ЗГ-ын нөөцөөс “Ростуризм” 1,2 тэрбум рублийн татаас авна

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

ЗГ-ын нөөцөөс “Ростуризм” 1,2 тэрбум рублийн татаас авна

ЗГ-ын нөөцөөс “Ростуризм” 1,2 тэрбум рублийн татаас авна

Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 1,2 тэрбум рублийг дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Ростуризм”-д өгөх шийдвэрт ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурсан байна.

"Ростуризм” энэ татаасыг 400 гаруй аялал жуулчлалын компанид сонгон шалгаруулалтад үндэслэн олгох юм. Нэг компанид олгох татаасын хэмжээг тусгай комисс шийдвэрлэнэ. Нэг аж ахуйн нэгжид гурав хүртэл сая рублийн татаас олгох юм. Аялал жуулчлалын компаниуд татаасаа шинэ маршрут гаргах, хөтөчийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөр гаргах, жуулчдад өгөх мэдээллийг сүлжээ бий болгох, зочид буудлын дэд бүтцээ сайжруулахад зарцуулах юм.

Татаасын зарцуулалтад “Ростуризм” хяналт тавих бөгөөд хэрэгжилтийн тайлангаа 2021 оны хоёрдугаар сарын 15-наас өмнө Засгийн газарт гаргаж өгөх ёстой.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж