Монголд анх удаа брайль газрын зураг хэвлэжээ | News.MN

Монголд анх удаа брайль газрын зураг хэвлэжээ

Монголд анх удаа брайль газрын зураг хэвлэжээ

Монголд анх удаа брайль газрын зураг хэвлэжээ

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 онд санаачлан Монгол Улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан Монгол Улсын брайль атлас зохиожээ.

Нийт 21 аймаг, нийслэлийн хил, сумын хил, сумын төв, томоохон гол, нуур, тэдгээрийн нэр гэсэн агуулгатайгаар 1:200000-1:1700000-ны масштабаар зохиосон энэхүү брайль газрын зургийг нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд хүлээлгэн өгсөн байна.

Брайль газрын зургийг харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлжээ. Хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичсэн төдийгүй харааны тодорхой хувийн алдагдалтай иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн байна.

Харааны бэрхшээлтэй иргэд, сурагчид Монгол Улсын брайль атласаар дамжуулан засаг захиргааны нэгж болон томоохон гол, нуурын нэр, байршил, хэлбэр, хэмжээг мэдэж авах боломж бүрджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-02 109.70.100.37

— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж