Аваргууд хүнд байдалд орж, Митчелл Көрригийн амжилтыг эвдэв

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

Аваргууд хүнд байдалд орж, Митчелл Көрригийн амжилтыг эвдэв

Аваргууд хүнд байдалд орж, Митчелл Көрригийн амжилтыг эвдэв

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн плей-оффын нэгдүгээр шат өндөрлөх дөхөж байна.


  • Торонто Рэпторс 99 – 102 Бостон Селтикс

Плей-оффын хоёрдугаар шатны эхний цуврал болох Торонто Рэпторс болон Бостон Селтикс багуудын тоглолт тун өрсөлдөөнтэй явагдлаа. Эхний хоёр үед багууд эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байсан бол гуравдугаар үед Торонто Рэпторс илүү байв. Гэвч шийдвэрлэх дөрөвдүгээр үед Бостон Селтикс багийн алсын зайн шидэлтүүд дараалан амжилттай болж онооны зөрүүг хурдан багасган улмаар ялалт байгууллаа.

Энэхүү тоглолтонд Бостон Селтикс багаас Жэйсон Тэтум 34 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол шийдвэрлэх дөрөвдүгээр Маркус Смарт чухал шидэлтүүдийг амжилттай гүйцэтгэж байлаа. Харин аваргаа хамгаалах зорилготой Торонто Рэпторс багаас таван тоглогч нь 10-аас дээш оноо авсан боловч тоглолтын төгсгөлийн муу хийлээ. Цувралыг Бостон Селтикс баг 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж байна.

  • Денвер Наггетс 80 – 78 Юта Жазз

Энэ жилийн өрнөд бүсийн плей-оффын тоглолтууд тун өрсөлдөөнтэй болж байгаа. Хож эсвэл гэртээ харь гэсэн цувралын долоо дахь тоглолтонд Денвер Наггетс баг ялимгүй илүү тоглолтыг үзүүлж, Орландо хотод үлдэхээр боллоо. Хамгаалалт зонхилсон тоглолтын эхний хоёр үед Денвер илүүрхсэн бол гурав болон дөрөвдүгээр үед Юта Жазз баг илүү байв. Гэвч эхний хагаст үзүүлсэн сайхан тоглолтынхоо ачаар Денвер Наггетс хожиж чадлаа. Серби төвийн тоглогч Никола Йокич 30 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлсэн бол эсрэг багаас нь Франц төвийн тоглогч Руди Гобер 19 оноо, 18 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Донован Митчелл энэхүү тоглолтонд 22 оноо авч, хоёр удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэн Стефен Көрригийн амжилтыг эвдлээ. Тэрбээр энэхүү плей-оффын цувралд нийтдээ 33 холын зайн шидэлтийг амжилттай болгон өмнөх Стефен Көрригийн 32 холын зайн шидэлтийн амжилтыг шинэчиллээ. Түүнээс гадна Денвер Наггетс багийн Жамал Мюррей энэхүү цувралд 32 холын шидэлтийг амжилттай гүйцэтгэн Стефен Көрритэй тэнцлээ.

Юта Жазз баг цувралыг 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж байсан боловч Денвер Наггетс баг гурав дараалан ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч Лос-Анжелес Клипперс.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж