“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана” | News.MN

“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана”

“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана”

“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана”

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй зам засварын ажлын улмаас түгжрэл бүр л хүндэрсээр байна. Үүнтэй холбоотойгоор авто замын ажлын  үйл явцын талаар  Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын орлогч дарга Э.Мөнх-Одоос тодрууллаа.

Энэ жилийн хувьд нийслэл хотод гадны зээл тусламжаар 58,3 км авто зам барих, мөн 8 байршилд нийт 50,24 км дугуйн зам барих ажлууд хийгдээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1,8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, 3 байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.


-Нийслэлд одоо хаана, хаана зам засварын ажил хийгдэж байна вэ?

– Нийслэлийн замын сан болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын хүрээнд одоогийн байдлаар гурван байршилд авто замын ажил хийгдээд явж байна. Үүнд Дарь-Эхийн авто замын ажил, Эрчим хүчний гудамж, БаянБүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замуудад тус тус засвар хийгдэж байна.

-Засварын ажил хэзээ дуусах бэ?

– Дарь-Эхийн авто замын ажил есдүгээр сарын 6-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Эрчим хүчний гудамжны ажлын явцад өнгөрсөн борооны улмаас ажилд хүндрэл учирсан ч энэ сарын 15-ны дотор замыг бүрэн нээхээр төлөвлөж бол БаянБүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын эхний хэсгийн ажил хийгдсэн, одоо цэвэр усны шугамын ажил дууссаны дараа дараагийн ажил хийгдэх төлөвлөгөөтэй явж байна.

-Иргэдийн зүгээс зам засварын ажил хичээл, сургуулийн шинэ жилтэй давхцаж байна гэж их шүүмжилж байна?

– Иргэдийн зүгээс яагаад зам хаагдаад, түгжрэлийг нэмэгдүүлээд байна вэ гэсэн гомдол ихээр ирж байна. Үүнд бол бид аль болох хурдан хугацаанд, чанартай хийж гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа ч гэнэтийн бороо, ус байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад төлөвлөгөөнөөс хоцрох асуудал гарч байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгө энэ жил 35 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс борооны ус зайлуулах, тэмдэг тэмдэглэгээ, зам засвар, шинээр холбоос зам барих, өргөтгөл шинэчлэх гэх мэт олон төрлийн ажил батлагдсан байгаа. Энэ жилийн хувьд нийслэл хотод гадны зээл тусламжаар 58,3 км авто зам барих, мөн 8 байршилд нийт 50,24 км дугуйн зам барих ажлууд хийгдээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1,8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, 3 байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Зам засварын арчлалтын ажил ажил хийгдээд 80 орчим хувьтай явж байна.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2020-09-03 103.111.68.3

ер нь бол төрд хамгийн чадваргүй хүмүүс л ямар ч хамаагүй албан тушаалд шигдэж шимэгчилэн бусдад үргэлж гай болдог юм. харин мэдлэгтэй ажилсаг чадвартай нь хувиараа эсвэл компани байгуулаад өөртөө эзэн болоод өрөөлд дэм болоод амьдардаг юм байна даа.

Avatar

БАТБАЯСГАЛАНД 2020-09-03 103.206.195.230

Энэ нэг авлигачин байгууллагаа АТГ-т шалгуулаачээ.
Хувийн хэвшлийнхнийг дарамтлана, эсхүл НЗД болон намын дарга нар нь ЕС нь авлигал ав гээд байдаг юмуу дээрээс гээд байдаг нь ямар учиртайн бээ

Avatar

Зочин 2020-09-03 202.179.2.147

замын салбар гэж монголд байхгүй, тендерчид, хуурагчид

Avatar

зочин 2020-09-03 139.5.219.64

 ажил хийх сэтгэлгүй ,хоолны мөнгө л хайсан оркууд шүү дээ.

Avatar

харамсалтай 2020-09-03 66.181.176.254

НАЙРАМДАЛ ЧИГЛЭЛИЙН ЗАМ тойрч гарах НҮХ олонтой зам болоод удлаа. ДАРГА нараа найрамдалын заөмын НҮХНҮҮДИЙГ бөглөөд өгөөч.

Avatar

Зочин 2020-09-03 66.181.161.40

Гүйцэтгэгч компаниуд нь цагийг маш муу ашиглаж байна!! Өдөр шөнөгүй ажиллах ёстой!! Гэтэл зарим газар хийж байгаа юм харагдахгүй л юм?!! Дээрээс нь сайн хянаж шахах хэрэгтэй! Санхүүжилтийг нь саадгүй өгөх хэрэгтэй!!! Тэгвэл дуусч ядаад байх нүсэр ажил биш л дээ!!!

Avatar

Зочин 2020-09-03 64.119.26.53

Шөнө ажил хийгээчээ. Арай л юмаа

Avatar

монгол ах 2020-09-03 43.242.242.75

ИЙМ МАЯГААР ҮЛГЭН САЛГАН АЖИЛАХЧАА АЯДААД БАЙВАЛ МАНАЙ УЛС ЯАЖ ХӨГЖИХ ЮМ БЭ? АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРЫН ОРЛОГЧ ГЭНЭ ҮҮ ? ЖИНХЭН НЬ БАС Л ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ЭЭ,ӨӨР ХЭДЭН ОРЛОГЧТОЙ БОЛ ?!

Avatar

зочин 2020-09-03 122.201.19.99

Ажлаа хийж чаддаг, сэтгэлтэй хүнд нь өгөөд зайл аа

Avatar

зочин 2020-09-03 203.91.115.56

Энэ нөхрийн яриагаар энэ сарын 6-ний өдөр дуусгачихдаг бол сайхан л байна ажил хариуцсан ширээний ард суусан гүзээгээ унжуулсан тэшмэдүүдээ газар дээр очиж ажиллаж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж санхүүжилтийг нь саадгүйф олгодог болооч яаман дээрээ өрөөнөөсөө гарахгүй хэдэн тоо баримт шаардаж авчихаад фб ухаад суугаад байдаг мал нууд юм аа

Avatar

Зочин 2020-09-03 103.111.68.3

АРЧААГҮЙ АЛБАН ТУШААЛ ГОРЬДХООС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ НАМ ДАГАСАН МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ШААРНУУД.
ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГА НЭРТЭЙ ТЭНЭГҮҮД НЬ ИЧИХГҮЙ МАШИНДАА СУУГААД ЯВЖ БАЙГАА ДАА. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА.

Avatar

далай 2020-09-03 124.158.120.30

дарь Эхийн замыг 14 хоногт хийнэ гэж байлаа 14 хонгийн дараа нэг дурак 8 рсарын 17 нээчнэ гэв байдаг гүйээ 25 гэлээ бас алга 9р сарын 1 нээчих байх гэтэл бас нэг дурак . 6 нд гэж байна Одоо хэлэх муу үг олдохоо байлаа шүү

Avatar

Зочин 2020-09-03 103.57.92.165

Нам харгалзахгүй хийж чаддаг аж ахуйн нэгжид нь замын ажлыг өгч болохгүй юу, хөгжил дэвшил бүтээн байгуулалтад нам ямар хамаа байна аа, миний мэдэхээр хотын зуслан чиглэлд зам барисан компаниуд их сайн ажилласан гэж боддог,

Avatar

1 2020-09-03 103.229.121.42

Малнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж