"1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс тарааж эхэлнэ" | News.MN

"1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс тарааж эхэлнэ"

Хуучирсан мэдээ: 2020.09.03-нд нийтлэгдсэн

"1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс тарааж эхэлнэ"

"1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс тарааж эхэлнэ"

НЭМЭЛТ: 10.33

Үнэт цаасны хадгаламжийн төвөөс өнөөдөр /2020.09.03/ 10.30 цагт мэдээлэл хийлээ. Ингэхдээ хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд хийж эхэлсэн гэлээ. Эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Тодруулбал,  839 мянган иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхэлж байна гэсэн үг юм.


“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаа мэдэгдээд дөрвөн сарыг ардаа үджээ. Ногдол ашиг хүртээх шийдвэр гарснаас хойш тавдугаар сар хүртэл хэн, хэзээ үнэт цаасны данс, хаана нээлгэснээ тодруулж, дансгүй нь дахин нээлгэн, банкны данстайгаа холбуулж, иргэд тун идэвхийлсэн гэдгийг брокер, дилерийн компанийнхан хэлж буй. Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцсэн гэхэд хилсдэхгүй.  Тэгвэл сүүлийн өдрүүдэд  1072 хувьцааны ногдол ашгаа хүлээж, чих тавих хүмүүс эрс ихэсчээ. Учир нь  наймдугаар сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой” компани  үлдэгдэл 79.8 тэрбум төгрөгийг  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 100 хувь төвлөрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Тиймээс  1072 хувьцааны ногдол ашиг хэзээ  иргэдийн дансанд нь орж эхлэх талаар Үнэт цаасны хадгаламжийн төвөөс /ҮЦХТ/ тодруулсан юм.   

Ямартай ч дээрх байгууллагаас 1072 хувьцааг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа аж.

ХУВЬЦААНЫ  ДАНСТАЙ 1 САЯ ХҮН БАЙГАА Ч МЭДЭЭЛЛЭЭ  БАТАЛГААЖУУЛААГҮЙ УЧРААС НОГДОЛ АШИГ АВАХГҮЙ

ҮЦХТ-ийн стратеги  эрсдэлийн удирдлага  хамтын ажиллагааны албаны дарга Х.БАТТУЛГА:

-Наймдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас  79.8 тэрбум төгрөгийг сүүлийн байдлаар шилжүүлснээр нийт шилжүүлэх ёстой 179.8 тэрбум төгрөг бүрдсэн. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 5-нд эхний 60 тэрбум, наймдугаар сарын 6-ны өдөр 40 тэрбум, наймдугаар сарын 24-ны өдөр 79.8 тэрбум төгрөг шилжиж орж ирсэн. Ингэснээр төрийн санд 179 тэрбум 830 сая төгрөг байршаад байна. Төвлөрсөн хадгаламжид данстай  1 сая 800 мянган иргэн байгаагаас банкны мэдээллээ баталгаажуулсан  839 мянга 525 иргэн бий. Банкны мэдээллээ баталгаажуулна гэдэг нь үнэт цаасны дансаа, өөрийн ногдол ашиг авах банкны данстай холбуулна гэсэн үг. Ингэснээр ногдол ашиг нь орно.

Мэдээллээ баталгаажуулсан иргэдийн  ногдол ашгийг наймдугаар сарын 28-ны өдөр бичилтийг нь хийгээд дууссан. Бичилт хийнэ гэдэг нь иргэн Болд хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаас хамааран хэдэн төгрөг олгох вэ гэдгийг системийн дагуу автоматаар бичээд дууссан  гэсэн үг. Угтаа бид 1072 хувьцааг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

Засгийн газраас "Дансны мэдээллээ баталгаажуулсан иргэдэд мөнгийг нь олгох"  шийдвэрийн дагуу иргэдийн данс руу шууд шилжүүлээд эхэлж байна. 

Хувьцааны  данстай 1 сая хүн байгаа ч мэдээллээ  баталгаажуулаагүй учраас ногдол ашгаа авч чадахгүй. Дансаа нээлгээд орхих биш заавал дахин баталгаажуулах хэрэгтэй. Хугацаандаа амжихгүй гэсэн зүйл байхгүй. Хувьцааныхаа дансыг банкныхаа данстай холбоход л болно. Түүнээс биш би ногдол ашиг тараахаас өмнө дансаа нээлгэж амжсангүй. Миний ногдол ашгийг өгөхгүй юм байна” гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний ногдол ашиг байж л байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анхзаяа 2020-09-03 66.181.161.77

bi ali xedii neelgeed batalgaajuulsan odoo boltol baidgvi odoo xoyr doloon xonog boljiin yaaj awax yostoin be ene ter geed xelxed yaanaa

Avatar

/*-*/ 2020-09-03 49.0.212.4

Нам засгийн сонгуулийн шоу

Avatar

зочин 2020-09-03 202.70.34.38

ебаримтын дансаар өгнө гэчихээд юу солиороод байгаа юм бол… бөөн хүнд суртал байх юмаа… яаж чирэгдүүлэх вэ гэж бодддог юм уу хаашаа юм…?

Avatar

Зочин 2020-09-03 202.21.96.212

хүүхдүүдийнхийг хүүхдийн мөнгөний дансаар, эцэг эхчүүдийнхийг банкны дансаар нь өгөөдл болно биздээ уулна. Эмэгтэйчүүдийнхийг халамжийн данс нтрээрнь ч юмуу.

Avatar

Зочин 2020-09-03 202.55.188.38

Hund surtlaa boli. E barimtiin danssar ogno gee biz dee.

Avatar

OMG 2020-09-03 64.119.26.12

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЕХАНИЗМАА ХЯЛБАРШУУЛЖ, ЭНГИЙН БОЛГОХГҮЙ ТӨРИЙН НҮСЭР ХҮНД СУРТЛЫГ ТЭР ЧИГЭЭР ОРУУЛААД ИРЧИХСЭН ЯААСАН Ч ИХ ДУУСДАГГҮЙ ШАТ ДАМЖЛАГА, ЗАХИРАМЖ ВЭ, ЯМАР ИХ ТУШАА ВЭ…….. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛД АНХААРААЧЭЭ САЛБАРЫН ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ХҮМҮҮС МИНЬ

Avatar

Зочин 2020-09-03 122.201.31.230

данстайгаа холбуулах талаар мэдээлэл оруулах хэрэгтэй л юм байна даа

Avatar

монгол 2020-09-03 202.131.245.34

1072 хувьцаа тарааж байгаа биш юм. 1072 хувьцааны ногдол ашгийг тарааж байгаа. Сэтгүүлч хувьцааны талаар суралцах хэрэгтэй байна.

Avatar

Bold 2020-09-03 202.9.40.161

Hachin hachin um yriad l baihiin? E barimt- n uramshuulal avdag dansaar ni ugchihuuch Dee,huuhdiinh ni huuhdiin mungu avdag dansaar ni ugchihnu biz.Uchnuun sar 1 umaa toiruulaad heden ynzaar yrihiin.uguhgui baij,ugmuurgui baival uguhgui ee geed helchiheech.

Avatar

Б 2020-09-03 202.131.225.197

1 хүнд 95К оногдох юм уу? ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ Ч ДӨХӨЖ ДЭЭ…

Avatar

Altantsetseg 2020-09-03 122.201.19.99

Yag unuudur ymu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж