Эйкон Синегалд Ваканда хот байгуулахаар 6 тэрбум ам.доллар цуглуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Эйкон Синегалд Ваканда хот байгуулахаар 6 тэрбум ам.доллар цуглуулж байна

Эйкон Синегалд Ваканда хот байгуулахаар 6 тэрбум ам.доллар цуглуулж байна

Дуучин Эйкон Синегал улсад бодит Ваканда буюу Эйкон сити хэмээх хот байгуулахын тулд хичээн ажиллаж байна. Түүний хэлснээр хот байгуулах ажил дараа жилээс эхлэх аж.

Тэрбээр шинэ хотыг африк гаралтай америкчуудын болон дэлхий даяар ялгаварлан гадуурхалтад өртөж буй бүх өнгөт арьстны гэр хэмээн нэрлэж, тэднийг дуртайяа хүлээн авч, ажил олгохоо амласан байна.

Хар ирвэс кинон дээр гардаг зохиомол тус хотыг жинхэнэ хот болгох ажилд зарцуулагдах 6 тэрбум ам.доллар цар тахлын хямралаас үл хамааран аль хэдийн цугларч эхэлжээ.

Өдгөө 47 настай Эйкон өөрөө Миссурид төрсөн ч хүүхэд насныхаа ихэнх үеийг Синегалд өнгөрүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр 2018 он гэхэд тус улсын барилгуудын 44 хувь нь л төвийн цахилгаанд холбогдсон байсан аж. Эйкон тус улсын талаар “Олон улсад хар арьстнуудыг хүний санаанд оромгүйгээр гадуурхаж байна. Гэтэл бид өөр арга байхгүй юм шиг амьдарсаар. Хэрвээ та АНУ, Европ, эсвэл өөр хаанаас ч байсан Африкт ирмээр байгаа бол хамгийн түрүүнд Синегалыг зориорой” хэмээн ярьжээ.

Хот барих газрыг аль хэдийнэ сонгон шав тавьснаас гадна шаардлагатай нийт мөнгөний гуравны нэг нь цугларсан байна. Эйконы хэлж байгаагаар хотыг барьж дуусгахад ойролцоогоор гурван жил шаардагдаж байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж