Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа | News.MN

Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус тус гардуулав.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэ онд эрүүл мэнд, цагдаагийн алба хаагчдад 160 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Гал унтраах бүс өөрөө зуслангийн болон гэр хорооллын хэсэгт байдаг учир 74 дүгээр гал унтраах ангид туулах чадвар бүхий автомашиныг гардуулан өгч байна. Мөн аврах ангид аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашиныг өглөө. Хавар, намрын улиралд хуурайшилт ихтэй байдгаас үүдэн алба хаагчдад ирэх ажлын ачаалал нэмэгддэг. Тэдний ажлыг хөнгөвчлөх зорилгоор тоноглогдсон, ус тээвэрлэх боломжтой дөрвөн дугуйт мотоциклийг мөн өгсөн. Онцгой байдлын нийт алба хаагчдын иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, хурдан шуурхай ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Нийслэлчүүдийнхээ өмнө Онцгой байдлын алба хаагчдын цаашдын ажилд амжилт хүсч, авран хамгаалах ажлыг явуулах нөхцөл боломжоор нийслэлийн удирдлагууд хангаж ажиллаж байна” хэмээлээ.

 

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн аврах ангид өмнө нь камаз маркийн автомашин, техник хэрэгслийг олгож байсан. Дүүргийн хэмжээнд шинээр гал унтраах анги байгуулагдсантай холбогдуулан автомашины парк шинэчлэл, техник хэрэгслээр хангаж байна. Нийслэлийн зүгээс шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа” гэв.

Сүүлийн хоёр жилийн байдлаар Онцгой байдлын албанд нийт 20 ширхэг автомашин, техник хэрэгсэл, 100 ширхэг үүргийн гал унтраагуур, иж бүрэн аврах ажиллагааны багажаар парк шинэчлэлийг хийсэн байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-09-02 64.119.18.208

Иргэд будний мөнгөөр авч өгчихөөд түүнийгээ өөрсдийн ажил гэж яриад яахав дээ. Дуугүй л ажлаа хийгээд яв л даа. Хийх ёстой ажил чинь мөн юм байгаа биз дээ? Эмнэлгийн сувилагч хүнд өвчтөнд тариа хийсэн, цэвэрлэгээ талбайгаа цэвэрлэлээ гээд зурагтаар гараад байдаггүй биз дээ! Битгий ийм дэмий юмаар хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дүүргээд бай! Улс оронд болж байгаа үүнээс илүү чухал ажил зөндөө байгаа шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж