Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Л.Халтар сайд "Төмөр замын салбарт хамтын ажиллагаа амжилттай явагдаж, хувийн хэвшлүүдийн зүгээс идэвх санал санаачилга гарган амжилттай ажиллаж байгааг бид харж байна. Тухайлбал, Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлээд амжилттай явж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй шинэ төмөр замын төслийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын үйлдвэрлэлд “Пандрол” компанийн бэхэлгээг авч ашиглаж байгаа" гэжээ.
Элчин сайд Филип Малоун төмөр замын бэхэлгээний зарим эд ангийн үйлдвэрийг Монголд барьж байгуулах тал дээр тусалж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байгааг онцолжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ