Хүүхдүүд Путинтэй компьютер тоглоом тоглох санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд Путинтэй компьютер тоглоом тоглох санал тавьжээ

Хүүхдүүд Путинтэй компьютер тоглоом тоглох санал тавьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хичээлийн шинэ жилийн эхний өдөр орон даяар явагддаг нээлттэй цахим хичээлд оролцох үеэрээ нэгэн гэнэтийн санал хүлээн авчээ. Цахим хичээлийн үеэр компьютер тоглоомын тухай маргаантай сэдэв хөндөгдсөн бөгөөд хүүхдүүд түүнтэй хамт "Танк" хэмээх цахим тоглоом тоглохыг хүссэн байна.

Хүүхдүүд энэ үеэр эцэг эхчүүд цахим тоглоом хатуу хориглодог талаар ярьж, энэ байдлыг өөрчилж, сургууль дээр албан ёсны тэмцээн уралдаан явагддаг болгож өгөхийг Ерөнхийлөгчөөс хүсчээ.

Үүний хариуд Путин “Энэ тал дээр би та нартай санал нэг байна. Цахим спортыг зохистой байдлаар ашиглах нь зүйтэй. Цаашид цахим спортыг зөвөөр таниулах тал дээр анхаарна. Тэмцээн уралдааны хувьд сургуулийн хэмжээнд бус бүс нутаг, олон улсын түвшинд зохион байгуулах боломжтой. Мөн цахим спортод сөрөг талууд байдгийг ч үгүйсгэх аргагүй” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж