Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу Вокзалын хойд талын зам дээр Вокзал-Ботаник чиглэлийн троллейбус өнөөдөр (2020.09.02) шатжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан бөгөөд галын улмаас хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.
Тээврийн цагдаагийн албанаас троллейбус шатсантай холбогдуулан “Вокзал орчмын замын зохион байгуулалтад түр зуур өөрчлөлт оруулж байна хэмээн мэдээлэв. Тодруулбал, Төмөр замын сургууль талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг баруун тийш туслах зам руу оруулж, “Нарны зам”-ын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.
Тус албанаас нийт жолоочид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, галын хор, эмийн сан зэргийг бэлэн байдалд авч явахыг анхааруулав.
Posted by Тээврийн Цагдаагийн Алба on Wednesday, September 2, 2020
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ