Москвагийн өдрийг угтан 1600 гаруй объектыг угааж цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

Москвагийн өдрийг угтан 1600 гаруй объектыг угааж цэвэрлэв

Москвагийн өдрийг угтан 1600 гаруй объектыг угааж цэвэрлэв

Москва хотын өдрийг энэ жил есдүгээр сарын 5-6-ны өдөр тэмдэглэхээр зэхэж байна. Нийслэл хотын өдрийг угтан Москва хотын 1600 гаруй гүүр, туннель, усан оргилуур, гэрлэн чимэглэлийг "Гормост" компанийн ажилчид угааж цэвэрлэлээ хэмээн Москва хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний алба мэдээллээ.

Угааж цэвэрлэхээс гадна өнгө нь гандсан будгийг сэргээн будаж, эвдэрснийг засаж янзалсан байна. Хотын төвийн Манежийн талбай, Поклонной уулан дахь "Годы войны" усан оргилуур, Зарядье парк дахь Парящий гүүр, Шарль де Голлийн хөшөө, Крымский гүүр гээд олон объектыг хоёр долоо хоногийн дотор цэвэрлэжээ.

“Гормост”-ын 130 гаруй ажилчин, 40 гаруй техник ашиглан их цэвэрлэгээ хийсэн байна. Их цэвэрлэгээг хөшөө, барилгад сөрөг нөлөөгүй угаалгын тусгай бодис ашиглан хийжээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж