АНУ: БНАСАУ-ын цэрэг, техникүүд том парадад бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.02-нд нийтлэгдсэн

АНУ: БНАСАУ-ын цэрэг, техникүүд том парадад бэлдэж байна

АНУ: БНАСАУ-ын цэрэг, техникүүд том парадад бэлдэж байна

АНУ-ын тагнуулын албаныхан хиймэл дагуулаас авсан зургийг үзээд БНАСАУ-ын олон тооны цэрэг, цэргийн техникүүд цар тахлыг үл тоон том парад хийхээр бэлдэж байна хэмээн дүгнэжээ. Тодруулбал, тагнуулын албаныхны харсан тус зураг дээр цэргүүд, техникүүд Пёньян хотын ойролцоо Мирим сүрт жагсаалын бэлтгэлийн талбай дээр энэ долоо хоногт олон тооны цэргүүд, техникүүд бөөгнөрсөн нь харагдсан байна. “БНАСАУ аравдугаар сарын 10-нд ажилчдын намын 75 жилийн ойг тэмдэглэж сүрт жагсаал хийхээр бэлдэж байна” хэмээн тагнуулын алба мэдээлжээ. Мирим бэлтгэлийн талбайд цэргүүд жагсаалаа сургуулилж, бэлдсэн жагсаалаа Ким Жон Унтай хамтран Ким Им Суны талбайд зохион байгуулдаг билээ.

Аравдугаар сарын 10-ныг умард Солонгосчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг ч энэ жилийн хувьд бэлтгэл ажил өмнөх жилүүдийнхээс арай хоцорч эхэлж байна. Энэ нь цар тахлаас сэргийлэх арга хэмжээ болон сүүлийн өдрүүдийн хэцүү цаг агаараас болсон бололтой.

Сүүлийн саруудад БНАСАУ Мирим талбайд 100 орчим гараж барьсан тул хиймэл дагуулаас авсан газрын зургийг хараад жагсаалд ямар техник оролцохыг хэлэхэд тун бэрх болжээ. БНАСАУ энэ мэт сүрт жагсаалдаа баллистик пуужингуудаа үргэлж оролцуулдаг ч 2018 онд олон улстай харилцаа тогтоосноосоо хойш оролцуулаагүй юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж