг, эхчүүдтэй  хамтран ажиллаж, зөв зохион байгуулалттай ажиллаж байна. Сурагчид танхимаар хичээллээгүй өдрөө гэртээ цахим хичээлээ үзэж, даалгавраа хийж байгаа.

Манай хүүхэд энэ жил зургадугаар ангид сурдаг. Өдөрт дөрвөн цаг хичээллэж, өдөр 12.05-15.05 цагт тардаг. Дунд ангид харьцангуй биеэ даасан учраас сургуулиасаа ирсэн даруйдаа гэрийн даалгавраа өөрөө хийчихдэг. Миний хувьд дөрөв дэх жилдээ сургуулийн орчинд эргүүл хийж байна” гэлээ. Одоогийн байдлаар 18 эргүүл сургуулийн орчинд хоёр хуваагдан ажиллаж байгаа гэнэ.

Харин Л.Болормаагийн хувьд гэр нь сургуулийн ойролцоо байдаг учраас сургуулийн гадна удаан хүлээх шаардлагагүй гэдгээ хэлж байв. Тэрбээр “Манай бага хүү хоёрдугаар ангид суралцдаг. Есдүгээр сарын 1-нд гэртээ цахим хичээлээ үзсэн. Өнөөдөр гэхэд 11.20 цагт хичээл нь орж, 14.20 цагт тараад, хүүхдээ аваад явж байна .Гэр маань ойрхон учраас алхаад л харьчихдаг. Танхимын хичээлгүй өдөр гэртээ цахим хичээлээ үзэж байгаа. Манай хүүгийн анги нэг өдөр танхим, дараагийн өдөр цахим гээд нэг өнжиж танхимаар орж байгаа” гэв.

Дараагаар нь нийслэлийн Хоёрдугаар сургуулийг зорин очсон юм. Тус сургуулийн өглөөний ээлж аль хэдийнэ тарж, өдрийн ээлжний ангиуд тарж байгаатай тааралдав.

 

Зургадугаар ангийн сурагчид “Манай анги нийт 45 сурагчтай. Энэ хичээлийн жилд  нэг ангид 23 хүүхэд суралцаж байгаа. Өдөрт гурван цаг хичээл орж, 18.10 цагт тардаг. Гэртээ цахим хичээлээ үзэхээр ойлгохгүй зүйл их гардаг. Заримдаа теле хичээлээ хийж амждаггүй” гэдгийг  хэлж байв. Тус сургуулийн сургалтын албанаас мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЧААЛАЛ, НЯГТРАЛ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА"

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөхдөө "Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 834 сургуульд 690 мянган хүүхэд суралцах тооцоо гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сурагчдын тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байгаа үзүүлэлт.

2019-2020 оны хичээлийн жилд 28.567 хүүхэд 12 дугаар ангиа төгссөн бол энэ жил 80 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элслээ. Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулсан бөгөөд 80 орчим хувьтай байна. Хаягийн зөрчилтэй хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сарын 15-н гэхэд цэгцрээд дуусах байх.

2021 оны хавар 38 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөх бол намар нь 80 мянга орчим хүүхэд шинээр элсэнэ. Ирэх 2022 онд 45 мянган хүүхэд төгсч, дахиад 80 мянган хүүхэд элсэнэ гэхээр ойрын жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн ачаалал, нягтрал өсөх хандлагатай байна. Олон сараар танхимын сургалт тасарч байгаад хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага учирч байгаа" гэдгийг онцолж байв.

Хэдийгээр Улсын онцгой комиссоос хөл хорионы хугацааг есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан ч дэлгүүр, худалдааны төв, зах, үйлчилгээний газрууд болон олон нийтийн арга хэмжээ зохион явдал тасрахгүй байгаа. Есдүгээр сарын 10-нд гэхэд Нийтийн дуучид Бөхийн өргөөнд тоглолт хийх, Соёлын яам нь дүүрэг бүрт Соёлын арга хэмжээ хэмээн хүмүүсийг олноор цуглуулж байгаа, маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа хүн байхгүй гэхэд болно. Чухам ийм байхад сургуулийн хүүхдүүдийг нэг дор олноор цуглуулахгүй тулд нэг, хоёрхон цагаар хичээллүүлж байгаа нь эцэг эхчүүдэд хамгийн хүндрэлтэй байна гэдгийг хэлэх эцэг эхчүүд олон байлаа. Ялангуяа хүүхэд харах, хүүхдийг нь сургуульд зөөх боломжгүй ажилтай эцэг эхчүүдийн хувьд ажлаасаа чөлөө авах, хүүхдээ тарах цагийг хүлээн сургуулийн орчинд "хийцгүйрэх нь" энгийн үзэгдэл болох шинжтэй. Тиймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд нь шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах нь илүү оновчтой шийдэл болоод байгааг эцэг, эхчүүд тодотголоо.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соронз 2020-09-03 66.181.181.248

Хүүхэд өгөөд авахад 4 цаг зарцуулж бна.Бага ангийн хүүхдэд онлайн хичээл хэрэггүй ш дээ

Avatar

Гочоо 2020-09-03 180.149.93.98

Урт цагаар болохгүй гэнэ, богино гэхээр бас л болохгүй гэнэ. Ер нь тэгээд санаанд нь нийцэх юм байна уу энэ хүмүүст. Бүх хүүхдээ гэртээ байлгаад өөрсдөө хичээлийг нь заагаач, сургалт гэдэг чинь тодорхой хугацаатай үргэлжилдэг учиртай

Avatar

Зочин 2020-09-03 180.149.93.98

чи тэгээд хүүхдэдээ цаг зарцулахгүй яах гээд байгаам би очиж заах уу… болж л байна мөнгөө төлчих

Avatar

Зочин 2020-09-03 211.36.145.238

Өөрсдөө хүүхдээ хол сургуульд сайн дураараа аваачиж оруулсан байж тэрнийг чинь яаж зохицуулах юм хамаагүйшдээ өөрсдийн чинь сонголт улсад ямар хамаатай юм бэ

Avatar

Зочин 2020-09-03 203.91.115.49

Tanhimiin surgalt chin sain duraar gee biz dee, tanhimd yavuulah durgui baigaa humuus huuhdee surguulid yavuulahgui tsahimaar surgaj bolno gesen biz dee, adilhan huleen zuvshuurnu l gesen shd. Tegvel iim chiregdel uchrahgui, budeeree gertee suugaad tsahimaar hicheelee uzeed garch yanz buriin uvchin tusahgui sain biz dee

Avatar

Балдан 2020-09-03 202.126.90.47

Сургууль цэцэрлэгээ хэвийн горимд оруулаачээ

Avatar

Зочин 2020-09-03 202.126.88.52

Unendee hetsuu bnaa ajlaa hiij ch chadahgui !!!

Avatar

Зочин 2020-09-03 202.126.90.107

Засссс юм болгонд тааруулна гэж юу байсын

Avatar

Зочин 2020-09-03 202.126.89.87

Хүүхэд ойр орчныхоо сургуульд орох ёстой Тэрний тулд хамрах тойрог гэж юм яриад байгаа. Гэрийн ойрхон сургууль таалагдахгүй учраас холын сургуульд (жишээ нь энэ 23-г) яаж ийгээд оруулсан бол өөрсдөө яаж ийгээд зохицуулахаас аргагүй. Хэвийн горимд орох үгүй нь энд хамаагүй юм. Ямар ч гэсэн энэ коронатай цаг үеийг давах хэрэгтэй байна шүү дээ!

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-03 122.201.21.26

Манай хүмүүсийн сэтгэлд нийцэх юм үгүй. Дандаа болж бүтэхгүй талаас нь элдэв 7 зовлон тоочдог. Одоо тэгвэл буцаад сургуулиа хаагаад 100 хувь цахимаар гэрээр нь хичээл орсон дээр. Ямарч гомдол байхгуй амар. Шинэ нөхцөл байдал ганц манайд биш дэлхий нийтээрээ байна. Үүнийг ойлгож ойрын 5 жилд зохицож амьдрахаас өөр арга үгүй.

Avatar

ZOCHIN 2020-09-03 64.119.19.193

TURIIN ALBAN HAAGCHID YAMAR CHADVARGUI BAINAA. AVCH BAIGAA ARGA HEMJEENUUD NI DANDAA TOOTSOO SUDALGAAGUI, ARCHAAGUI BAINA. NAAD ULS TURCH DARGA NARTAA AJIL TURLUU ZORIGTOI , ZUV TAILBARLAJ, OILGUULAAD ARD IRGEDDEE TUVUG BAGATAI SHIIDVER GARGUULJ BAINA UU.

Avatar

ZOCHIN 2020-09-03 64.119.19.193

Ajil hiisen bolj haragdah gej iim balai yum hiihee zogoovol yasan yum be. Tertei tergui gaduur masktai hun alga. Huuhduud hicheel taraad angiaraa , naiz naraaraa zugaalj l baigaa sh dee.

Avatar

Багш 2020-09-03 66.181.186.13

Ёстой матийн багш нар болон олон ангид ордог багш нар хэцүү байна. Өдрийн 8 цаг тасралтгүй орохоор цай уух зав алга. Тэгээд бас илүү цагийг нь өгөхгүй. 3 өдөр шахаж оруулахаар 5 өдрөө д орооч дээ. Багш нар робот юмуу. 21-г хүлээж чадалгүй бие муудах нь байна. 5 өдөр цөөхөн цагаараа оруулж өгнө үү.

Avatar

Зочин 2020-09-03 202.126.89.157

Төрөөс авч байгаа арга хэмжээг битгий эсэргүүц хувийн асуудлаа өөрсдөө зохицуул бүх юмыг муу байна гэж битгий харлуул хувийн асуудал чин төрд хамаагүй

Avatar

111 2020-09-03 124.158.110.101

Дотроо тархаагүй үед ЕБС-ийн сурагчдын хичээлийг хэвийн горимоор явуулах нь зүйтэй. Хүүхдүүдийг 2 ээлжтэй болгож бгаа нь эцэг эхчүүдэд ачаалал болж байна. . Бас 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй болгож бгаа нь ар гэрт улам хэцүү байдлыг бий болгож байна. Гэртээ үлдсэн хүүхдүүд ахуйн осолд орж нас барах байдал Монголд 2-р байр буюу маш өндөр хувьтай байдаг. Дотроо гараагүй байхад мөн улирлын томуугийн үед 3 настай хүүхэд ч хүндрэх магадлалтай байдаг. Яагаад 2 настангуудыг ялгаад байна…..

Avatar

иргэн 2020-09-03 202.131.227.82

төрөөс авч байгаа арга хэмжээг дэмжиж байна. Бидний үр хүүхдүүдийг л өвчний халдвараас сэргийлж байгаа асуудал. хэрвээ байнгын ачаалалтай хичээллүүлээд халдвар тархсан тохиолдолд бид төрийгөө буруутгах уу, үүнийг бодолцох л хэрэгтэй. Одоогийн арга хэмжээ болж л байна. Сургуульд хүүхдээ өгөөд даатгаад орхих гэсэн эцэг эхчүүд бас байх юм. Тэгж болохгүй байлгүй дээ. Хаана хаанаа хариуцлагатай байх нь зөв шүү.

Avatar

Мргэн 2020-09-03 103.57.94.45

Энэ тэнэг саннчилгаа өолиоч?! Эсвэл онлайнаар, эсвэл бүүр хуучнаараа яв,?! Ер нв монголд цар тахал гараагүй байххд энэ онцгойгиын хэдэн юм үзээгүй ноход худлаа хөөрцөглөад, мүржигнэнд л?! Цар тахлыг сонголт шоу өолгохоо болимоор юм

Avatar

Irgen 2020-09-03 202.126.89.221

Oorsdoo maskaa zuuj ywaachdee virus dahin dahin nemj garsaar bhad sanuulsaar bhad. Manaihan neeree bur arai yumaa. Hicheel surguuli oruulahgui bval oruulsangui geed gonginotsgoono.

Avatar

Зочин 2020-09-03 64.119.21.194

Төрийн нэр барьдаг хогийн гаруудад их таашаалтай байгаа байлгүй дээ сүүлдээ НУГАЛАА дарангуйлал болж хувирч байх шиг байна хүүхэд залуусын сурч боловсроход үнэхээр санаа тавьж зовсондоо биш байх оо

Avatar

Зочин 2020-09-03 103.57.95.237

Хамрах хүрээний сургуульдаа явуулбал тийм юм болохгүй л байх даа

Avatar

kkkkk 2020-09-03 124.158.111.52

huuhduudee geriinhee hajuugiin harya surguulid ugchihvul zugeershdee

Avatar

Зочин 2020-09-03 66.181.185.57

masktai ni zugeer suulgaad heviin hicheelluulmeer yumaa, ene yostoi butehgui, angi tanhimd nyagtral uusgehgui ch, uur talaaraa haniad tomuu hureh ersdel nemj bn aa, deerees ni ajliin buteemj gej yu ch baihgui bolj bn, huuhduud sursan ch yumgui, etseg ehchuud hiisen ajilgui hetsuuu bn.

deerees ni odoo huitervel ene nyalh nayari huuhduud daarah geed asuudal ih bn sh dee

Avatar

Зочин 2020-09-03 211.36.145.238

Биднийг бага байхад хэзээ хэн тэгж хүүхдээ сургуульд хүргэж авч байлаа 1 дүгээр ангийн хүүхдийг ах эгч нар нь авдаг байсан томхон болоод найз найзаараа нийлээд хамт явцгаадаг бсан ганцаараа явж байгаа хүүхэд байдаггүй байлаа.гэрийнхээ ойролцоо харъяалалтай сургууль сурах олон давуу талтай

Avatar

Зочин 2020-09-03 211.36.145.238

Нэг ангийн хүүхдүүдийн гэр нь ойрхон байдаг учраас хамт явцгаана хамт хичээлээ хийнэ тоглоно аав ээж нар нь ч таньдаг мэддэг болчихно олон давуу талтай байсан

Avatar

Зочин 2020-09-03 211.36.145.238

Гэрийнхээ ойролцоо сургуульд оруулахад яадаг бна

Avatar

Zochin 2020-09-03 103.26.194.200

Buruu bodlogo…..

Avatar

Зочин 2020-09-03 202.72.247.58

тэгээд яахын шөнийн нэг цагт эхлүүлээд үүрийн 5 цагт тараах юм уу эргүү мал минь

Avatar

Zochin 2020-09-03 202.126.89.123

yamarch amidralaas tasarhai shiudver gargadag teneg yum be. Gaduur mask zuuj bgaa hun alaga end tend shoy tsengeen bolj l baina Ene odoo onts baidal zarlasan gehed arail bish ee . Ailgah taktikaar tarhi ugaahaa zogsooh heregtei sh dee.

Avatar

Зочин 2020-09-03 202.72.247.58

Та нар өөрсдөө л зүүхгүй байгаа биз дээ. Хэн битгий зүү гэсийн. Нас биенд хүрсэн улсууд ухамсраараа зүүх л хэрэгтэй шдээ.
Ямар цэцэрлэгийн хүүхэд шиг өдөдр болгон маскаа зннгээрэй гэж хэлэлтэй биш.

Avatar

111 2020-09-03 192.82.64.190

будаадаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр арай л бишээ. дэндүү их сүржигнээд байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2020-09-03 66.181.185.143

хүний амьдрал тэгш биш ш дээ. Хэдхэн дураараа оркийн санаа зоргоор асуудлыг шйидэж болохгүй. Ер нь энэ сайт сүүлийн үед бичих юмаа олж яддаг боллоо. Яг л бохир сошиал шиг

Avatar

j 2020-09-03 202.126.90.29

hudlaa ymarch hvndrel alga

Avatar

45454554545 2020-09-03 202.131.230.162

энэ ер нь ямарч зохицуулалт болж чадахгүй байна. Ко вирус одоохондоо гадуур тараагүй алдагдаагүй байхад ингэж хоёрын хоронд юм хийж яахавдээ. боливол таарна

Avatar

Зочин 2020-09-03 66.181.185.143

коронавирусээр 23 сая өвчилж, 800 мянган хүн нас барчихлаа. Дэлхийд тархалт түгшүүртэй хэвээр байна. Орк минь

Avatar

zochin 2020-09-03 103.26.194.112

KHUTSAAD L BAYTSGAAKH YUM , YUM BOLGON SETGELD NI TAARAKHGUY , TA NARYN ERUUL MENDIIN TULUU L KHIIGEED BAYNA , KHENII TULUU AMIDRAAD BAYNAA , ORKUUD MINI

Avatar

Зочин 2020-09-03 64.119.21.194

Одоо хуучин шигээ сургуулиа явуул халдвар дотроо тархаагүй гээд эхлүүлсэн биз хэний таалалд нийцүүлэх гэж ийм ажил хийгээд байгаа юм гадаа нь эх эцгүүд хэцүүдлээ дотор нь багш сурагч амны хаалттай удаан байж хэцүүдлээ одоо эх эцгүүд үгээ хэлж эхэлж байна удахгүй багш нар хүүхдүүдэд асуудал үүсч үгээ хэлж эхэлнэ

Avatar

Зочин 2020-09-03 202.72.247.58

Битгий х** чи

Avatar

Зочин 2020-09-03 192.82.72.156

Хүүхэд харьяаллын сургуульдаа сурах ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ нааш цааш зөөх төвөгтэй байна гэж ярьчихаад ширээ бохир байна гэж юугаа яриад байгаа юм. Багш нар маск, халуун шалгаж бгаа гэсэн. Бас дээр нь алчуур бариад ширээ, шал арчаад явах юмуу. Эцэг эх болсон бол хичээлгүй цагаар, амралтын өдрөөр ширээнүүдийг нь угаах, гарцаар дагуулаад гарах, сургууль, цэцэрлэгт нь хэл амгүй хүргэж өгөх, хоол ундтай байлгах зэрэг хариуцлагаа хүлээмээр юм.Хүүхдээ өөрсдөө хайрлая, хүндэлье.

Avatar

toviin surguuli geed l uhehees busdiig uzeh n dee 2020-09-03 139.5.219.146

odoo yahav dee oorsdoo gertein oirhon surguulid ogohgui ingej yavaa chin estoi tavilan yum daa

Avatar

Зочин 2020-09-03 202.126.89.52

Хүүхэд ойр орчныхоо сургуульд орох ёстой Тэрний тулд хамрах тойрог гэж юм яриад байгаа. Гэрийн ойрхон сургууль таалагдахгүй учраас холын сургуульд (жишээ нь энэ 23-г) яаж ийгээд оруулсан бол өөрсдөө яаж ийгээд зохицуулахаас аргагүй. Хэвийн горимд орох үгүй нь энд хамаагүй юм. Ямар ч гэсэн энэ коронатай цаг үеийг давах хэрэгтэй байна шүү дээ!

Avatar

Зочин 2020-09-03 192.82.67.159

GER BULE TULUVLEJ BAIJ s** HI SUKA

Avatar

зочин 2020-09-03 202.170.80.25

бага ангийн 2хүүхэдтэй хүмүүс бол нэгийг нь дагуулаад гадаа хүлээж байгаа ш дээ.Мөн эр хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгээс ялгагдах юмгүй бас төлбөртэй сарын 150000 гэж байна. энэ хямралын үед энэ чинь чамгүй мөнгө байна ш дээ

Avatar

aagii 2020-09-03 66.181.190.193

Denduu ih surjigneh uabdal bas bna, Bolobsroliin uam ene hicneeliin jiliin zohitsuulaltiig masn muu hiij bna, amidralaas tasarhai , hudlaa baahan tsaas uildberleed l.

Avatar

125 2020-09-03 66.181.166.134

Hicheel surguulia huuchnaar ni heviin yvuulaa Yangug aa.

Avatar

үнэн 2020-09-03 202.179.15.3

яг ийм байдалтай хүмүүс маш их байгаа ер нь хэцүү л байдалтай байна түгжрэл бүр замаа алдлаа хүнээсээ их машинтай болчихжээ арай л байна даа

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.40

Цар тахал бол Форс-мажор!!! Тийм учраас түүнийг муйхраар сөрж мунаглаж болохгүй!!! КОВИД-19 халдвар авчихаад нууц үедээ яваа хичнээн ч хүн гудамжинд хольхиж явааг хэн ч мэдэхгүй! Ялангуяа хүүхдэд далд хэлбэрээр удаан явдаг гэсэн. Гэнэт олон хүүхэд вирусын халдвар авч, тархаж эхэлбэл яах юм бэ?? Бие биенээ харааж зүхээд л суух уу??? Гадаад улсууд сургуулийн хичээлийг цахимаар л явуулж байна!! Цахим хичээлийн хүртээмж, чанарыг нь сажйруулаад танхимаа болих нь зүйтэй!!!

Avatar

про 2020-09-03 66.181.161.64

МОНГОЛЫН СУРГУУЛИДАД НЭГ БОХИР УЛАМЖЛАЛ БНАА ТЭР НЬ САНДАЛЫГ ШАЛ АРЧСАН ХӨЛӨӨР НЬ ШИРЭЭН ДЭЭР ТАВЬЖ АНГИА ЦЭВЭРЛЭДЭГ ЯВДАЛ . ҮҮНЭЭС БОЛООД СУРАГЧИЙН. ШИРЭЭ. АСАР ИХ БОХИРДСОН БАЙДАГ .НААНАА БӨӨН ХОРИО ЦЭЭР ТОМ ТОМ ЮМ ЯРИНА ҮҮНИЙГ АЖИГЛАДАГ. ШИРХЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ. ЦАР ТАХАЛААС ӨМНӨ Ч ЭЛДЭВИЙН ӨВЧИН ДАМЖУУЛДАГ ХАМГИЙН ГОЛ ЗАМ ЭНЭ ЮМ .

Avatar

ИРГЭН 2020-09-03 202.126.89.195

ОДООГИЙН ЭНЭ ХУВИЛБАР ЯАЖ Ч БАЙСАН ОНОВЧТОЙ БИШ БАЙНА. ХУУЧНААРАА Л ДЭЭР ШҮҮ ДЭЭ. ЭМЧ НАР КОРООНОТОЙ НӨХДҮҮДИЙГ ДУТУУ ЭМЧЛЭЭД ГАРГАЧИХААГҮЙ БОЛ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-09-03 66.181.184.132

Uuchlaarai ugaaasaa ovliin huitend gadaa huleej zosohgui. Naad covid chin tun udahgui 10 sar geed orood irne. Harin manangiin odoo hiij chadah yum dotooddoo aldahgui baih

Avatar

Зочин 2020-09-03 202.131.247.75

Дотооддоо вирус тархаагүй байгаа энэ үед сургууль цэцэрлэгийг хэвийн ажиллуулж болдоггүй юм байхдаа!!! Иэг их ажил хийсэн дүр эсгээд ард түмэнд чирэгдэл учруулаад байх юм. гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа ард түмнийхээ эсрэг! Бар цэнгээний газрууд болохоор хэвийн ажиллаад л байна?!

Avatar

Зочин 2020-09-03 66.181.185.143

мэдрэлт. хоосон толгойтнууд гай тарина шүү

Avatar

Зочин 2020-09-03 202.131.248.203

Surguuliig heviin huvaariar hurdhan hicheelluueechee, yaval neg tuvug udah ve gej bgaa met l baihiimaa!

Avatar

иргэн 2020-09-03 124.158.88.81

энэ хэдэн хүмүүсийн тоглоом болоод дуусах юм дөө хөөрхий хэдэн монголчууд

Avatar

Зочин 2020-09-03 146.115.161.230

Сургууль хүүхэд харьяалал гэж байгаа биз дээ. Хүсээд 23г өгсийн бол одоо яахав дээ чиний л асуудал

Avatar

зочин 2020-09-03 202.131.251.130

hariyalal n 23r surguuli ch yum bil uu.

Avatar

Зочин 2020-09-03 202.126.89.52

Яг үнэн. Хүүхэд ойр орчныхоо сургуульд орох ёстой Тэрний тулд хамрах тойрог гэж юм яриад байгаа. Гэрийн ойрхон сургууль таалагдахгүй учраас холын сургуульд (жишээ нь энэ 23-г) яаж ийгээд оруулсан бол өөрсдөө яаж ийгээд зохицуулахаас аргагүй. Хэвийн горимд орох үгүй нь энд хамаагүй юм. Ямар ч гэсэн энэ коронатай цаг үеийг давах хэрэгтэй байна шүү дээ!

Avatar

Зочин 2020-09-03 66.181.166.134

yag unen. oorsdoo zohitsuulah yostoi. buruu bolgoniig busdad tohdog zangaa bolimoor bgaan. ooriin toruulsen huuhdiinhee toloo oorsdoo hariutslagatai bh heregtei shde. Ene tsar tahaliig yaj iigeed davah heregtei shuu

Avatar

Зочин 2020-09-03 192.82.75.207

Гэрийнхээ ойрхон сургуульд өгөөч. Эртнээс гэрийнхээ ойр сургуулийг тордоод байсан бол ийм зүйл үүсэхгүй. Тэнэг хүүхэн байна.

Avatar

Зочин 2020-09-03 202.5.202.132

бусдыг шүүж суух эрх Танд ч байхгүй, тухай хүний асуудал, нөхцөл байдлыг бид даанч мэдэхгүй,

Avatar

Зочин 2020-09-03 202.72.247.58

Гэхдээ өөрийнхөө үзэл бодлоо бусдад тулгаж болохгүй

Avatar

Зочин 2020-09-03 202.179.2.138

amidralas tes hundlun shiidver gargadag heden humuus songoson odoo yaah ve dee. yaj iigeed l argalaad l amidraad bh bh. 4 jil ooshoo olon amidralaas tasartsan shiidver gargana daa ene MAN

Avatar

Зочин 2020-09-03 103.57.92.165

Хүйтэрхээр яана даа, хүүхдээ хүлээж гадаа зогсохоор эцэг эх эмээ өвөө ах эгч нар нь даарч хөрч элдэв өвчин тусах вий, хийцгүйрэх гэж ямар үг юм бол хийх юмгүй сэлгүүцэхийг товчилсон шинэ үг үү хуучин үгээ би мэдэхгүй байна уу

Avatar

Зочин 2020-09-03 202.131.234.154

ккк харин ийм шинэ үг гарсан бололтой-залхуурах дэмийрэх гэсэн юм шиг байна, өөр хүмүүс бас нийтлэлдээ хэрэглэж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж