“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана”

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана”

“Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана”

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй зам засварын ажлын улмаас түгжрэл бүр л хүндэрсээр байна. Үүнтэй холбоотойгоор авто замын ажлын  үйл явцын талаар  Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын орлогч дарга Э.Мөнх-Одоос тодрууллаа.

Энэ жилийн хувьд нийслэл хотод гадны зээл тусламжаар 58,3 км авто зам барих, мөн 8 байршилд нийт 50,24 км дугуйн зам барих ажлууд хийгдээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1,8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, 3 байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.


-Нийслэлд одоо хаана, хаана зам засварын ажил хийгдэж байна вэ?

– Нийслэлийн замын сан болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын хүрээнд одоогийн байдлаар гурван байршилд авто замын ажил хийгдээд явж байна. Үүнд Дарь-Эхийн авто замын ажил, Эрчим хүчний гудамж, БаянБүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замуудад тус тус засвар хийгдэж байна.

-Засварын ажил хэзээ дуусах бэ?

– Дарь-Эхийн авто замын ажил есдүгээр сарын 6-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Эрчим хүчний гудамжны ажлын явцад өнгөрсөн борооны улмаас ажилд хүндрэл учирсан ч энэ сарын 15-ны дотор замыг бүрэн нээхээр төлөвлөж бол БаянБүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын эхний хэсгийн ажил хийгдсэн, одоо цэвэр усны шугамын ажил дууссаны дараа дараагийн ажил хийгдэх төлөвлөгөөтэй явж байна.

-Иргэдийн зүгээс зам засварын ажил хичээл, сургуулийн шинэ жилтэй давхцаж байна гэж их шүүмжилж байна?

– Иргэдийн зүгээс яагаад зам хаагдаад, түгжрэлийг нэмэгдүүлээд байна вэ гэсэн гомдол ихээр ирж байна. Үүнд бол бид аль болох хурдан хугацаанд, чанартай хийж гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа ч гэнэтийн бороо, ус байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад төлөвлөгөөнөөс хоцрох асуудал гарч байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгө энэ жил 35 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс борооны ус зайлуулах, тэмдэг тэмдэглэгээ, зам засвар, шинээр холбоос зам барих, өргөтгөл шинэчлэх гэх мэт олон төрлийн ажил батлагдсан байгаа. Энэ жилийн хувьд нийслэл хотод гадны зээл тусламжаар 58,3 км авто зам барих, мөн 8 байршилд нийт 50,24 км дугуйн зам барих ажлууд хийгдээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1,8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, 3 байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Зам засварын арчлалтын ажил ажил хийгдээд 80 орчим хувьтай явж байна.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж