ДЭМБ дэлхийн хүн амыг коронавирустэй зохицохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ дэлхийн хүн амыг коронавирустэй зохицохыг уриалав

ДЭМБ дэлхийн хүн амыг коронавирустэй зохицохыг уриалав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге саяхан хийсэн мэдэгдэлдээ дэлхийн хүн амыг коронавируст цар тахалтай зохицон амьдарч сурахыг уриалжээ.

Тэрбээр "Сөрөг хандлагатай байхаа больцгооё. Бид вирустэй дасан зохицож сурах хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд Засгийн газар зохион байгуулалтаа сайн хийж, иргэд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ дагаж мөрдөх хэрэгтэй. ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн зарлаж байсан үеийг бодвол одоо бид илүү бэлтгэлтэй болсон байна” хэмээн ярьжээ.

Ханс Клюге цааш нь “Одоо бидэнд маш том гурван сорилт тулгараад байна. Нэгдүгээрт, хичээлийн шинэ жил эхэлж байна. Хоёрдугаарт, улирлын томуу. Харин гуравдугаарт, өвлийн улиралд өндөр настнуудын эрүүл мэнд доройтдог. Тиймээс ирэх аравдугаар сараас арваннэгдүгээр сард цар тахлаас үүдсэн нас баралт, халдварын тархалт огцом нэмэгдэхэд гайхах хэрэггүй” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: CHANNEL NEW ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж