Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна | News.MN

Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна

Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна

Орон нутгийн сонгуулиар АН МАХН, ШИНЭ намууд хамтарна

Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно. Уг сонгуульд улс төрийн намууд хамтарна гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2020.09.02/ намын байрандаа МАХН болон Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намтай хамтран ажиллахаар тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

Тунхаг бичигт Монгол Улсад ардчилсан шударга нийгмийн цогцлоохын төлөө хамтран ажиллана хэмээн бичсэн бөгөөд НИТХ-ын 2020 оны ээлжит суонгуульд оролцохдоо шат шатны сонгуулийн булхай, луйвар, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана гэжээ.

Улс төрийн намууд  ардчилалын тогтолцоог хамгаалахад эрх баригч МАН-д хяналт тавьж, шударга сонгууль зохион байгуулах зорилгоор ийнхүү нэгдсэн гэнэ. Тэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт шударга бус болж төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг онцлов. Иймд сонгуульд шударга өрсөлдөхийн төлөө намууд  харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаар болжээ. Энэ талаар намуудын төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийлэв.

ХУУЛЬ БУС СОНГУУЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.ПҮРЭВДАВАА: 

– УИХ-ын ээлжит сонгуулиар нийгэмд эргэлзээтэй олон тодорхойгүй зүйлс болж өнгөрсөн. УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа өөрсдөдөө давуу байдал үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ бүх шударга бус зүйлсийг цэгцлэх зорилгоор Нийслэлийн Ардчилсан нам  МАХН, Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намтай хамтран ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл, хууль бус сонгуулийн асуудлыг шийдвэрлэх нь улс төрийн намуудын гол зорилго юм.

ШУДАРГА СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН НАМУУД ХАМТАРЧ БАЙНА

МАХН-ын дарга Э.ЭРДЭНЭЖАМЪЯАН: 

– Улс төрийн намууд нэгдэж байгаа нь төрийн эрх баригч намуудад хяналт тавих зорилготой.  Нөгөө талаас  Монголд өнөөдөр шударга сонгууль болдоггүй болсон гэдэгт  улс төрийн намууд санал нэгдэж байна. Ер нь 2012 оноос хойш сонгуулийн хороодыг зөвхөн төрийн алба хаагч  зохион байгуулдаг болж, түүнд зориулж сонгуулийн хууль өөрчлөгддөг болсон. Үр дүнд нь өнөөдөр Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдаж байна. Ардчилсан нийгэмд улс төрийн намууд хоорондоо шударга, эрх тэгш өрсөлддөг. Харин улс төрийн нам нь төртэйгөө өрсөлддөг нийгэмд ардчилал байхгүй. Харамсалтай нь Монголд өнөөдөр эрх баригч намаас бусад улс төрийн аль ч нам төрийн байгууллагатай өрсөлдөж байна. АН, МАХН өнгөн дээрээ хоорондоо өрсөлдөж байгаа мэт боловч  төрийн байгууллагатай төсвийн мөнгөөр өрсөлдөж байгаа юм. Иймд улс төрийн намууд тэнэг л биш бол ардчилалаа авч үлдэхийн төлөө шударга сонгууль зохион байгуулахын төлөө хамтран ажиллахаар болж байгаа юм. Бид  орон нутгийн сонгуульд  хамтарч байгаа нь нэг тойрог дээр эрх барьж буй нам болон  сөрөг хүчнийг сонгох сонголтыг иргэдэд өгнө. Орон нутгийн сонгуулиар бид бие биенээ дэмжиж ажиллана. Тухайн нэг тойрог дээр Ардчилсан намаас нэр дэвшигч байвал МАХН болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийн намын гишүүд дэмжиж ажиллана. Бид бүх тойрогт нэр дэвшихгүй, зөвхөн тохирсон тойрогт л нэр дэвшинэ.  Төрд хяналт тавихгүй бол эрх баригч нам төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Хэрэв бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал мөрийн хөтөлбөрөө хамтарч гаргана. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, орлоготой ажилтай иргэдээ дэмжинэ гэлээ.

Харин мөрийн хөтөлбөрийг зургадугаар сарын 25-ны дотор хүлээн авах хуулийн зохицуулалттай учраас намууд тусдаа мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-02 139.5.219.71

АН ыг тараагаад Ху тай нэгдэж байгааг ойлгохоо байлаа,Пуревдавааг зайлуулж АН аа аварья

Avatar

ЁСТОЙ НЭГ ЖУЛ ХАРАГДАЖ БАЙНА ДАА 2020-09-02 103.57.95.199

ЁСТОЙ НЭГ ЖУЛ ХАРАГДАЖ БАЙНА ДАА

Avatar

АН гишүүн 2020-09-02 192.82.72.77

Энэ намууд үзэл бодол, үнэт зүйл гэжбайхгүй болжээ. Сонгуульд суудал авч л байвал хэнтэй эвсэх нь хамаагүй болох гэж. Ялангуяа АН ингэж байгааг хараад үнэхээр гутаж байна.

Avatar

ХүН + МАН 2020-09-02 66.181.186.233

ХҮН нам бол МАН тавиулууд Доржханд Хүрэлбаатар 2 бол сангийн яаманд нэг төрийн нарийн нөгөө нь газрын даргаар 10 жил цуг ажиллажээ. Одоо Ардчилсан намын саналыг хувахааар МАН санхүүжлит авч байна.

Avatar

Зочин 2020-09-02 192.82.67.218

хайран АН нөм

Avatar

Зочин 2020-09-02 192.82.74.252

Сонгууль шударга болж бгаа,унасан бахөнд шалтаг мундахгүй гэгч болох юм даа.

Avatar

Зочин 2020-09-02 66.181.185.143

МАН-аа шоронжилтоо халаачаа!!!! Ядарсан ард түмэн чинь туйлдаж байна. Шорон улс орох нь. Хөнгөн явдалтай, увайгүй шуналтай, хүн чанаргүй авгайгаа, хүмүүжилгүй хүүхдээ загнасан эцэг хүнийг хорьж болохгүй!!!!! Нямбаатар аа!!!!!

Avatar

зочин 2020-09-02 139.5.219.64

ГАХАЙН ХОРОО БОЛЛОО ДОО.

Avatar

Партизан 2020-09-02 66.181.182.106

Пүрэвдаваа АН ыг тарааж ялагдуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул УБ намын даргаар шагнуулжээ

Avatar

Зочин 2020-09-02 103.212.119.134

зөв зөв

Avatar

Зочин 2020-09-02 182.160.0.143

zailaa naad songuuloar chin yadag ym ugsun ch uguuguich ylgaagui ym baih chin bilee

Avatar

ub irged 2020-09-02 66.181.161.22

z**l z**l

Avatar

ЗОЧИН 2020-09-02 202.126.89.33

АН – ч АЛИЙГАА АЛДАЖ ДЭЭ !!! СОНГОГДОХ ХҮН ГАРАХГҮЙ Ч БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР !!! ХА ХА ХА !!!

Avatar

зочин 2020-09-02 66.181.169.70

Намуудад үзэл баримтлал гэж алгадаа сонгуульд ялж л байвал юу ч хийхээс буцахаа байж ээ. Өөрсдөө гараагүй болохоор хууль бус болдог, энэ зүгээр шалтаг хийж амь тэмцэж байна.

Avatar

Монгол 2020-09-02 172.58.140.202

Үнэн шүү. Ялах нь гол зорилго болжээ. АНам МаХНтай нийлэхийг бас үздэг л юм байна. Ер нь их юм үзэх байхаа

Avatar

ЗОЧИН 2020-09-02 66.181.179.182

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ХҮН – Д САНАЛАА ӨГЦГӨӨЕ !

Avatar

ЗОЧИН 2020-09-02 66.181.179.182

АН НАМБАРЫН ЭНХБАЯРААР ЯСАА БАРИУЛАХ ҮЙЛТЭЙ БАЙЖЭЭ!

Avatar

9911 2020-09-02 202.126.89.169

хотын дарга Энхбаяр болох нь

Avatar

Зочин 2020-09-02 203.91.115.37

Odoo nemerguiee, MAN UIH-g luivardsan shigee dahiad l luivardaad avchihna, tegeed ch oron nutagt tiim ih erh medel baihgui

Avatar

Зочин 2020-09-02 103.26.194.211

МАН-ыг ялах хамгийн зөв шийдвэр намууд нэгдэх. Харин ХҮН яагаад нэгдээгүй вэ. МАН-тай нэгдэж байгаа юм болов уу.

Avatar

Хажаа 2020-09-02 66.181.191.226

Ардчилсан нам ёроолдоо хүртэл ингэж доош унах гэж… чааваас

Avatar

Зочин 2020-09-02 150.129.140.25

Коммунистуудаас салах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-02 192.82.68.102

хонц хонцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг юм болох вий

Avatar

Зочин 2020-09-02 49.0.149.20

АН ч ЁСТОЙ ШАЛДАА БУУЖЭЭ ХӨӨРХИЙ ДАНДАА ЭРЭЭВЭР ХУРААВАР ХУДЛАА ГАРУУДТАЙ НИЙЛЖ ХА ХА ХА

Avatar

Зочин 2020-09-02 202.126.90.93

Ялагдах нь тодорхой боллоо.баахан галзуучууд тэнэгүүдтэй нэгджээ.чааваас

Avatar

Зочин 2020-09-02 49.180.67.160

Зөв шүү. Эгогоо дарж алсын хараатай хамтарч ажилласан нь дээр дээ.

Avatar

зочин 2020-09-02 192.82.76.2

ЗӨВ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. ман БА СӨРӨГ ХҮЧИН гэсэн хоёр хэсэг л байх хэрэгтэй: сонгуульд хамгийн олон дэмжигчидтэй 3 нам хамтарсан байна болж дээ

Avatar

Иргэн 2020-09-02 139.5.216.14

Энэ хэд хамтарвал ч эвгүй шүү

Avatar

Зочин 2020-09-02 203.91.115.51

өө хөөрхий АН байхгүй болчихсон юм уу

Avatar

Зочин 2020-09-02 64.119.20.213

Орон нутгийн сонгуульд Н.Энхбаярын үг яриаг дагаж орсон бусад нам,эвсэл ганц суудал ч авахгүй , байхгүй,Н.Энхбаяраас хол бай

Avatar

Зочин 2020-09-02 64.119.22.114

ан сөнөчихжээ хүн дээ л санал өгөхөөс

Avatar

зочин 2020-09-02 202.131.225.150

иш чааваас даа, очиж очиж Намбар, хэрүүлч хулхи Батзандантай нийлэхдээ яахав дээ. энэ нам авсандаа оржээ. ядахдаа өндөр боловсролтой, нэр цэвэр ХҮН-тай нийлж болоогүйт байх даа. сөнө сөнө, хурдан сөнөж Монголын улс төрийн орон зайг чөлөөлж бусдад боломж олго

Avatar

зочин 2020-09-02 178.128.104.221

ардчилсан намын шинэчилэл энэ юм байх даа…..

Avatar

Зочин 2020-09-02 202.179.27.76

ШИНЭ бас нам гээш шаасан АН ч шувтарсан цагаан бумбандаа оржээ көөркий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж